Найзуудаараа ярьж суухдаа хүртэл нэгнээ хүний чихэнд сонсохоос бэрх ёс бус хэллэгээр дуудаж, түүнийгээ байж болох үйлдэл мэтээр авиралдаг болсон байна. Цаашлаад нийгэмд гарч байгаа хүүхдүүдийн харгис хэрцгий үйлдлүүд өдөр тутмынх нь энэ дадлаас ч бий болж байгаа нь нууц биш юм.
Нэр бүхий сургуулийн хичээлийн цаг өндөрлөхтэй зэрэгцэн сургуулийн гадна талбайд байрлах саравчинд, сурагчдын зан төлөв, харилцаа хандлагыг ойроос ажигдахаар хүлээж суулаа. Энэ үед бие бялдар нь дөнгөж хөгжиж буй, дунд ангийн дүрэмт өмссөн хэсэг хөвгүүд дэргэд ирээд өнөөдөр болж өнгөрсөн бүхнийгээ хоорондоо ярилцаж байгаа бололтой.
...“Анд аа тэр муу новш чамайг өдөөд байвал мань хэд нь шууд шаалцахад бэлэн. Би бодохоор л уур хүрээд байна. П*сда. Юунаас нь ч айх хэрэггүй ээ. Тэр г*чий чинь суга шүү дээ” гэж өгүүлбэр болгоноос өнөөх л ёс бус хэллэгүүдийг огтхон ч гээхгүй ярьж байв. Дэргэд нь сонсоод суухад чихэндээ ч итгээгүй тул тэдний зүг ахин нэг харвал үнэхээр дунд ангийн хүүхдүүд байх аж. Тэдний нэг цааш үргэлжлүүлэн “П*сда минь дуугүй бай. Удахгүй тэр п*сдатай би таарна аа яахав” гэж хэлснийхээ дараа шүлсээ хаялан явж одов. Уур бухимдал, өшөө хорслыг нь хэн нэгэн тэгтлээ төрүүлсэн байж болох. Гэтэл дөнгөж, ээж аавынхаа өврөөс ч салж байгаа жаахан хүүхдүүд, дүрэмт хувцсандаа ч багтамгүй уур хилэн, хараал, зүхлийг өгүүлж байгаа нь харамсалтай байв.
Бид цааш үргэлжлүүлэн явсаар сургуулийн замын уулзвар дээрх гэрлэн дохио дээр хэсэг саатаж зогслоо. Хажууд зургаа юм уу, долдугаар ангийн бололтой охин уйлсан бололтой доош ширтэн, найзууд нь түүнийг тойрон зогсоно. Гэнэт мөнөөх охин уйлж эхлэхэд найз нь “Наад п*сдагаа хая. Дахиад л өөр банди зөндөө л байгаа шүү дээ” гэх. Хажууд байгаа хүмүүсээсээ ч огт санаа зовох зүйлгүйгээр мөнөөх хараалуудаа урсгасаар зам гарч одов.
Арван жилийн хүүхдүүдийн хамгийн их очдог газар нь кофе шоп, сүлжээ дэлгүүрүүд. Сургуулийн ойролцоо байх СU сүлжээний дэлгүүрт арван жилийн хүүхдүүд хөл даржээ. Хэсэг хэсгээрээ ширээ тойрон сууцгааж, элдвийг ярилцана. Тэгснээ удалгүй ш**г**д байгаарай гэж хуруугаа бие бие рүүгээ чичнэ. Тэгснээ тас тас инээлдэж, дахиад л нэгнээ хараана. Энэ мэт арван жилийн хүүхдүүдийн хэлж байгаа үгс нь тэр чигтээ хараалын үг болчихжээ. Сурагчийн цүнхээ дааж ядаж байгаа бяцхан дүү нар нь ч яг энэ үгсийг сонсож, үүнийг нь хэлж, хийсэн үйлдлийг нь ч дуурайж байгаа.
Бид арван жилийн сурагчдын төлөөллөөс өдөр тутамдаа амны уншлага болгон хэрэглэж буй хараалын үгсийг яагаад хэрэглэдэг талаар тодрууллаа.
Долдугаар ангийн сурагч Б.Төгөлдөр “Найзууд маань хүнтэй үерхээд салчихлаа л гэдэг. Дараа нь тэр охиноо “Тэнэг г*чий” энэ тэр гээд муулаад явж байхыг нь би сонссон. Надад муухай сонсогддог. Харин манай ангийнхан дунд нэгийгээ дээрэлхэх үзэгдэл бага. Гэхдээ зарим хүүхэд уурласан үедээ нэгэндээ хараалын үг хэлж, бидний урьд нь сонсож байгаагүй муухай үгсийг хэрэглэдэг.
Ингээд л хүүхдүүд нэгийгээ дуурайж эхэлнэ. Хэд хоногийн дараа доромжлуулж байсан хүүхэд нь бусдыгаа яг тийм маягаар доромжилж байгаа харагддаг. Би тэр үгийг нь одоо хэлмээргүй байна” гэв.
Сургууль болгонд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сургуулийн цагдаагийн ээлжид гардаг болсон. Энэ удаа хүүхдийнхээ ангиас төлөөлж, цагдаагийн ээлжид гарсан О.Батбаяртай хөндөж буй асуудлын талаар цөөн хором ярилцлаа.
-Таны нүдээр өсвөр үеийнхэн юунд илүү анхаарах шаардлагатай байна вэ?
-Сүүлийн үед өсвөр насныхан харилцааны хувьд маш эрсдэлтэй байгаа нь харагдаж байна. Би урьд нь сургуулийн орчинд ийм удаан хугацаанд ажиглаагүй болохоор их зүйлийг анзаарахгүй орхиж байж. Багш нарыгаа хүртэл доромжилж байхыг харлаа. Үүнд гэр бүлийн хүмүүжил хамгийн их дутагдаж байна.
-Та хүүхдэдээ хэр зэрэг цаг зарцуулдаг вэ?
-Ихэвчлэн өглөө ажилдаа гарч яваад, орой хүүхэдтэйгээ уулздаг. Ингэж явсаар хүүхдэдээ анхаарал хандуулах цаг бага байсан. Үүний улмаас үр хүүхэд маань ямар нэгэн хүчин зүйлд автаж, зан араншин нь өөрчлөгдөхөд хүрээд байгааг анзаарлаа.
-Дан ганц гэр бүлийн хүмүүжил чухал гэж үзэж байна уу?
-Өнөөгийн нийгэм олон нийтийн сүлжээнд захирагдах болсон. Үүнд хүүхдүүд илүү их автаж байгаа нь ямар нэгэн нөлөөлөлд автах сэдэл болж байна. Хүүхдүүд цахим орчноос л эдгээр ёс бус хэллэг, үйлдлийг сурч байгаа байх. Үе тэнгийнхэн, найз нөхдийн хүрээлэл ч бас нөлөөлж байна. Сургуулийн багш нар ч илүү тулж ажиллах шаардлагатай байгааг би анзаарсан.
Энэ байдлаар томчуудын хараа хяналтаас гадуурх хүүхдүүдийн дунд өрнөдөг хандлага харилцаа улам доройтож эхэлжээ. Харамсалтай нь, үүнийг өдий хүртэл хэн ч анзаарч, анхаарал хандуулсангүй. Ялангуяа эцэг, эхчүүд хүүхдийнхээ сургуулийн орчинд төдийлөн зав гаргаж чаддаггүйн улмаас тэдний зан араншин, хүмүүжил, төлөвшлийг хэрхэн өөрчлөгддөг болохыг энэ сануулах нь зүйтэй болов уу.
| ХӨНДӨХ СЭДЭВ: ӨСВӨР НАСНЫХНЫ АМНЫ УНШЛАГА НЬ ХАРААЛ |
|
АШИГЛАЛТАД ОРЖ АМЖААГҮЙ V ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-08-11 17:02:22
Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн аялан тоглолт үргэлжилж байна
2026-08-11 16:40:55
ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2026-08-11 14:11:22
Б.Отгонбаяр таеквондо-гийн Азийн аваргаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ
2026-08-11 13:47:18
Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63.7 хувьтай үргэлжилж байна
2026-08-11 13:27:40
Э.БАТШУГАР: ЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЦАХИМ СУРТАЛЧИЛГААНД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ
2026-08-11 13:10:26
Хятадын анхны 100 тонн даац жолоочгүй цахилгаан машин ашиглалтад орлоо
2026-08-11 13:08:53
“ОЛИМП- ЭВ НЭГДЭЛ” чуулга уулзалт Дорнод аймагт нээлтээ хийлээ
2026-08-11 13:00:42
Хятад Улс “СОР-17” хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана
2026-08-11 12:50:59
“Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
2026-08-11 12:29:08
Монголд анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлт хийжээ
2026-08-11 11:20:59
Монголч эрдэмтний XIII их хурал чуулж байна
2026-08-11 10:23:12
2026-08-11 10:09:13
Профессор, доктор Мария Петрова "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаажээ
2026-08-11 09:29:28
Чөлөөт бөхийн “Хонконг-2026” олон улсын тэмцээн өндөрлөв
2026-08-11 09:16:59
“Индиана” их сургуулийн профессор Л.Цэрэнчунт Монгол Улсын гавьяат багш боллоо
2026-08-11 08:56:59
Дэлхийн малчид чуулж, мэдлэг, туршлагаа солилцож эхэллээ
2026-08-11 07:56:59
“Дархан Төмөрлөгийн үйлвэр” 2.7 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ
2026-08-11 07:31:20
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй” Удирдах хорооны VII хурал болов
2026-08-11 07:22:55
2026-08-11 07:15:13
Манай 3х3-ын охидын баг хэсэгтэй нэг хожил, нэг хожигдолтой явна
2026-08-11 07:10:00
Монголч эрдэмтэн Мариа-Катарина Лангийг “Найрамдал медалиар” шагналаа
2026-08-11 07:06:57
Их Британи, Умард Ирландын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив
2026-08-11 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-08-11 07:00:00
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-08-11 07:00:00
ТЭР ТУУЛСАН НАМТРААРАА Ч, ТӨРӨЛ САДНЫХАА ТҮРИЙВЧЭЭР Ч Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХҮН
2026-08-11 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2026-08-11 07:00:00
БИ “ШУЛААЧ”
2026-08-11 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2026-08-11 07:00:00
Волейболын баг Зүүн Азийн аваргаас хүрэл медалийг хүртэв
2026-08-10 16:01:36
Б.Нарантуяа “EUROPEAN CHAMPIONSHIPS 2026”-гаас хүрэл медаль хүртэв
2026-08-10 15:53:34
Э.Батболд жюү жицү-гийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртэв
2026-08-10 14:16:50
Б.Мөнх-Эрдэнэ Шианийн олон улсын тэмцээнд түрүүлжээ
2026-08-10 14:06:41
"Олимп –Эв нэгдэл"-д оролцогчид “Багануур” ХК-ийн спортын үйл ажиллагаатай танилцлаа
2026-08-10 13:19:53
Өвөр Монголын 16 дахь удаагийн спортын наадам эхэллээ
2026-08-10 13:04:09
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
2026-08-10 12:59:16
О.ЦОГТГЭРЭЛИЙН БИЗНЕС ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВ, “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРТАЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ
2026-08-10 07:17:29
Польшийн төлөөлөгчид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбартай танилцав
2026-08-10 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2026-08-10 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-08-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-08-10 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-08-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |