• Өнөөдөр 2026-11-05

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна

        Филиппин Улсын Манила хотод 2026 оны арваннэгдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн (RCI) бага хурал “Хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжихэд бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн боломжийг ашиглах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. 
 
          Тус хуралд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн оролцож, үг хэллээ. Тэрбээр, хэлсэн үгэндээ өнгөрсөн сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан КАРЕК-ийн Сайд нарын 25 дахь бага хурлаар “Улаанбаатарын тунхаглал”-ыг баталж, дөрвөн санамж бичигт гарын үсэг зурсныг танилцуулав. Мөн тээврийн коридоруудыг эдийн засгийн коридор болгон хөгжүүлэхийн тулд олон салбарын уялдаатай хөрөнгө оруулалт шаардлагатайг тэмдэглэлээ.
Түүнчлэн КАРЕК-ийн Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр (КАРТИФ) нь худалдааны саад тотгорыг бууруулах, зах зээлийг төрөлжүүлэх чухал хэрэгсэл болно гэдгийг дурдаад, Монгол Улс АХБ болон хөгжлийн түншүүдтэй нягт хамтран ажиллах байр суурьтай байгааг онцолсон юм.
Бага хурлаар АХБ-ны “Бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийг эрчимжүүлэх үйл ажиллагааны чиглэл”-ийг хэрэгжүүлэх, бүс нутгийн ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих асуудлыг хэлэлцэж байна.
 

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188