• Өнөөдөр 2026-11-12

ДЭЛХИЙН БАНКНЫ ДЭМЖЛЭГТЭЙ ХОЁР ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, ҮР ДҮНГЭЭ ДҮГНЭЛЭЭ

2026-10-22,   182

     Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн боломжийг иргэдэд илүү ойртуулах, цар тахлын хүндрэлийг даван туулахад чухал хувь нэмэр оруулсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” болон “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хаалт боллоо.

Төслийн үйл ажиллагааг Дэлхийн банкны зээл болон техникийн дэмжлэгтэйгээр 2018-2026 онд нэгдсэн зорилгын хүрээнд хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсэн юм.

Төсөл хэрэгжсэн хугацаанд манай яам, харьяа хэрэгжүүлэгч байгууллагууд хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний шинэчлэл, институцийн чадавхыг бэхжүүлэх, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, цар тахлын үед хувиараа бизнес эрхлэгчид, ажиллагчид, ажил олгогчдыг дэмжих чиглэлээр олон чухал ажлыг хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрлээ.

ГБХНХЯ цаашид төслийн үр дүнг тогтвортой үргэлжлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд суурилсан бодлого боловсруулалтыг бэхжүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллана.

 

 


ДЭЛХИЙН БАНКНЫ ДЭМЖЛЭГТЭЙ ХОЁР ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, ҮР ДҮНГЭЭ ДҮГНЭЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188