• Өнөөдөр 2026-11-04

Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ

         Хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө. Тэрбээр "Цаг хугацааны хувьд хойш нь татах шаардлагатай төсөл байх юм бол нэмэлт зардал гаргахгүйгээр царцаах, зогсоох арга хэмжээ авч байгаа. 2027 оны төсөв бол тэр чигтээ үр ашгийн эрэмбэ дээр суурилсан хуваарилалт явах юм байгаа юм. Тухайлбал, 2027 онд түгжрэлийн эсрэг дорвитой томоохон төсөл хийж байгаа. Зунжингаас наашаа долоон буудал, 32-ын тойрог чиглэлд ТЭЗҮ хийгдэж, нарийвчилсан зураг төслийг хийгээд, дараагийн хөрөнгө оруулалтын асуудал руу ороод явж байгаа. Энэ төслүүдийг бол төсөв дээр айхтар ачаалал өгөхгүйгээр хөрөнгө оруулалтын боломж бололцоог хайж хөдлөх юм. Түүнээс гадна НҮБ-ын хүүхдийн сантай хамтраад энэ өвөлдөө долоогоос 10 мянган айлын янданг буулгах буюу сэргээгдэх эрчим хүчээр дамжуулж, дулаан хураагуураар янданг буулгана" гэв.


Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188