Европын хэд хэдэн оронд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн оюутан залуус эдийн засгийн хямрал, авлига, боловсролын салбарын уналтын эсэргүүцэн жагсаал хийж байна. Анх тайван эсэргүүцлийн жагсаалаар эхэлсэн оюутны жагсаалууд Албани тэргүүтэй зарим оронд хурцдаж, мөргөлдөөний шинжтэй болоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Нөгөөтээгүүр оюутнуудын жагсаал үр дүнд хүрсэн орон ч байгаа бөгөөд оюутны эсэргүүцлийн жагсаалын улмаас Серби Улсын төрийн тэргүүн огцорч, Францын Засгийн газар эдийн засгийн салбартаа томоохон буултууд хийх амлалт өгөөд байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Европын гурван оронд болсон оюутны жагсаалуудыг тоймлон хүргэе.
Бүгд Найрамдах Серби Улсад болсон оюутнуудын эсэргүүцлийн жагсаал 2024 оны арваннэгдүүгээр сард Нови-Сад хотын галт тэрэгний буудлын дээвэр нурж, 16 хүн амь үрэгдсэн эмгэнэлт явдлаас үүдэлтэй гэж болно. Тухайн ослоос хойш серби оюутнууд нийслэл Белград тэргүүтэй хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байдаг. Харин эсэргүүцлийн жагсаал нь өнгөрсөн аравдугаар сард хүчээ авч, оюутнууд зөвхөн жагсаалаар зогсохгүй “Оюутны жагсаал” эвсэл байгуулан улс төрийн системд нөлөөлөх томоохон алхам хийсэн юм.

Сербийн оюутнуудын жагсаал аравдугаар сард эхлэхдээ улстөрчдийн авлига, хариуцлагагүй байдлаас үүдэн амиа алдсан 16 хүний хэргийг нэхэн сэргээж, жагсаал өрнүүлсэн. Улмаар Сербийн өнцөг булан бүрээс оюутнууд цуглан Белград хотын төвд томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал хийсэн. Улс төр дэх хууль бус томилгоо, авлигын асуудалтай холбоотойгоор Сербийн парламент ээлжит бус сонгууль зохион байгуулах амлалт өгсөн бөгөөд тус сонгуульд оюутнуудын зүгээс “Оюутны жагсаал” нэртэй эвсэл байгуулан оролцсон нь оюутны жагсаал түүхэн үр дүндээ хүрэх эхлэл болсон.

Бүгд Найрамдах Серби Улсын парламентын ээлжит бус сонгууль аравдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдаж, оюутнуудын “Оюутны жагсаал” эвсэл сонгогчдын 52.7 хувийн санал авч түүхэн ялалт байгуулсан байдаг. Улмаар оюутнууд ялалт байгуулснаар тус улсыг 12 жилийн дараалан удирдсан автократ Ерөнхийлөгч Александр Вучич болон түүний эрх баригч нам ялагдлаа хүлээн зөвшөөрөн огцорсон юм. Уг оюутны жагсаал нь мөн Европын зарим оронд болж байгаа оюутнуудын жагсаалд “Өөрчлөлт авчрах боломж байгаа” гэдгийг харуулсан бөгөөд жагсаалын талаар олон улсын хэвлэлүүд “Оюутнуудын ачаар Сербид ардчилсан шинэ тогтолцоо эхэлж байна” хэмээн онцолж байгаа.

Олон улсын хэвлэлүүдийн хамгийн их анхаарлыг татсан Бүгд Найрамдах Франц Улсад болсон оюутнуудын эсэргүүцлийн жагсаал анх есдүгээр сард нийслэл Парис хотын захын дүүргүүдэд багш нарын хомстол, анги дүүргэлт хэтэрсэн, сургуулийн барилгууд хуучирч, муудсан байдлыг эсэргүүцсэн хэсэг бүлэг сурагчдын хөдөлгөөнөөр эхэлсэн. Улмаар хөдөлгөөн нь аравдугаар сарын эхлэл гэхэд Францыг бүхэлд нь хамарсан томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болон өргөжиж, оюутнууд дээр инфляц болон амьжиргааны зардлын эсэргүүцсэн үйлдвэрчний эвлэлүүд, тариаланч, тээвэрчид нэгдсэн байдаг. Гэсэн ч зөвхөн оюутнууд төдийгүй олон салбарын ажилчид нэгдсэн эсэргүүцлийн жагсаал ширүүсэж, цагдаа болон хүчнийхэнтэй мөргөлдөх, гудамж, талбайн дэлгүүр, үйлчилгээний газруудыг тонож, үймээн дэгдсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Францын цагдаагийн байгууллага 2700 гаруй хүнийг баривчлаад байгаа. Түүнчлэн жагсагчдын тоо 100 мянгыг давж, Парис төдийгүй Лион, Лилль, Бордо, Лимож зэрэг хотод ч эсэргүүцлийн жагсаал эхэлж, зарим түүхэн дурсгалт газар, барилгыг галдан шатаасан хэрэг ч гарсан.

Харин мөргөлдөөний шинжтэй болсон тус жагсаалын хүчээр дарж болзошгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан ч эсрэгээрээ Францын эрх баригчид буулт хийсэн байдаг. Оюутнууд, үйлдвэрчний эвлэлүүдийн шахалтын үр дүнд Ерөнхийлөгч Эммануэл Макроны засаг захиргаа жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, хэд хэдэн шаардлагад санал нэгдсэн. Тухайлбал, Эммануэл Макроны засаг захиргаа
Гэсэн ч Франц даяар нэгэнт эрчээ аваад байгаа оюутнууд Ерөнхийлөгчийнхөө амлалтгүй “Хангалтгүй” гэж үзэн эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Бүгд Найрамдах Албани Улсад өрнөж байгаа “Фламинго хувьсгал” нэртэй жагсаал анх аравдугаар сарын дунд үеэс эхлэн нийслэл Тирана хотод их, дээд сургуулийн сургалт муу, сургалтын төлбөр өндөр, сураад төгссөн ч залуу хүчинд ажлын байр хомс байгааг эсэргүүцсэн оюутнуудын жагсаалаар эхэлсэн. Жагсаалын явц дунд оюутнууд байгаль орчин, авлигын эсрэг тэмцдэг иргэний нийгмийн “Фламинго хувьсгал” хөдөлгөөнтэй нэгдэж, Ерөнхий сайд Эди Рамаг огцрохыг шаардан жагсаж байгаа юм. Гэсэн ч оюутнуудын эсэргүүцлийн жагсаал ширүүсэж, жагсагчид төрийн байгууламжууд руу чулуу шидэж, зарим газрыг галдан шатааж байсантай холбоотойгоор эрх баригчдын зүгээс жагсаалыг тараах тушаал гаргаж, хэд хэдэн жагсаалыг цагдаагийн хүчнийхэн нулимс асгаруулагч, усан буу ашиглан тараасан байдаг.

Харин дээр дурдсан хоёр жагсаалаас ялгаатай нь Албанийн Засгийн газар жагсагчдын шаардлагыг шууд хүлээн авалгүй жагсагчдын дараах хуулийн хатуу арга хэмжээнүүд авч эхэлсэн. Тухайлбал, эсэргүүцлийн жагсаалд оролцсон, жагсаалын ойр орчмын хүн цугласан газар байгаа иргэнийг 5500 еврогоор торгох хууль шууд баталсан байна. Үүнтэй холбоотойгоор оюутнууд хичээл хаялт зарлан, орон нутгийн сургуулиудыг ч уриалан эсэргүүцлийн жагсаалаа идэвхжүүлж байгаа аж.

| ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД |
|
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
ИРГЭД: Мах, гурил, мөнгө үлдвэл ногоо гэсэн дараалалтайгаар худалдан авалт хийж байна
2026-11-03 19:23:56
Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв
2026-11-03 18:48:04
Г.Жамбалдорж, М.Дорж, Т.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв
2026-11-03 18:46:39
С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
2026-11-03 18:44:08
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |