Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо 2026 оны аравдугаар сарын 27-ноос, арваннэгдүгээр сарын 6-ны өдрүүдэд гар барилдааны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон ОУХМ, Ням-Очирын Болортуяа амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ. Энэхүү амжилт нь Монголын гар барилдааны спортын түүхэнд эмэгтэй тамирчны гаргасан онцгой амжилт юм. Монгол Улсаас гар барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болсон ОУХМ Н.Болортуяатай ярилцлаа. Тэрбээр Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн сурагч юм. Өсвөр үеийн улсын аваргын алт, хүрэл медальтай. Залуучуудын УАШТ-ээс хошой алт, нэг хүрэл медаль хүртэж байв. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль авч байлаа. Дэлхийн цомын тэмцээний хүрэл медальтай. Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай. Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан.
.jpg)
-Гар барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд тань баяр хүргэе.
-Танд их баярлалаа. Дараа, дараагийн тэмцээндээ илүү ихээр хичээх болно.
.jpg)
-ДАШТ-д хэдэн барилдаан хийж, хэдэн хожил авч хүрэл медаль хүртэв?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баруун гараар гурав хожиж хүрэл медаль хүртсэн.
.jpg)
-Хамгийн хүчтэй өрсөлдөгчид ямар улсын тамирчид байсан бэ?
-Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл Африк тивийн Гайна Улсын тамирчин байсан.
-ДАШТ-ий хэдэн насны ямар ангиллын төрөлд өрсөлдөв?
-ДАШТ-ий “Junior girls” залуучуудын 16-18 насны ангиллын эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн.
.jpg)
–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ням-Очирын Болортуяа гэдэг.
–Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн.

-Хэд жилдээ гар барилдааны спортоор хичээллэж байгаа вэ?
-Гар барилдааны спортыг сонирхож хичээллээд нэг жил болох гэж байна.
-Ямар байгууллага, спорт клубийн тамирчин бэ?
-Би ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч болохоор одоогоор тодорхой харьяалагдсан байгууллага, спорт клуб гэж байхгүй байгаа.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ?
-Би одоо 17 настай. Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын XIV дунд сургуульд сурдаг.
-Гар барилдааны спортоос өөр спортын төрлөөр давхар хичээллэдэг үү?
–Гар барилдааны спортоос өмнө волейболын спортыг сонирхож, хичээллэдэг байсан.
.jpg)
-Анх яагаад гар барилдааны спортыг сонгож хичээллэх болсон бэ?
–Анх ангийнхаа хөвгүүдтэй гар барилдаан хийдэг байсан. Үүнийг маань гэр бүлийнхэн маань мэдчихсэн байлаа. Тэгээд л манай гэрийнхэн “Гар барилдааны холбоо гэж байдаг юм байна. Миний охин гар барилдааны спортоор хичээллэх сонирхолтой байна уу” гэж асуусан.

Надад гар барилдааны спорт сонирхолтой санагдсан болохоор ер нь энэ спортоор хичээллээд үзье гэж шийдсэн. Яг тэр үетэй давхцаж, ойрхон долоо хоногийн дараа улсын аварга шалгаруулах тэмцээн болж таарсан. Тэгээд УАШТ-д анх удаа оролцож өрсөлдөөд түрүүлсэн. Улсын аварга болж, алтан медаль хүртсэн учир урам зориг орж, хүсэл тэмүүлэл илүү ихээр нэмэгдсэн.
.jpg)
-Гар барилдааны спортод гарын хүчнээс илүүтэйгээр зөв техник чухал байдаг уу?
-Тийм ээ, гар барилдааны спортод зөвхөн гарын хүч гэхээсээ илүүтэйгээр бүх биеийн хүчийг хөгжүүлэх чухал байдаг. Харин түүний дараа техникийг зөв эзэмшиж сурах ёстой.
.jpg)
–Гар барилдааны анхны багш нь хэн бэ?
-Надад гар барилдааны спортын техникийг зааж сургасан анхны багш Батмягмар гэж хүн бий.
-Одоо хаана ямар клуб дээр хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийдэг вэ?
- Анх “United” гэдэг клуб дээр хичээллэж байсан. Одоо Батмягмар багштайгаа бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.
.jpg)
–Гар барилдааны спортын ямар зэрэг, цолтой вэ. Гар барилдааны спортоор гаргасан амжилтуудаасаа танилцуулахгүй юу?
–Би гар барилдааны спортын ОУХМ цолтой. Өсвөр үеийн улсын аваргын хоёр алт, нэг хүрэл медальтай. Бүх жингийн аварга болж байсан. Залуучуудын УАШТ-ий хоёр алт, нэг хүрэл медальтай, бүх жингийн аварга.
.jpg)
Насанд хүрэгчддийн УАШТ-ий хошой алт, дэлхийн цомын тэмцээний нэг хүрэл медальтай. Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медаль авч байлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэг хүрэл, дэлхийн нүүдэлчдийн наадмаас нэг хүрэл медаль хүртэж байсан.
–Гар барилдааны спортоор хичээллэхийн хамгийн сайхан мэдрэмж нь юунд байдаг вэ?
-Ялалт, ялагдал нь хоромхон зуурт секунд, долиор хэмжигддэг. Бэлтгэл, сургуулилалтынхаа үр дүнг харж ялалт авах торгон мөчийн мэдрэмж хамгийн сайхан нь байдаг.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа дуу сонсоод алхах дуртай.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Дараагийн оролцох тэмцээн гэвэл насанд хүрэгчдийн УАШТ байгаа. Мөн насанд хүрэгчдийн ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.
| Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ |
|
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
2026-11-05 07:00:05
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |