Оросын уран гулгалтын өнөө цагийн оддын нэг Камила Валиева Монголын "Steppe arеna" мөсөн өргөөнд тоглолт хийх юм байна. Ирэх дөрөв, тавдугаар сард Камила Валиева тэргүүтэй ОХУ-ын уран гулгалтын олимп, дэлхийн аварга уран гулгагчид тоглолт хийхээр төлөвлөжээ. Оросын залуу од, татар охин Камила Валиевагийн хувьд хамгийн сүүлд дотоодынхоо тэмцээнд оролцож, түрүүлсэн талаар мэдээлэл байгаа. Тэрбээр допингтой нэр холбогдсон шуугианы улмаас сэтгэл зүйн хүнд дарамтад орж Бээжингийн олимпын ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байраар тэмцээнээ өндөрлүүлж байв.

Бээжингийн олимпод допингийн хэргээр олны анхаарлыг татсан бяцхан охин Камила Валиевагийн шинэ үзүүлбэр уян хүнийг уйлуулж, төмөр хүний зүрхийг хайлуулсан үзүүлбэр болсон билээ. Камила Бээжинд сэтгэлийн ямар хүнд зовлонд орсон, яаж даван гарснаа дүрслэн үзүүлээд зогсохгүй төгсгөлд нь хар өнгийн юүдэнгээ углаж харуулав. Энэ нь допингийн хэргийн дараа сэтгүүлчдийн хажуугаар юүдэн өмсөн зугтснаа үзүүлсэн хэрэг байлаа.
Камила Валиевагийн бүтэн нэрийг Камила Валерьевна Валиева гэдэг бөгөөд 2006 оны дөрөвдүгээр сарын 26-нд ОХУ-ын Казан хотод төржээ. Тэрбээр Татар үндэстэн. Лёва хэмээх нохойндоо маш хайртай нэгэн гэсэн. Тэр нохойг нь 2019 онд фэнүүд нь түүнд бэлэглэж байсан аж. Валиева багаасаа гимнастик, балет, уран гулгалт гээд олон төрлийн спортоор хичээллэж байсан ба таван нас хүрэх үед нь ээж нь түүнийг голчлон уран гулгалтад нь илүү түлхүү хичээллүүлж эхэлсэн байдаг.

Валиева 2009 онд Казан хотод анх уран гулгалт хийж эхэлжээ. Түүнийг анх Ксеньяа Иванова дасгалжуулж байгаад дараа нь Марина Кудриявцева, сүүлд нь Наталья Дубинская дасгалжуулагч нь болжээ. Валиеваг зургаан нас хүрэх үед гэр бүлийн хамтаар Москва хот руу нүүж “ШШОР Москвич”-т сургуулилалт хийж эхэлсэн байна. 2018 оны намар Валиева гулгалтын клубээ сольж “Самбо-70” руу шилжжээ.
Валиевагийн олон улсын анхны тэмцээн 2019 оны наймдугаар сард Франц Улсад болсон Жуниор гран при байв. Тэрбээо тус тэмцээнд богино үзүүлбэрээрээ гуравдугаар байр, чөлөөт гулгалтаараа нэгдүгээр байр эзлэж өөрийн багийн гулгагч Маияа Кромих болон БНСУ-ын гулгагч Ви Сёо Ёонь нарын урд орж алтан медаль хүртжээ. Тэмцээний үеэр Валиева дөрвөн эргэлт хийсэн нь амжилттай болж түүхэн дэх хоёр дахь эмэгтэй гулгагч болсон юм.

Тэр тэмцээнээс нэг сарын дараа ОХУ-ын “Жуниор гран при 2020” тэмцээнд тэр хоёр үзүүлбэрт хоёуланд нь түрүүлж хувийн оноогоо дээшлүүлжээ. Тэр нэг үзүүлбэрийн үеэр хоёр ч удаа дөрвөн эргэлт хийх гэж оролдсон ч нэгийг нь амжилттай хийж газардсан байдаг. Ийнхүү тэрбээр тус тэмцээнээс мөн л хоёр алтан медаль авсанаар 2019-2020 оны Италийн Турины гран пригийн финалд оролцох эрхээ авчээ.
2019-2020 оны Турины гран при эхлэхээс өмнө хөнгөн бэртэл авсаны улмаас Валиева дөрвөн эргэлтийн бэлтгэл хийж чадаагүй аж. Богино үзүүлбэрээр дөрөвдүгээр байрт оржээ. Чөлөөт гулгалтаар түрүүлж чадсан юм. Харин 13 настай байсан түүнийг 2020 оны Оросын аварга шалгаруулах тэмцээнд ороход нас нь балчир байна гээд хассан байдаг. Үүний дараа Валиева 2020 оны Оросын өсвөрийн аварга шалгаруулын тэмцээнд орж хоёр хөтөлбөрт хоёуланд нь түрүүлжээ. Тэр ахиад л чөлөөт гулгалтынхаа үеэр хоёр ч удаа дөрвөн эргэлт хийсэн бөгөөд түүний энэ гайхамшигтай эргэлтийн чадварыг үнэлж 2020 оны дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох багт багтаасан юм.
2020 оны дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд Валиеваг АНУ-ын гулгагч Лиутэй өрсөлдөнө хэмээн үзэгчид тооцож байлаа. Лиугийн хувьд 2020 оны АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд байсан юм. Валиева богино үзүүлбэртээ Өмнөд Солонгосын Лии Хае-иний өмнө орж нэгдүгээр байранд орохдоо өөрийн хувийн рекордоо шинэчлэн тогтоожээ.
Чөлөөт үзүүлбэрийн хувьд тэр Оросын аваргын тэмцээнд орсон үзүүлбэрээ үзүүлж алдарт дөрвөн эргэлтээ хийж чөлөөтэй газардсанаар түрүүлж дэлхийн өсвөрийн аварга болсон юм. Валиева 2020 оны Оросын туршилтын гулгалтаар оролцож өөрийн шинэ хөтөлбөрөө сонирхуулсан байдаг.
Валиева 15 нас хүрсэнээр уран гулгалтын насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох эрх нь нээгдсэн юм. Ингээд түүний анхны насанд хүрэгчдийн тэмцээн нь 2021 оны Финландийн тэмцээн байлаа. Богино үзүүлбэрийнхээ үеэр тэр гурвалсан аксел хийх гэж оролдоод чадаагүйн улмаас гуравдугаар байрт оржээ. Харин чөлөөт үзүүлбэрийнхээ үеэр тэр гурван ч удаа дөрвөн эргэлт хийж дэлхийн шинэ рекорд болох 174.31 оноог тогтоосон бөгөөд нийт оноогоороо 249.24 болж мөн л дэлхийн шинэ рекорд амжилтыг тогтоож байлаа.
| Оросын уран гулгалтын залуу од татар охин Камила Валиева Монголд ирнэ |
|
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026-10-13 20:04:22
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |