• Өнөөдөр 2026-11-04

Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа. Тэрбээр "Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоохоор ажиллаж байна. Хуульд заасан хугацаа нь 30 хоног байдаг. 11 сарын 16-ны өдөр дуусна. Нийт 468 мянган га газар нутаг шатсан. Бага хэмжээний газар нутаг шаталгүй үлдсэн. Тэнд ан амьтад нягтаршсан байна гэх мэдээллийг ажлын хэсгийн зүгээс өгч байна. Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөгийг гаргаж, биотехникийн арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол гарлаа. Дорнод болон Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт үүнийг хариуцаж ажиллах чиглэл өглөө. Долоон цэгт өвс тэжээлээр хангах, биотехникийн арга хэмжээ авахаар зураглаад байна. 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хээрийн судалгааны ажлын хэсгийн судалгааны ажил дууссан. Улаанбаатар хотод ирсэн. Эхний ажлын тайлангаа яамны удирдлагуудад танилцуулсан. Хууль заагдсан хугацаанд эцсийн дүгнэлтээ танилцуулна. Хөндлөнгийн нөлөөлөлгүй ажиллах бололцоог хангах тал дээр яамнаас анхаарч ажиллаж байна. Нөхөн сэргээх ажиллагаанд Японы талаас бүх талаар дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлээд байгаа. Бид зөвхөн Японы Засгийн газартай бус бусад улсын байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай хамтарна. Хандив, тусламж, дэмжлэг авч ажиллах бодлогыг барьж ажиллаж байгаа. Мөн орон нутгийн иргэд, байгууллагууд хандив тусламж үзүүлэхээ илэрхийлээд байгаа. Үүнийг хуулийн хүрээнд буюу Дорнод аймгийн онцгой комиссын дэргэд сан байгуулж, дэмжлэг авах бололцоотой. Хэдий хэр хугацаанд газар, ургамал нөхөн сэргэх талаар судлаачид дүгнэлтээ гаргана байх. Ажлын хэсэгт биологич, геологич, ургамал судлаачид бий" гэлээ.

Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188