• Өнөөдөр 2026-11-04

ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “ОХУ-ын хамгийн олон хүний аминд хүрсэн халдлагуудын нэг гарсан” талаар мэдэгджээ. Тухайлбал, ОХУ-ын талаас өнгөрсөн өдөр Украины Запорожье мужийн Комишуваха тосгонд байрлах иргэдийн хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алдсан талаар мэдээлсэн байна. Орон нутгийн захиргааны мэдээллээр тус тосгоны сургуулийн барилгыг хоргодох байр болгон ашиглаж байсан бөгөөд 50 орчим хүний биеийн байдал маш хүнд байгаа учир амиа алдагсдын тоо өсөх эрсдэлтэй байгааг мэдэгджээ.

Хоргодох байр болгон ашиглаж байсан тус сургуулийн барилгыг өнгөрсөн жил Европын холбооны санхүүүжилтээр баригдсан бөгөөд агаарын цохилт тэсвэрлэх чадвартай аж. Гэсэн ч ОХУ-ын талын бөмбөгдөлт хэт хүчтэй байсан учир хоргодох байрны бетонон хана, тааз нурж, гал гарсан гэв.

 

 


ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188