Цонхны цаана үй олноороо шулганан жиргэдэг байсан дуу нь шингэрч, оройн тэнгэрт сүрэг сүргээрээ цувран нисэх шувуудын бараа алсран алсран холдоод л. Навчис нэг нэгээрээ газарт унаж, салхи урьдынхаасаа арай өөрөөр үлээгээд л. Байгаль өөрөө нэгэн үеэ үдэж буй мэт намрын өдрүүд өнгөрч байна. Би ч бас энэ намар ямар нэгэн үетэйгээ салах ёс хийж байгаа юм шиг санагдана. Шувууд шиг, навчис шиг, салхи шиг.
Өнгөрсөн жилүүдэд хичээлээ тараад гэр рүүгээ яарах, маргаашийн даалгавраа бодох, өглөө эрт босохоос өөр чухал зүйлгүй мэт амьдардаг байж. Харин одоо бол цүнхэнд сурах бичиг, дэвтрүүдийн хажуугаар ирээдүйн тухай бодол минь хамт “явж”, өглөө босохдоо өчигдрөөсөө арай өөр хүн болсон мэт санагдана. Тийм ээ, би оюутан болсон.
Оюутан болно гэдэг зүгээр л өөр сургуульд орох биш юм байна. Өмнө нь хэн нэгэн “Маргааш ингэнэ, тэгнэ шүү” гэж хэлж өгдөг байсан бол одоо өөрөө шийдэх зүйл дэндүү олон болжээ. Хаашаа явах, хэнтэй нөхөрлөх, юунд дурлах, ямар хүн болохоо бага багаар өөрөө сонгохоос аргагүй болж.
...Гэхдээ хааяа хүүхэд нас минь хаа нэгтээ гээгдээд үлдчихсэн ч юм шиг санагдах юм. Өглөөний цайны үнэрт сэрдэг байсан гэр, хичээлээс тараад санаа зовох зүйлгүй алхдаг байсан зам, орой болохоос өмнө амжиж тоглох гэж яардаг байсан өдрүүд нэг л холын дурсамж шиг үгүйлэгдэж байгааг яана...
Шувууд нүүдэллэж байна. Тэдний нисэж байгаа зүгийг би мэдэхгүй. Гэхдээ тэд буцаж ирдэг гэдгийг мэднэ. Магадгүй амьдрал ч бас тийм байх. Зарим үе ард үлдэж, зарим нь эхэлдэг. Өчигдөр дуусахын зэрэгцээ маргааш эхэлдэг. Энэ намар навчсаа гөвж буй моддын дунд би анх удаа өөрийнхөө амьдралыг өөрчлөгдөж байгааг анзаарлаа. Шувууд алсарч, навчис унасаар л байна. Үүнээс цааш би хаашаа явах ёстойгоо одоохондоо мэдэхгүй ч ямарч л байсан өөрийнхөө зүг рүү алхаж эхэлж байна. Навчис унасан шинэ өдрүүдээр би өөр рүүгээ алхаж явна.
| НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |