• Өнөөдөр 2026-11-04

ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд энэ сарын 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

 
11-р сарын 03-ны 20 цагаас 11-р сарын 04-ний 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. 03-04-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы зарим, Сэлэнгийн ихэнх, Говь-Алтай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 04-ний өдөр Завхан, Хөвсгөлийн зарим, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -16...-21 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар -1...-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хотын хойд хэсгээр ялимгүй цас, өдөртөө хотын ихэнх хэсгээр цас орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -5...-7 градус, өдөртөө өмнөх өдрөөсөө 7 градусаар хүйтэрч -2...-4 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -10...-12 градус, өдөртөө өмнөх өдрөөсөө 6 градусаар хүйтэрч -2...-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -11...-13 градус, өдөртөө өмнөх өдрөөсөө 10 градусаар хүйтэрч -4...-6 градус хүйтэн байна. 2026 оны 11-р сарын 05-наас 2026 оны 11-р сарын 09-нийг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв: 04-05-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 05-ны өдөр Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар, 06-нд Баян-Өлгийн өмнөд, Ховд, Говь-Алтайн зарим сумдын нутгаар, 07-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим сумдаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 5, 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр -21...-26 градус,  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Улз, Халх голын эхээр -7...-12 градус хүйтэн,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188