• Өнөөдөр 2026-11-04

Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг

 Усны нөөцийг хэмнэх, хуурай хөргөлтийн технологийг нэвтрүүлсэн Монголын анхны цахилгаан станцыг 2011 онд Монгол инженерүүд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ашиглалтад оруулжээ. Тус станц ашиглалтад орсноор өмнө нь дизель хөдөлгүүрээр цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ хангадаг байсан Цогтцэций сум 24 цагийн найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болсон түүхтэй.Ухаа худаг цахилгаан станц ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл нийт 1.5 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, “Ухаа худаг” нүүрс аж үйлдвэрийн цогцолбор болон Цогтцэций сумын 4,000 орчим өрхийг цахилгаанаар тасралтгүй хангаж байна.
 
Хэрэв хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү станц ашиглалтад ороогүй байсан бол Монгол Улс 118 сая ам.долларын цахилгаан эрчим хүчийг импортоор худалдан авах шаардлагатай байсныг MMCG байгууллагын судалгаанд дурджээ. Энэхүү бүтээн байгуулалтыг “Энержи Ресурс” компанийн захиалгаар үндэсний 120 гаруй компанийн оролцоотойгоор 1,000 гаруй Монгол инженер, мэргэжилтэн хамтран барьж байгуулсан юм.
 
Говийн бүсийн байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон, усны “тэг” хэрэглээтэй, хуурай хөргөлтийн технологитой тус станц нь Монголын эрчим хүчний салбарт шинэ жишиг тогтоосон бүтээн байгуулалт болжээ. Харин уг технологийг ашигласан дараагийн цахилгаан станц нь 2024 онд ашиглалтад орсон Бөөрөлжүүтийн цахилгаан станц юм.
 

Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188