Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нар 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотод ажиллаж, “Норинко” группийн Өвөр Монголын нэгдүгээр машин механизм компанийн харьяа “Бэйчуан” вагоны үйлдвэртэй танилцлаа. Уулзалтын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 2027 оны дөрөвдүгээр сард дуусгахаар төлөвлөж байгааг онцоллоо.
Мөн энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэх тул өсөн нэмэгдэх ачаа тээврийн хэрэгцээг хангах хөдлөх бүрэлдэхүүний хүрэлцээ, хангамжийг урьдчилан бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа илэрхийллээ. Энэ үеэр “Бэйчуан” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Лю Читай үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрөл болон олон улсын зах зээлд нийлүүлж буй туршлагаа танилцууллаа. Тус үйлдвэр нь 1984 онд БНХАУ-ын тухайн үеийн Төмөр замын яам, Үндэсний эдийн засгийн хорооны зөвшөөрлөөр байгуулагдсан бөгөөд тавцант, хагас, битүү, цистерн, хоппер зэрэг төрөл бүрийн ачааны вагон үйлдвэрлэж ирсэн байна.
Мөн үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш дотоодын болон олон улсын зах зээлд нийт 100 мянга гаруй вагон нийлүүлжээ. Тус үйлдвэр нь манай улсаас гадна Пакистан, Индонез, Австрали зэрэг улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг бөгөөд өмнө нь Монгол Улсад тавцант болон хагас вагон нийлүүлж байсан туршлагад үндэслэн “ Бэйчуан” үйлдвэрийн удирдлагууд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
| Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа |
|
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |