• Өнөөдөр 2026-11-05

"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ

2026-11-05,   145

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 105 жилийн ойн хүрээнд Төв аймгийн “Монгол туургатан” театрын уран бүтээлчид хөрш зэргэлдээ Буриад Улсад айлчилж, уран бүтээлийн дээжээсээ өргөн барьжээ.

 Бүгд Найрамдах Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит Урлагийн коллежийн тайзнаа энэ сарын 2-ны өдөр МУУГЗ П.Нямлхагвын цомнол, найруулагч МУСТА Д.Цэрэнчимэд, хөгжмийн зохиолч МУСТА Г.Энхтайван нарын хамтын бүтээл “Өнчин цагаан ботго” хөгжимт жүжгээ тус коллежийн авьяаслаг сурагчидтай хамтран үзэгчдийн хүртээл болгосон байна. Мөн арваннэгдүгээр сарын 3-нд "Мир" соёлын ордонд "ИХ ХҮНДЭТГЭЛ" хамтарсан тоглолтоо үзэгчдэд хүргэжээ.

 

 


"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188