• Өнөөдөр 2026-11-04

З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй

2026-11-04,   141

Оюутолгойн ногдол ашгийн мөнгөөр ДЦС-VI болон 10 аймгийн дулааны станц барих агуулгатай хуулийн төслийг Засгийн газар татан авч, Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болсон.  Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр буюу энэ сарын 3 нд Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзахдаа "Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүл” гэсэн билээ.  Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан дараах байр суурийг илэрхийллээ. 

 
Тэрбээр “Би Сангийн сайд хувьд бэлэн мөнгө тараахгүй Засгийн газар ОТ-н ноогдол ашгийг олж ирэхээр ажиллаж байна. Миний хувьд ноогдол ашгийг нэн түрүүнд олж ирэх нь чухал байна. Ноогдол ашгийг ЗГ 2027 оны төсөвт өргөн барихдаа хоёр их наядыг эрчим хүч, боловсролын асуудлаа шийдье гэж тусгасан. Үлдсэнийг нь хуримтлалын санд хадгалъя. Засгийн газар Оюутолгойн ногдол ашиг орж ирвэл Хуримтлалын санд төвлөрүүлнэ гэсэн байр суурь дээр байгаа. Гурван их наяд төгрөгийг эдийн засагт тараавал инфляц 2-3 хувиар өснө. Энэ бол эргээд ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй гэсэн байр суурьтай байна. Ерөнхийлөгч өчигдөр байр сууриа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн байр суурийг хүндэтгэж байна. Гэхдээ Засгийн газрын бодлого хэвээрээ байгаа гэдгийг хэлье. Ногдол ашгийг олж ирэх нь чухал. Хэрэв бэлэн мөнгө тараах байдлаар асуудлыг шийдвэл Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт орох хэрэгтэй. Ийм хуулийг Засгийн газар өргөн барихгүй" гэлээ.
 

З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-04 12:57:12
    80955877DYYDLGN : SAWI BIEE UNELLEED BOOB XXN BOOW DOLOOJ ANUSDAX ALNI SEXSDEED80955877DYYDLGN SEXSY XUSDEG MASSAJLI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-04 12:46:39
    Ган: Хүрэлсүх буухын хооронд эдийн засгаа хорлох хэрэггүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188