• Өнөөдөр 2026-11-05

Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ

2026-11-05,   148

Канадын Бритиш Колумбиа мужид сураггүй болоод байсан ээж, охин хоёрыг баавгай барьсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Тухайлбал, Бритиш Колумбий мужийн төв эрэг орчмын Белла Кула эх газар Женни Балкарас, түүний охин Седа Рийд нар өнгөрсөн ням гарагаас хойш сураггүй болсон. Үүнтэй холбоотойгоор мужийн Байгаль хамгаалах алба, орон нутгийн цагдаа нар хамтран эрэн хайх ажиллагаа явуулж, талийгаачдын цогцсыг олсон байна. Ингэхдээ Байгаль хамгаалах албаныхан даваа гарагт эхний цогцсыг олсон бөгөөд үргэлжлүүлэн хайсаар мягмар гарагт эхний цогцсоос хол зайд хоёр дахь цогцсыг олсон гэнэ.

Одоогийн байдлаар Канадын Хааны морь цагдаагийн газар болон Байгаль хамгаалах албанаас ойг самнаж байгаа аж.

 

 


Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188