-“MISS INTERNATIONAL-2026” тэмцээн болоход хэдхэн хоног үлджээ. Бэлтгэл ажил хэр явж байна вэ?
-“Miss International-2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох нь асар том хариуцлага, нэр төрийн хэрэг. Тэмцээний турш би Хүслэн гэж дуулахаасаа илүүтэй “Монголын мисс” л гэж дуудуулна. Нэг ёсондоо эх орныхоо нэр төр бүхий л үнэт зүйлийг тээгээд явж байна гэсэн үг шүү дээ. Аливаа тэмцээнд оролцоход бэлтгэл, сэтгэл зүй хамгийн чухал байдаг. Тэмцээний өдрүүдийн төлөвлөгөөний гарсан байгаа. Үүнийхээ дагуу бэлтгэлээ базаагаад явж байгаа. Сэтгэл санаагаа бэлтгэхийн тулд төсөөлөн бодож, төлөвлөж байна. Сэтгэл зүйгээ бэлдэхгүй бол очоод гэнэтийн цохилтод орно шүү дээ. Мөн англи хэл, илтгэх ур чадвар, бие бялдар болон сэтгэлзүйн бэлтгэлдээ анхаарч байна. Тэнд очоод зөвхөн гадаад төрхөөрөө бус, Монгол бүсгүйн оюунлаг, хүчирхэг, соёл уламжлалаа дээдэлдэг чанарыг харуулахыг зорьж байна. Мөн Монголынхоо өв соёл, орчин үеийн залуу үеийн хүсэл тэмүүллийг дэлхийд таниулахыг хүсэж байна.
-“Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс болоход ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-“Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс болно гэдэг миний хувьд маш том нэр төрийн хэрэг байсан. Титмээ зүүх тэр агшинд олон бодол толгойд эргэлддэг юм билээ. Одоо би яах билээ, дараагийн тэмцээндээ хэрхэн оролцох уу гэж бодогдоод байсан. Ээж, эгч нарынхаа өсгийтийг өмсөж толины өмнө эргэлддэг бяцхан охин байхаасаа мөрөөдсөн мөрөөдөлдөө хүрнэ гэдэг итгэмээргүй мэдрэмж байсан. Өөртөө тууштай хичээж чадсандаа баярлаж байсан даа. Энэ титмийг зөвхөн хувь хүний амжилт гэж харахгүй байгаа, харин цаашид илүү их хариуцлага үүрч, Монгол бүсгүйн үнэ цэнэ, оюун ухаан, гоо сайхныг олон улсад таниулах үүрэг гэж бодож байна.
- Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, “Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс болоход ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Багаасаа дотроо нууцхан хүсдэг байсан ч зориглож байгаагүй юм. Дугуйланд явахыг хүссэн ч аав, ээж маань зөвшөөрдөггүй байсан. Харин төгсөх ангид байхад найз маань ““Манжуурын мисс” тэмцээнд би оролцоод үзээч. Тэнцэхгүй бол тэр л биз. Тэнцэх юм бол аав,ээж чинь чамд боломж, чадвар байгааг харна ” гэж хэлсэн. Өмнө мисс, моделийн тэмцээнд оролцож байгаагүй охинд яагаад ингэж хэлж байгаа юм бол гэж гайхаж байлаа. Гэхдээ найзын минь тэр үг надад итгэл өгсөн. Эхний шатны шалгаруулалтаас долоо хоногийн дараа танихгүй дугаараас дуудлага иртэл “Хүслэн мөн үү, тэнцсэнд баяр хүргэе” гэсэн юм. Тэр өдөр баярласандаа гүйх шахам гэртээ очиж байлаа. Заримдаа бид өөрийнхөө дотоод хүслийг дарах бус зориг гаргах. Магадгүй түүнийг өрдөж өгөх хэн нэгэн дэргэд нь байх хэрэгтэй юм билээ.
-Гэрийнхэн нь яаж хүлээж авсан бэ?
-Хоёр эгч маань ажилтай байсан болохоор ирж амжаагүй. Харин аав минь өвчтэй байгаа болохоор ээж, аав хоёр ирэх боломжгүй байсан. Найз залуу маань үргэлж дэмжиж, тэмцээнд болгонд арын ажлыг минь хариуцаж, дэмжиж явдаг. Ээж над руу залгаад “Аав нь охинтойгоо уулзаж, титмийг нь хармаар байна” гэсэн.
-Аавынх нь бие одоо зүгээр үү?
-Аав минь харвалт өгөөд гурван жил болж байна. Аав минь дөнгөж 50 гарч яваа ихийг хийж бүтээх, үр хүүхдүүдтэй цагийг өнгөрөөх насандаа тийм болчихсон. Гэнэтийн цохилт гэдэг хамгийн хүнд тусдаг шүү дээ. Бидний төлөө биеэ хайхрахгүй явсаар ийм болчихлоо гэж өөрийгөө зүхэж байлаа. Эхний удаа харвалт өгөхөд ухаан санаа эрүүл, өөрөө бүх зүйлээ хийж чадаж байсан. Дараагийнх нь удаа эмнэлэгт очиход эмч нар “Зүгээр таталт өгсөн байна аа” гээд буцааж байсан. Хэрвээ тэр үед эмч нар зөв оношилсон бол аав минь охиноо титэм зүүхийг дэргэдээс нь хараад, алга ташаад зогсох байлаа. Титмээ аваад очиход аав минь харцаараа надад олон зүйл хэлэх шиг болсон. Хэл яриа нь тод биш болохоор би аавтайгаа харцаараа ойлголцдог. Хэдий аав минь охиноо босоод дэмжиж чадахгүй ч гэлээ дотроо дэмжиж, бахархаж суудаг гэж би итгэдэг. “Аав аа, охин нь таныхаа нэрийг заал дүүрэн үзэгчдийн өмнө дуудуулж чадсан шүү” гэж хэлмээр байна. Цаашдаа ч таныхаа нэрийг өндөрт өргөж явахыг хичээж явах болно. Одоо ээж минь долоо хоног болгон эмчилгээнд оруулж, бид чадлаараа л хөл дээр нь босгох гэж хичээж байгаа. Аав минь “Айлын бага гээд дураараа байна гэсэн үг биш. Чи хоёр эгчийгээ хүндлэх ёстой шүү” гэдгийг ойлгуулж өсгөсөн. Намайг өнөөдөрт хүргэсэн хүн бол аав минь гэж боддог.

-Хоёулаа эргээд загварын яриандаа орох уу. Сүүлд гадаад эмэгтэй Монгол Улсыг төлөөлж “Miss Grand International 2026” тэмцээнд оролцсон. Энэ асуудалд тэргүүн миссийн хувьд ямар байр суурь байгаа вэ?
-Дэлхийн топ таван тэмцээний нэг болох “Miss Grand International 2026” тэмцээнд манай улсыг төлөөлж БНХАУ-ын бүсгүй оролцсон байсан. Улсынхаа “Miss Grand International China” тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн мисс юм билээ. Яагаад манай улсыг төлөөлж оролцож байгааг нь бид эхлээд ойлгоогүй. Өөрийн улсынхаа түрүүлж чадаагүй болохоор өөр бүртгэлгүй улсын нэрээр оролцсон байгаа юм. Манай улс энэ тэмцээний албан ёсны эрхийг нь авч, титмийн эзнийг тодруулдаггүй учраас өөр улсын иргэн Монгол Улсын нэрийг ашиглах боломжтой. Бид дэлхийн эхний гурван тэмцээнд нь миссээ илгээдэг. Цаашдаа энэ тал дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байгаа. Хэн дуртай нь бүхэл бүтэн улсын нэрийг ашиглаад байж болохгүй шүү дээ.
-Загвараас өөр хобби бий юү?
-Чөлөөт цагаараа нэхмэл хийх дуртай. Нэхэхээр бодол цэгцрээд, стресс багасаад сайхан байдаг юм. Бас болж бүтэхгүй зүйл нэхмэлийн утастай хамт нэхэгдээд, хөврөөд алга болж байгаа юм шиг санагддаг. Интернэтээс санаа аваад, цүнх, топ, ханцуй зэрэг янз бүрийн зүйл туршиж үздэг.
-Миссүүд гоё сайхан байхаас гадна нийгэмд эерэг нөлөөллийн ажлууд хийдэг шүү дээ. Тэр талаар?
-Миний хувьд мисс гэдэг титэм зүүхээс илүү нийгэмд үнэ цэн бүтээх тухай ойлголт. Цаашдаа залуу охидын өөртөө итгэх итгэл, боловсрол, хувь хүний хөгжлийг дэмжсэн төсөл, контентууд дээр ажиллах хүсэлтэй байна. Өөрийн туулсан зам, туршлагаараа урам зориг өгөхийг хүсдэг.
-Мисс болохыг мөрөөддөг өсвөр насны охидод бяцхан зөвлөгөө өгөөч?
-Юуны өмнө өөрийгөө бусадтай битгий харьцуулаарай гэж хэлмээр байна. Жинхэнэ гоо үзэсгэлэн бол өөрийнхөөрөө байж чаддагт оршдог. Өөрийгөө хөгжүүлж, боловсролдоо анхаарч, дотоод үнэ цэнээ өсгөөрэй. Титэм толгой дээр тавигдахаасаа өмнө сэтгэлд бий болдог.
-Ярилцсанд баярлалаа. “Miss International-2026” тэмцээндээ амжилт оролцож эх орныхоо нэрийг өндөр өргөхийг хүсье.

| Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА |
|
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
2026-11-05 07:00:05
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |