Сенегал Улсын Дакар хотод болсон "Дакар-2026” залуучуудын IV олимпын наадмаас хүрэл медаль Т.Төгсхүлэнгийн аав Д.Тунгалагбаатаартай ярилцлаа.
-Хүү нь “Дакар-2026” залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ. Та хүүгээ олимпын наадамд эх орныхоо далбааг мандуулаад ирнэ гэдэгт итгэлтэй байв уу?
-Эхнэр бид хоёр хүүдээ байнга итгэдэг. Энэ удаагийн олимпын наадамд ч хүү минь аав, ээжийнхээ төдийгүй монголчуудынхаа итгэлийг алдалгүй сайхан барилдсанд маш их баяртай байна. Хүү минь уг нь алтын төлөө барилдах бүрэн боломжтой байсан ч жаахан алдаа гаргасны улмаас чадсангүй. Гэхдээ хүрэл медаль гэдэг тамирчин хүний хувьд орон орны аваргуудтай өрсөлдөж байж авдаг хамгийн сайхан медаль гэж боддог. Хүүд минь дараа дараагийн тэмцээнд өгсөж барилдах сайхан боломж, итгэл найдвар, зоригийг энэхүү медаль өглөө гэж бодож байна.
-Энэ удаагийн барилдааныг нь та хэр сэтгэл тогтуун үзсэн бэ. Бөх хүний аав гэдэг унасан ч давсан ч хүүтэйгээ хамт барилддаг болов уу гэж боддог?
-Тэгэлгүй яах вэ. Энэ удаагийн тэмцээнийг хүүтэйгээ цуг “барилдаж” үзлээ шүү дээ. Түүний хажуугаар эхнэр бид хоёр долоон бурхан од, алтангадастаа цай, сүүнийхээ дээжийг өргөж, хүүгээ даатгадаг юм. Хүүгээ олон сайхан бөхчүүдтэй хүч үзэж байгааг нь харах сайхан байлаа. Барилдана гэдэг зарим хүнд амархан мэт санагддаг боловч үнэндээ тийм амар байдаггүй юм. Хурд, хараа, өрсөлдөгч бөхөө мэдрэх, тухайн бөхийн хүндийн жин хаана байгаа, гар нь хаана байгааг тооцоолох гээд олон зүйлийг зэрэг шаардаж байдаг болохоор зөвхөн ир бярын асуудал гэж бодож болохгүй.

-Таны хүүгийн хувьд өмнө нь олон уралдаан тэмцээнд амжилт үзүүлж байсан болохоор бэлтгэлээс гадна өөрийнхөө сэтгэл зүйг сайтар бэлдсэн, бэлдэж сурсан тамирчин болов уу гэж бодож байна?
-Хүүгийнхээ амжилтыг эхнээс нь дурдаад байвал олон сайхан тэмцээнд амжилттай барилдсан. Энэ жилийн хувьд хүртсэн томоохон амжилтаас нь дурдвал, Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Өсвөр үеийн холимог багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн сайхан амжилттай байгаа. Тийм учраас тодорхой хэмжээнд биеийн болоод сэтгэл зүйн бэлтгэлтэй энэхүү тэмцээнд оролцсон болов уу гэж бодож байна.
-Та хүүгээ “Дакар-2026” залуучуудын олимпын наадамд явахад нь хэрхэн урам зориг өгсөн бэ?
-Би хүүгээ гаргаж өгөхдөө “Энэ жилийн чиний оролцож байгаа тэмцээнүүдийн хамгийн оргил нь энэ тэмцээн шүү. Миний хүү зоригтой байгаарай. Эх орныхоо алтан соёмбот тугаа Дакарын тэнгэр дор мандуулаад ирээрэй” гэж урам зориг өгсөн. Дуудах нэрийг эцэг, эх дуурсах нэрийг өөрөө олдог гэдгийг миний хүү харуулж чадлаа. Насаараа дуудуулах алдрыг олж авсан хүүгээрээ бахархахгүй байхын аргагүй юм даа.
-Т.Төгсхүлэнгийн удамд барилддаг хүн байдаг уу?
-Би сумын начин цолтой. Дорнод аймгийнхаа бөхийг 36 жил тайлбарлаж байгаа. Мөн 40 орчим жил монгол бөхийг судлаж байгаа. Харин миний аав сумын заан цолтой хүн байсан. Бас моринд эрэмгий байлаа. Би ч гэсэн хүүгээрээ даага сургуулж, ховоо татуулж өсгөсөн. Хөдөөгийн ажил бие задрахад их хэрэгтэй байдаг.
.jpg)
-Хүү нь өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр жүдогоор хичээллэсэн үү?
-Би хүүгээ нэгдүгээр ангид ороход нь Мөнхбат багшид шавь оруулж байсан юм. Хүү минь тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл бөхөөр хичээллэж байгаа. Хүү минь багаасаа бөхөд хачин дуртай байсан. Гуравдугаар анги хүртлээ мэхээ давтаж, бэлтгэл хийдэг байсан юм. Нэг удаа ээждээ “Би бусад хүүхэд шиг тэмцээнд оролцмоор байна. Багш намайг тэмцээнд оролцуулахгүй байна” гэсэн байгаа юм. Тэгээд ээж нь багштай нь уулзаж, энэ талаар хэлэхэд “Хүү нь ядаж 19 килограмм жинд хүрэх ёстой. Тэгж байж тэмцээнд оролцоно шүү дээ” гэсэн байгаа юм. Тэгээд хүү минь гуравдугаар ангидаа анхны хүрэл медалиа авч байлаа. Тухайн үед эхнэр бид хоёр хачин их баярлаж байсан. Саяны тэмцээнд хүрэл авсанд нь мөн бэлгэшээж байгаа. Дорнод аймагт есдүгээр ангиа алтан медальтай төгсөөд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын шавь болж, “Мон-Алтиус” дээд сургуульд суралцаж байгаа. Хүү минь тус сургуулиас төрөн гарч буй анхны залуучуудын олимпын медалтан боллоо. Багш нар нь ч гэсэн хүүгээр минь бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хүүг минь зургадугаар ангид байхад нь Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн дээр Х.Цагаанбаатар багш нь хүүг минь шавиа болгох саналыг анх тавьж байсан юм. Тухайн үед би “Хүү минь хэтэрхий бага байгаа болохоор одоохондоо хот руу явуулахгүй” гээд татгалзаж байсан юм. Тэгээд хүү минь есдүгээр ангиа төгсөөд Х.Цагаанбаатар багшийнхаа шавь нь болсон. Хүүг минь жүдогоор хичээллэхээс өмнө ээж нь хүүгээ “Циркчин болгоно, волейболчин болгоно” гээд дагуулж явсан удаа бий.
-Бөх тайлбарлагч, судлаач хүний хувьд хүүгийнхээ барилдаан болон сэтгэл зүйн онцлогийг нь хэрхэн дүгнэдэг вэ?
-Хүү минь маш хурдтай, тэсрэмтгий, баруун, зүүнгүй үүрдэг дархан үүрээтэй. Өрсөлдөгч бөхөө үүрээнээс жанжуулаад хэвтүүлчихсэн тохиолдолд ямар л бол ямар мэхийг гарцаагүй хийдэг. Ялангуяа гар өчиж, боолт хийдэг. Хүү минь даруу төлөв зантай, өөртөө үнэнч учраас нэг ч өдөр хичээл, бэлтгэлээ таслаж үзээгүй. Үүнийхээ үр шимийг уралдаан тэмцээний үеэр хүртдэг. Жин хасаж барилдахаас илүү жин өгсөж барилдаасай гэж боддог.
.jpg)
-Хүү нь энэ жил өөр тэмцээнд оролцох уу. Дараагийн тэмцээн нь юу байх вэ?
-Хүү минь ирэх арванхоёрдугаар сард ОХУ-ын Москва хотод болох бас нэгэн том тэмцээнд оролцохоор явна. Дакарт болсон тэмцээн хүүд минь ихээхэн урам зориг болсон болов уу гэж бодож байна.
-Таныг 2032 оны олимпод ихээхэн хүлээлттэй байгаа болов уу гэж бодож байна?
-Хүү минь энэ жил 17 настай. 2032 оны олимпод нас, бие, ид бяр нь тэгширээд тун сайхан болчихсон байх болов уу гэж бодож байна. Тэр жилийн олимпоор эх орныхоо тугийг мандуулж чадах байх итгэл, хүлээлт дүүрэн байна. Хүү минь ч гэсэн хичээх байх. Олон сайхан тамирчдаас их зүйл сурсаар байгаа.

-Дорнод аймгаас жүдо бөхийн төрлөөр олимпын аварга битгий хэл улсын аварга ч төрөн гараагүй байсан. Харин таны хүү ах, эгч нарыгаа төдийгүй үеийнхнийгээ манлайлан гарч ирлээ?
-Тэгэлгүй яах вэ. Хүү минь хөдөлмөрөөрөө энэ бүх амжилтаа бүтээж байна. Зоригтой эрчүүд зодог шуудаг өмсөж гараад, үзэгч олны сэтгэлд баяр хөөр авчирдаг спорт шүү дээ. Би хүүгээ үндэсний бөхөөс их зүйл сурч аваасай гэж боддог. Х.Баянмөнх аваргын 750 гаруй мэх байдаг.
-Хүү нь эх орондоо хэзээ ирэх вэ?
-Энэ сарын 7-ны өглөө эх орондоо буух юм билээ. Эхнэр биед хоёр мал ахуй, ажил төрлөө зохицуулаад хүүгээ тосож авахаар бэлдэж байна.
| Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА |
|
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
ИРГЭД: Мах, гурил, мөнгө үлдвэл ногоо гэсэн дараалалтайгаар худалдан авалт хийж байна
2026-11-03 19:23:56
Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв
2026-11-03 18:48:04
Г.Жамбалдорж, М.Дорж, Т.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв
2026-11-03 18:46:39
С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
2026-11-03 18:44:08
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |