Мөн ч одтой байна даа, Моллай. Монголчуудын хувьд “Токио-2020” олимпын наадмын дөрөв дэх өдрийг Сайед Моллай өнгөлж байна. Цахим орчинд түүнийг “Манай аймаг, сумынх” гэж булаалдах иргэд цөөнгүй. Зарим нь иргэншлээ сольж, Монголын нэрийн өмнөөс барилдаж буй анхны легионер гэдгээр нь “Булганых” ч гэж үзэх. Ямартай ч, Молом минь ганган барилдаанаараа монголчуудын төдийгүй хүн төрөлхтний эв нэгдлийн наадамчдын магнайг тэнийлгэн байна. Одоо тэр “Юуны төлөө би иргэншлээ сольсон билээ дээ” хэмээн дотроо бахархаж буй биз. Тэгэлгүй яах вэ, түүний гол зорилго, иргэншлээ сольсны үнэ цэн “Токио-2020” наадмаас хүртсэн олимпын мөнгөн медаль байв. Үүний төлөө л тэр аав, ээж, ах дүү, төрсөн нутгаа орхин Монголыг сонгосон билээ.
Сайед Моллай иргэншлээ солих болсон гунигт түүх ба спортын хүч
Өдгөө 29 настай тэрбээр 1992 оны нэгдүгээр сарын 5-нд Иран Улсад төрж өссөн. Харин унаган нутгаа орхин Герман руу дүрвэж, хожим нь Монгол Улсын иргэн болж, иргэншлээ солих болсон нь улс төрийн шалтгаантай холбоотой. Тодруулбал, 2019 оны наймдугаар сард Токио хотноо зохион байгуулагдсан ДАШТ-нд Сайед Моллай аваргын алтан медаль зүүхэд ойрхон байлаа. Гэвч тэр медаль зүүж чадаагүй. Тухайн үед хэсгээсээ шалгараад байсан Моллай цааш амжилттай барилдвал Израилийн бөх Саги Мукитай оноолт таарах байсан юм.

Гэтэл Иран Улс Израйльтай дайсагнадаг учир тамирчдаа тус улсын бөхчүүдтэй барилдахыг хориглодог. Иймд Ираны эрх баригчид Моллайг дайсан орны бөхтэй барилдуулахгүйн тулд өмнөх барилдаандаа зориуд ялагдахыг шаардсан гэлцдэг. Тухайн үед Ираны тагнуулынхан тамирчны дэвжээнд очиж, Сайед Моллайг дарамталснаас гадна Тегеран дахь гэрийнхэнд нь дарамт шахалт үзүүлсэн байна. Түүнийг хагас шигшээд Бельгийн бөх Маттис Кассетэй барилдахын өмнө Япон Улсад суух Ираны Элчин сайдын яамны төлөөлөгч Моллаей Саеидтай уулзан сануулга өгсөөр байжээ. Энэ үеэр түүний гэр бүлийнхэн холбогдож, гэрийнх нь гадна хүмүүс цуглан, заналхийлж буйг хэлсэн аж. Ийм хүнд байдалд орсон Моллай хагас шигшээд барилдахаасаа өмнө бие халаалтын өрөөнд уйлсан гэдэг. Ингээд Моллай Бельгийн бөхөд зориуд ялагдаж, Израилийн бөхтэй медалийн төлөө барилдах боломжоо алдсан аж. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд мөн ялагдсан аж. ДАШТ-ий дараа Моллаей Саеид өөрийгөө 10 хувь л дайчилснаа ярьсан. Тийм хүнд байдалд өөрийгөө яаж 100 хувь дайчилж чадах билээ. Харин Израилийн бөх цааш амжилттай барилдаж, 81 кг-ийн жинд дэлхийн аварга болсон юм.
Энэ явдлын талаар мэдсэн Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны ерөнхийлөгч Мариус Вайзер “Бид тамирчдаа хамгаалах ёстой. Тиймээс Моллайг ирэх зуны олимпийн наадамд барилдуулахын тулд бүхнийг хийх болно. Тэр Олимпийн далбаан дор барилдаж ч болох юм” хэмээн ярьж байжээ.
Иран улс Израйлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд иргэдийнх нь гадаад паспорт дээр Израйльд нэвтрэхийг хориглосон байдаг аж. Мөн Ираны тамирчид Израилын бөхчүүдтэй барилдахаас аль болох зайлсхийж, заримдаа албаар жингээр хасагдаж, гэмтэл авсан мэт жүжиглэн, эхний шатанд ялагдах зэрэг арга хэрэглэдэг байна.
Уг тэмцээний дараа Моллаей Саеид Иран руу буцалгүй Европ руу дүрвэж, Герман Улсад орогнож байгаад ийнхүү өөрийнхөө хүсэлтээр 2019 онд Монгол Улсын иргэн болсон юм. Монгол Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, түүнийг Монголын харьяат болгож, ард түмэн түүнийг алгаа тосон угтсан билээ.

Аливаа зүйлийн анхдагч байх амаргүй. Улс төрийн шалтгааны улмаас иргэншлээ сольсон түүнд Монгол Улсын иргэн болоод өөрийн гэсэн орон зайгаа эзлэх, арга учраа олох гээд асуудал багагүй байсан болов уу. Түүнчлэн Моллай Монголын тамирчин болвол жүдогийн дүрмийн дагуу дэлхийн чансааны оноогоо хасуулах учиртай байв. Үүний нэгэн тод жишээ нь, Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэг Казахстаны тамирчин болохдоо чансааны оноогоо нь тэгээс эхлүүлсэн. Үүнийг спортын хорхойтнууд сайн мэднэ. Тэгвэл IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо улс төрийн шалтгаанаар иргэншлээ сольсон Сайед Моллайг онцгой нөхцөл байсан хэмээн үзэж, оноог нь хэвээр үлдээсэн юм. Тэр одоо -81 килограммын жинд дэлхийн чансаагаар зургадугаарт эрэмбэлэгдэж байна.
| Саид Моллай, чи бол Монголын ард түмний ХҮҮ |
|
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |