Хар тамхи тахал болоод удлаа. Ингэж хэлээд, бичээд ч удлаа, бид. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан хэдхэн хоногийн өмнө хар тамхины асуудлыг аюултай хэмжээнд хүрсэн, хяналтаас гарсан гэдгийг онцлон хэлсэн. Бүүр хууль хүчний байгууллагынхан ч хар тамхины асуудалд холбоотой, улстөрчдийн гар, хөл болж байгааг ярьсан байдаг. Тэгвэл энэ асуудал батлагдаж байгаа нь хэд хэдэн жишээнээс харагдаж байна, сүүлийн өдрүүдэд.
Өсвөр үеийнхэн, насанд хүрээгүй хүүхдүүд, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуус, эрийн цээнд хүрсэн эрэгтэйчүүд, уран бүтээлчид, амжилттай яваа, айлын эхнэр болох эмэгтэйчүүд, төрд хариуцлагатай алба хашиж байгаа алба хаагч, хар тамхийг шалгаж, хилээр нэвтрүүлэхгүй байх ёстой гаалийн байцаагч хүртэл хар тамхинд донтсон байна. Тодруулбал, дөрвөн жилийн өмнө Эрүүгийн цагдаагийн албанаас тайчих үзүүлбэр үзүүлдэг “SQ”, STVX” бааранд шалгалт хийх үед тайчих үзүүлбэр үзүүлдэг охид болон гаалийн улсын байцаагчийг мансуурсан байх үед нь баривчилж байлаа.

Нийгмийн сүлжээгээр дүүрэн нүд нь хүрээлээд хөхөрчихсөн, гар хуруу нь шархтай, хамар нь улайсан хүүхэд, залуус байна. Хамгийн ноцтой нь, өнгөрсөн хугацаанаас “mongol24shop” гэх сайтын мэдээлэл Улаанбаатарын хаа сайгүй тархаж эхэлжээ. Шонгийн мод, гудамжны булан тохой бүрд энэ сайтын зарыг нааж, “Яг одоо ороод үз” гэх мэтээр залуусыг ятгаж, эхэлсэн гэнэ. Залуус сонирхолдоо хөтлөгдөж, өнөөх сайтаар нь нэвтэрч орвол хар тамхины сүлжээний өгөөш болж, мансууруулах бодисоо хүргүүлээд авах хүртэл хэрэглээ нь дэлгэрчээ. Мөн өнөөх сайтад нь анх удаа бараа авбал хэрэглэх заавар, тусламж, зөвлөгөө хүртэл өгдөг гэнэ.
Нэрээ нууцалсан эх сурвалжийн бидэнд өгч буй мэдээллээр “mongol24shop” гэх сайтын хаа сайгүй дэлгэрсэн. Улаанбаатараас гараад, 21 аймаг руу хүртэл хүргэлттэй болсон. Эрдэнэт, Дархан гээд томоохон аймагт зар нь түгээгдэж, энэ сайтын мэдээллийг орон сууцны хана, гараашийн гадаа шүршдэг будгаар бичсэн байдаг. Маш олон газарт админтай учраас энэ сайт хаагдахгүй байгаа байх. Хууль хяналтын байгууллагынхан уг нь мэдэж байгаа шүү дээ. Сайтыг нь хаасан ч эргээд л гараад ирдэг. Сургуулийн ойр орчим мэдээлэл нь бүүр ч олон харагдах болсон. Би анх гутал, пүүзний сайт байна гэж бодоод, сонирхоод ортол телеграм хаягаас над руу холбогдсон. Тэгээд надад хар тамхи санал болгож, яаж авах, хэрхэн хүргүүлэх зааврыг өгсөн. Би айсандаа гарчихсан. Харин миний мэдэх хэд хэдэн залуус тэр хаягаар нэвтэрч, хэрэглэгч, хохирогч болсон. “mongol24shop” гэж бичсэн хэсэгт хар тамхиа нууж, “Барааг чинь үлдээлээ” гэж бичдэг юм байна лээ. Энэ бүүр хэдэн жилийн өмнөөс дэлгэрсэн. Хоёр жилийн өмнө анхааруулах мэдээлэл явж байсан ч дарагдаагүй” гэлээ.

Өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хар тамхитай тэмцэх хэлтсээс “mongol24shop” гэх сайтыг хааж, Харилцаа холбооны газар холбоосыг нь хүчингүй, идэвхгүй болгосон ч ард талд нь өөр үг бичээд, эргээд сэргэчихсэн. Одоогоор тухайн сайт нь хаалттай, нэвтрэх эрхгүй харагдаж байгаа хэрэглэгчдээ телеграм хуудас руу хэдийнэ татчихсан. Бас өөр сайтаар дамжуулан хар тамхиа борлуулсаар байгаа. Энэ сайт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис мефедрон худалддаг” гэв.

Төв аймгийн Баян сумын нутагт байрлах саатуулах, сурган хүмүүжүүлэх шүүхийн байранд тоолж барамгүй хүүхэд, залуус хүмүүжиж байна. Бүгд хар тамхины хэрэглэгч болж, донтсон. Хууль хяналтын байгууллагынхан хар тамхины хэрэглэгч болсон залуусыг сэргээн засах, сурган хүмүүжүүлэх нэрээр хашчихсан. Өнөөдүүл нь хэд хоног “амарч” байгаад гарч ирдэг. Тэнд хүмүүжиж байгаа нэг залуугийн ард 200, 300 холбогдогч байгаа. Орцны хонгил, сургуулийн ариун цэврийн өрөөнд цустай тариур, дуслын систем, эмийн капсул, мансууруулах бодис хадгалсан уут, цаас байх нь хэвийн үзэгдэл болжээ. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг болон түүнд холбогдогчдын тоо жил бүр тогтмол өсч, нас нь залуужиж, улмаар насанд хүрээгүй хүүхдүүд холбогдох явдал нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас тогтмол сэрэмжлүүлж, анхааруулж байгаа ч анхаарлаас бүр мөсөн гарчээ, Г.Тэмүүлэн сайд аа.
Хар тамхины хэрэгт холбогдсон олны танил эрхмүүдийн хэргийг бичвэл далай болно. Эр, эмгүй “цагаан тахал”-д нэрвэгдэж, өөрийг нь хүндэлж, хайрладаг хүүхэд, залууст хар толбо үлдээж байна. Шуудхан хэлэхэд, тэд Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд хар тамхины “хичээл” орж байна гэсэн үг л дээ. Бид энэ удаад хар тамхины хэрэгт холбогдож, амьдралдаа хар толбо үлдээсэн урлаг, соёлын одуудын хэргийг хүргэж байна.
“Харанга”-ын Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож 10 жилийн ял сонссон нь ч Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг сулласан байдаг. Үүнээс хойш урлагт зүтгэж байгаа залуу уран бүтээлчид хэрэглэгч болж байгаа нь тун харамсалтай юм.
MORNINGSTAR БУЮУ Б.АЗЗАЯА
Хамгийн сүүлд гэхэд л дуучин Morningstar буюу Б.Аззаяа хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял аваад байна. Тодруулбал, өнгөрсөн 2023 оны есдүгээр сарын 3-нд нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт артист Morningstar буюу Б.Аззаяа, Davaidasha нарыг саатуулсан. Улмаар Morningstar буюу Б.Аззаяад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн гэх үр дүн урьдчилсан байдлаар илэрсэн байдаг.
ЖҮЖИГЧИН Б.ЭНХТҮВШИН
Жүжигчин Б.Энхтүвшин нь 2019 оны аравдугаар сарын 21-ний 20:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хүний хамт хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэж байгаад газар дээрээ баригдсан байдаг. Түүний биеэс “Мөс” гэх бодис илэрсэн бөгөөд шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авч, 100 мянган төгрөгөөр торгож байлаа.
Тэрбээр Хувьсал продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрх зогсохгүй” кино, дуучин С.Жавхлангийн “Алсад суугаа ээж”, “Миний найз” зэрэг клипэнд тоглож, тухайн үедээ нэрд гарч байсан юм. Харамсалтай нь, тэрбээр хар тамхины хэрэгт холбогдсоноор дэмжигчдийн итгэл, үнэмшил нурсан билээ.
ЖИЖГЭЭ БУЮУ Г.ЭРДЭНЭБАЯР
"Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаярыг хар тамхи хэрэглэж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мөн л баривчилсан. Тэрбээр хоёр ч удаа уг хэрэгт холбогдоод байна. Тодруубал, Г.Эрдэнэбаяр 2018 онд хар тамхи хэрэглэж, зургаан сарын хорих ялаар шийтгүүлсэн билээ. Харамсалтай нь, тэрбээр хорихоос суллагдаад удаагүй байхдаа дахин хэрэглэж, хууль хяналтынханд баригдсан юм.
“ICETOP" ХАМТЛАГИЙН ДУУЧИН С.ЧУЛУУНБАЯР
“Icetop" хамтлагийн дуучин С.Чулуунбаярыг хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт буруутган шалгаж байсан. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-1-т зааснаар буруутган шалгаж, нэг жилийн хорих ял оноосон билээ. Тэрбээр өмнө нь 2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэрэгт гэм буруутайг тогтоож, нэг жил нээлттэй хорих ял эдэлж байсан юм. Мөн С.Чулуунбаяраас гадна тус хамтлагчийн зарим гишүүн хар тамхины хэрэгт мөн л холбогдоод амжсан.
ДУУЧИН Б.АМАРХҮҮ
Дуучин Б.Амархүүг 2019 оны есдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлэн баривчилсан. Прокурорын байгууллагаас дуучин Б.Амархүүд Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйл 20.7.1 -д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон юм. Шүүхийн шийдвэрт "Нэгд, шүүгдэгч Б.Амархүүг сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. Хоёрт, Эрүүгийн тусгай хуулийн 27.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.Амархүүг хоёр жилийн хорих ялаар шийтгэсүгэй. Гуравт, Эрүүгийн хуулийн 5.6 дэх хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч Б.Амархүүд оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн байдаг.
“GUYS” ХАМТЛАГИЙН ДУУЧИН Х.БАТ-УНДРАЛ
“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины хоёр ч удаа холбогдсон байдаг. Шүүхээс түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон билээ. Харин Х.Бат-Ундрал гэм буруугаа ухаарч, нөлөөллийн аяныг зохион байгуулж байлаа. Тодруулбал, хар тамхины эсрэг аяныг 2017 онд зохион байгуулсан юм.
РЕППЭР ROOCKIE
Уран бүтээлээ ялгарч, богино хугацаанд амжилттай ажиллаж байсан реппэр Roockie буюу У.Мөнхбагана мөн л хар тамхины хэрэгт холбогдсон. Тэрбээр автомашиндаа хар тамхи хэрэглэж байгаад хууль хяналтын байгууллагынханд баригдаж, шүүхээс нэг жилийн хорих ял сонссон юм. Тэрбээр арван сар хоригдож, 2021 онд суллагдсан билээ. Мөн тэрбээр өнгөрсөн онд эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт шалгагдаж байсан юм.
ДУУЧИН DON DIOR
Хүүхдүүдийн дунд Don Dior хэмээх уран бүтээлийн нэрээр алдаршсан дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс нэг жилийн хорих ял авсан. Тэрбээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд явж байхдаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригдсан байдаг.
Бид дараагийн дугаарт спорт, төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийн холбогдож байсан хар тамхины хэргийг хүргэх болно. Иймд үзэгч, уншигч та бүхнийг хүүхдүүдээ “цагаан тахал”-аас аврахыг уриалж, сэрэмжлүүлж байна.
| ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА |
|
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
2026-11-05 07:00:05
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |