• Өнөөдөр 2026-11-04

8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ

2026-11-04,   122

     Монгол Улсын 21 аймаг болон Улаанбаатар хотод агаарын чанарын хяналтын автомат станцуудыг бүрэн суурилуулжээ. Эдгээр станцын ашиглалт, хэвийн ажиллагааг хангах, хэмжилтийн мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор салбарын мэргэжилтнүүдийг сургаж байна. Тодруулбал, БНСУ-ын Байгаль орчны корпорациас арваннэгдүгээр сарын 3-4-нд Улаанбаатар хотод агаарын чанарын хяналт шинжилгээ, мэдээний чанарын үр дүнгийн сургалт зохион байгуулж байна. Сургалтад төв салбарын болон орон нутгийн байгаль орчны шинжилгээний лабораторийн инженер, технологичид оролцож байгаа юм. 

    Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран 2023-2026 онд нийт 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийг хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд нийслэл болон 21 аймгийн төвд агаарын чанарын автомат станцуудыг бүрэн суурилуулсан байна. Харин энэ удаагийн сургалтаар автомат станцын ашиглалтын явцад түгээмэл гардаг алдааг илрүүлэх, засварлах, тоног төхөөрөмжийн тохируулга хийх, MAMIS программ хангамжийг ашиглах талаар онолын болон практик мэдлэг олгож байгаа юм.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

 

8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188