• Өнөөдөр 2026-11-04

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо

2026-11-04,   122

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.

Өвөрхангай А.Ишдоржийг аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгаж, анхан шатны шүүхээс 12 жил нэг сарын хорих ял оноосон юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн есдүгээр сарын 4-нд уг хэргийг хэлэлцээд А.Ишдоржийг улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Харин Т.Баатарсүрэнг хахууль өгсөн гэм буруутайд тооцон нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасан, хоёр жил хорих ял оноогоод байсныг ийнхүү давж заалдах шатны шүүхээс цуцалж, дахин хэлэлцэхээр боллоо

 


Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188