• Өнөөдөр 2026-11-05

Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ

     Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид мазаалайд нэмэлт тэжээл тавих намрын биотехникийн ажлыг амжилттай зохион байгууллаа. Байгаль хамгаалагчид тав хоногийн хугацаанд нийт 1250 км зам туулж, 38 нэмэлт тэжээлийн саванд 3.6 тонн тэжээл байршуулсан байна. Мазаалайд зориулсан нэмэлт тэжээлийг багсармал, шахмал гэсэн хоёр төрөлтэй. Тэжээлийн үндсэн орцод эрдэнэ шиш, овьёос, шар буурцаг, шар тос, яс зэрэг бүтээгдэхүүн оржээ. Тэжээлийн 20 орчим хувийг уураг байхаар тооцсон байдаг. Энэ удаагийн биотехникийн арга хэмжээг зохион байгуулах ажилд байгаль хамгаалагчдын хоёр машины түлшний зардалд Маза кофегийн хамт олон дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна.

 


Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188