• Өнөөдөр 2026-11-04

Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй

Шадар сайд Т.Доржханд “Оюутолгой”-н ногдол ашгийн асуудлаар хэвлэлд мэдээлэлд өглөө.

Тэрбээр “Иргэд байгалийнхаа баялгийн ногдол ашгаас хүртэх ёстой” гэдэг дээр үндэслэн “Энэ бол Монгол иргэдийн мөнгө, одоо л өгөх ёстой” гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар бид энэ асуудлаар хэлэлцэж, байр суууриа нэгтлгэлээ. Үүн дээр Ерөнхийлөгчийн байр суурь бэлэн мөнгөөр нь тараах юм байна гэдгийг ойлголоо. Харин Засгийн газрын хувьд хуулиа татаад авчихсан учир баялгийн хөрөнгийг цааш хуримтлуулаад явах байр суурьтай байгаа. Засгийн газар энэ ногдол ашгийг эхлээд дэд бүтэцдээ, тэр дундаа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах байр суурьтай байсан. Дэд бүтцийн хөгжилд оруулсан нэг ч болтугай төгрөгийн хөрөнгө оруулалт 5-6 төгрөг болж үрждэг. Тиймээс хөгжилдөө хөрөнгө оруулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байсан юм” гэв.

 


Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188