Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 2020 оны хоёрдугаартай сард “ЭТТ/202001036” дугаартай, 799.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарласан. Тус тендерт “Монголиан контракт майнинг сервис”, “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК гэх хоёр компани оролцсон ч Б.Ганхуяг хоёуланг нь хассан байгаа юм. Улмаар хоёр сарын дараа буюу 2020 оны дөрөвдүгээр сард Б.Ганхуяг Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэгчээр “Овоот толгой ресурсес” ХХК-ийг тендергүйгээр шалгаруулж, тус компанитай 799.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Б.Ганхуяг ийнхүү 799.3 тэрбум төгрөгийн тендерийг зориуд цуцалж, “Овоот толгой ресурсес” ХХК-ийг хууль бусаар шалгаруулж, гэрээ байгуулсныхаа цаана асар их хэмжээний авлига, албан тушаалын “дарамт” байсан гэгдэж буй.

Б.Ганхуягаас тендергүйгээр 799 тэрбум төгрөг авсан “Овоот толгой ресурсес” ХХК-ийг Мягмарсүрэнгийн Батгэрэл, Беларус Улсын иргэн Slobodskiy Leonid нар эзэмшдэг. Мягмарсүрэнгийн Батгэрэл нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас гаралтай. 2017 он хүртэл аав В.Мягмарсүрэнтэйгээ хамтран эзэмшдэг “Монскан” ХХК-аараа төрийн байгууллагуудад автомашин нийлүүлэх 50-80 сая төгрөгийн жижиг тендерүүдэд оролцдог байсан. Харин 2017 онд “Овоот толгой ресурсэс” ХХК-ийн эзэмшигч болж, Сэлэнгэ, Сүхбаатар аймагт байрлах нүүрсний уурхайнуудад хөрс хуулалт хийж эхэлснээр огцом хөрөнгөжсөн. М.Батгэрэлийн эхнэр Б.Наранцэцэг нь Хан-Уул дүүрэгт байрлах нэр бүхий сургуульд сургалтын менежерээр ажилладаг. Харин эхнэрийнх нь төрсөн дүү нь ЦЕГ-ын ХМТ-ийн даргаар ажиллаж байгаад Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдсон Б.Баатархүү ажээ. М.Батгэрэлийн намтрын хувьд товчхондоо ийм.
Харин “Овоот толгой ресурсес” ХХК-ийн хамтран эзэмшигч Беларусь Улсын иргэн Slobodskiy Leonid гэгчийн хувьд Монголд 2015 онд орж ирсэн. Өдгөө Монголд уул уурхайн хүнд даацын машин техник, сэлбэг хэрэгсэл нийлүүлдгээрээ толгой цохидог “Юнайтед мерес машинери” ХХК-ийн ерөнхий захирлаар нь ажилладаг. “Юнайтед мерес машинери” ХХК нь Беларусийн төрийн өмчит “Белаз” компаниас хүнд даацын автомашинууд шууд нийлүүлдэг. Тэр тусмаа “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д хүнд даацын техник, сэлбэг нийлүүлэх монопол эрхтэй гэж болно. Жишээ нь, “Юнайтед мерес машинери” ХХК нь Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед буюу 2020 онд 56.2 тэрбум төгрөгөөр автосамосмал, 2021 онд 1.8 тэрбум төгрөгөөр дугуйт түрэгч, 2022 онд 2.3 тэрбум төгрөгөөр белаз автосамосмалын сэлбэг тус тус нийлүүлсэн байна.
Ингэж харвал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нь М.Батгэрэлийн “Овоот толгой ресурсес” ХХК-тай нь 799.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулаад зогсохгүй, хүнд даацын техник, сэлбэгээ ч М.Батгэрэлийн хамаарал бүхий “Юнайтед мерес машинери” ХХК-аас нь авч байсан болж таарч байна.
“Овоот толгой ресурсес” ХХК-ийг эзэмшигч М.Батгэрэл, Slobodskiy Leonid нарын ард О.Энхмандах гэх залуу байдаг. Өөрөөр бол, “Овоот толгой ресурсес” ХХК-ийн “нууц эзэн” гэх ч яриа бий. Тодруулбал, М.Батгэрэл нь О.Энхмандахтай нэгдүгээрт, тун ойрын хамаатан, хоёрдугаарт, бизнесийн хамтрагчид. Жишээ нь, М.Батгэрэл, О.Энхмандах нар 2015 онд өөрсдийнхөө нэрийг оролцуулсан “Мандах бат трейд инвестмент” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж байсан. Харин Slobodskiy Leonid ба О.Энхмандах хоёрын холбоо хамаарлын тухайд, дээр дурдсан “Юнайтед мерес машинери” ХХК-аар холбогддог буюу О.Энхмандах нь “Юнайтед мерес машинери” ХХК-ийг 2012 онд байгуулагдах үед ТУЗ-ийн гишүүнээр нь ажиллаж байсан. Товчхондоо, О.Энхмандах гэгч нь өөрийн хамаатан Б.Батгэрэл, бизнесийн хамтрагч Slobodskiy Leonid нараар дамжуулан “Овоот толгой ресурсес” ХХК-ийг удирддаг буюу “жинхэнэ эзэн” нь гэх.
Хамгийн ноцтой нь, О.Энхмандах халаас нэгтэй хамтрагчид, хамаарал бүхий этгээдүүдийг нь хөөвөл Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай шууд холбогддог. Тухайлбал, О.Энхмандах нь “Монгол хьюндай автомотив” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг. Тус компани төрийн байгууллагуудад автомашин нийлүүлэх тендерүүдийг “түүдэг”-ээрээ зартай. Улсын төрийн холбоо хамаарлын хувьд, Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэг нутаг төдийгүй, “дагуул” нь гэгддэг. Х.Баттулгыг хаа явсан газар нь дагаж, шадар туслах нь мэт байж ирснийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Х.Баттулга ба О.Энхмандах нарын холбоо хамаарлыг хөөвөл эхлэл цэг нь дээр дурдсан “Юнайтед мерес машинери” ХХК.
Тодруулбал, “Юнайтед мерес машинери” ХХК-ийг 2012 онд Монголд анх байгуулсан хүн нь Беларусь Улсын иргэн В.Г.Яприцев. Тэр самбо бөхийн дэлхийн аварга бөгөөд Х.Баттулгатай 1980 оноос тив, дэлхийн тэмцээнүүд хамт барилдаж байсан найзууд. Ингээд зогсохгүй, В.Г.Яприцев “Юнайтед мерес машинери” ХХК-ийг 2012 онд Монголд байгуулмагцаа Х.Баттулгын тухайн үеийн туслах М.Отгонжаргалыг гүйцэтгэх захирлаараа томилж, О.Энхмандахыг ТУЗ-ийн гишүүнээрээ томилсон баримт бий. Өөрөөр хэлбэл, “Юнайтед мерес машинери” ХХК-ийн Монгол талын жинхэнэ эзэд нь Х.Баттулга болон О.Энхмандах гэгдэж ирсэн.
Эцэст нь нэгтгэж харвал, О.Энхмандах нь “Юнайтед мерес машинери” ХХК-ийн машин, техникүүдийг түшиглэн “Овоот толгой ресурсес” ХХК-ийг байгуулж, улмаар өөрийн хамаатан М.Батгэрэл, бизнесийн хамтрагч Slobodskiy Leonid нараар удирдуулсан. Улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгаар Б.Ганхуягийг “дарамтлуулж”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалтын 799.3 тэрбум ажилд “Овоот толгой ресурсес” ХХК-аа шалгаруулсан дүр зураг харагддаг.
| ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА Б.ГАНХУЯГИЙГ “ДАРАМТАЛЖ”, М.БАТГЭРЭЛИЙН “ОВООТ ТОЛГОЙ РЕСУРСЕС” ХХК-Д ТЕНДЕРГҮЙГЭЭР 799.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГУУЛСАН УУ |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |