• Өнөөдөр 2026-11-05

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ

2026-11-05,   314

     Төрийн нууцад хамаарах мэдээ мэдээллийг гадаадын байгууллагад дамжуулсан, Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх гэмт үйлдэл гарсаар байгаа бололтой. Ердөө жилийн өмнө эх орноосоо урвасан хэргээр хорих ял шийтгүүлсэн Ц.Хулан өршөөл хүсэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 долдугаар сарын 10-ны өдөр хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлэн, хорих ангиас суллахаар шийдвэрлэсэн байдаг. Үнэхээр өмнөх нэг нь суллагдаад удаагүй байтал дараачийн “урвагчид” нь илчлэгдэв үү. Тодруулбал, Тагнуулын байгууллагаас өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Монгол Улсын гурван иргэнийг саатуулсан тухай нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад буй. Тухайлбал, иргэн У.Э, Д.Ч, Н.Н нарыг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл “Гадаадын тагнуулын байгууллага, тусгай албатай хамтран ажиллах”-д үндэслэн баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүргүүлсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний нэг нь УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхийн алба хашиж байсан хуульч, эдийн засагч У.Энхтүвшин байх магадлалтай гэнэ. Энэ нь төрийн түшээдийн зөвлөх (туслах) дээрх хэрэгт холбогдож буй анхны тохиолдол биш юм. Иймээс Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял сонссон хүмүүсийн талаар эргэн сануулъя.

ЭХ ОРНООСОО УРВАСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ У.ЭНХТҮВШИН БУЮУ ЭНДРУ ГЭЖ ХЭН БЭ

     У.Энхтүвшин нь ОХУ-ын Москва хотын бага, дунд сургуульд суралцсан бол Монгол Улсад хуульч, эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Мөн Лондон дахь Уэльсийн их сургууль болон, Японы Нагояагийн их сургуулиудад хууль эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр тус суралцаж төгссөн байна. Түүнийг 1999 оноос хойш төрийн түшээдтэй ойр ажиллаж байсан гэдэг. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын зөвлөхөөр ажиллаж байсан гэж хэд хэдэн хэвлэлд дурджээ. Мөн тэрбээр төрийн өмчит “Мон-Атом” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сард түүнийг Гадаадын тагнуулын байгууллага, тусгай албатай хамтран ажилласан гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газраас баривчилсан байна.

Энэ талаар live.tv.mn сайт "У.Энхтүвшин цөмийн шинжлэх ухаан, ногоон эрчим хүчний боловсролыг дэмжих зорилгоор 2014 онд Монголын цөмийн нийгэмлэгийг үүсгэн байгуулсан агаад өдгөө тус байгууллага Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, Дэлхийн цөмийн холбоотой түншлээд буй гэнэ. Мөн тэрбээр “Эдвокейтед интернэшнл” (Advocates in-ternational), “Гроу Монголиа” (Grow Mongolia), “Призон фэллоушип интернэшнл” (Prison fellowship international) зэрэг хүмүүнлэг, хууль эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагад илтгэгч, ментор (чиглүүлэгч), зөвлөхөөр ажилладаг хүн аж. Эдгээр байгууллагынхан нь У.Энхтүвшинг хэрэгт холбогдон саатуулагдсанд гайхширч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааг анхааралтай ажиглаж буй биз ээ.” хэмээн нийтэлсэн байна.  
 

Мөн Түүний талаар цахим сүлжээнд нэгэн иргэн “Монгол Улсын сөрөг тагнуулынхнаар бахархаж байна. У.Энхтүвшин буюу Эндруг ингэсэн гэхэд гайхах зүйл огт алга. Энэ этгээд 2018 оноос хойш дэлхийн олон улс оронд “CBMC Mongolia”-гийн ерөнхийлөгч, CEO гэсэн хуурамч нэрийн хуудас хийж, тарааж, мөнгө төгрөг гуйж, авсан манай олон улсын байгууллагын Монгол дахь салбарын нэрийг барьсан этгээд. Тэр бүү хэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зөвлөхөөр найман жил ажиллах хугацаандаа УИХ-д байхгүй байнгын хорооны нэр зохион, нэрийн хуудас хийж, Монгол дахь гадаадын ЭСЯ-дад тарааж ч явсан этгээд. Тэр бол АНУ руу зугтан гарч, хэргийнхээ хөөн хэлэлцээ хугацаа дуусахыг хүлээн суугаа “Grow Mongolia”-гийн үүсгэн байгуулагч Бээжингийн Сайнбаярын гол хамсаатан. Мөн "Хүрээ" дээд сургууль, MIU сургуулиудад багшилж байсан, InterCP-н "профессор Ко" гэгчийн гар хөл. "Солонго" паблишингийн Ж.Бямбасайханы "их багш", "Шинэ амьдрал"-ын пастор МөЖагийн ашиг сонирхол нэгт партнёр...” хэмээн бичжээ. 

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРШӨӨЛӨӨР СУЛЛАГДСАН Ц.ХУЛАНГИЙН ХЭРЭГ

       Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулсан бол 20-ны өдөр цагдан хорьсон байдаг. Мөн шүүхээс цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгаж байжээ. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнийг “Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэх хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар анхан шатны шүүхээс түүнд 9 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан бол давж заалдах шатны шүүх түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлсэн байдаг. Харин Улсын дээд шүүхээс түүнд оноосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээжээ.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж уучлал хүссэн өргөдөл илгээсэн байдаг. Ерөнхийлөгч холбогдох хууль тогтоомж, бүрэн эрхийнхээ хүрээнд 2025.07.10-ны өдөр түүнд уучлал үзүүлсэн юм.

 

Ч.МӨНХБАЯРЫГ ГАДААДЫН ТАГНУУЛТАЙ ТОХИРОЛЦСОН, ХАМТРАН АЖИЛЛАСАН ГЭМ БУРУУТАЙД ТООЦОЖ 10 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

          Шүүхээс иргэн Ч.Мөнхбаярт 10 жилийн хугацаатай хорих ял оноосон байдаг. Тодруулбал, "Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг тагнуулын байгууллагаас 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр баривчлан, саатуулжээ. Улмаар ТЕГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурлаар Ч.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

     Ташрамд дурдахад, 2022 оны хоёрдугаар сарын 18-нд Тагнуулын ерөнхий газраас "Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авч байсан" тухай мэдээлж байсан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН М.БАТЧИМЭГ АГСНЫ ЗӨВЛӨХ З.ПАГМАЖАВЫН ХЭРЭГ

     УИХ-ын гишүүн М.Батчимэгийн агсны зөвлөх З.Пагмажав, түүний хамсаатан гэх Д.Чинбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79.1-д заасан  зүйл ангиар яллан хуулийн хариуцлага хүлээлгэж байжээ. Товчхондоо бол тэднийг “төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн гэм буруутай” хэмээн үзэж шүүхээс ял оноосон байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх хурал үргэлжилсээр 2018 онд Улсын дээд шүүхээр эцэслэгдсэн байдаг. Тодруулбал, Хяналтын шатны шүүхээс тэдэнд холбогдох хэргийг хэвээр нь үлдээж З.Пагмажавт 16 жил, Д.Чинбаярт 17.6 жилийн ял оногдуулсан байна.

      ТӨРИЙН НУУЦ ЗАДРУУЛСАН Ц.ЖАРГАЛСАЙХАНЫ ХЭРЭГ

       Ц.Жаргалсайханы “хэрэг” 2010 онд ахмад дипломатч Д.Цахилгааны хүү Ц.Жаргалсайхан тухайн үедээ  УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Төрийн нууцтай холбоотой мэдээллийг гадаад улсад дамжуулсан буюу эх орноосоо урвасан хэргээр яллагдаж, түүнд анхан шатны шүүхээр 17 жилийн ял сонсгосон байдаг. Тухайн үед ТЕГ-ын албаны хүн “Ц.Жаргалсайхан нь Төрийн нууцад хамаарах бичиг баримтыг бусдад задалсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон. Тэрээр амар хялбар аргаар ашиг олох гэсэн шунахайн сэдлээр гадаадын тусгай албатай хамтран ажиллаж байсныг тогтоосон” хэмээн мэдэгдэж байв. /Эх сурвалж. ТЕГ-ын сайт. 2011.01.25/

Хожим нь эл хэргийг Улсын дээд шүүх хянан үзээд  Ц.Жаргалсайханыг эх орноосоо урваагүй, зөвхөн төрийн нууц задруулсан гэж үзээд оноосон шийтгэлийг нь 5 жил хорих ял болгон өөрчилснөөр энэ хэрэг эцэслэгджээ. Хэргийн уг чанар нь  Ц.Жаргалсайхан нь Төрийн нууцад хамааралтай баримт бичиг гэж мэдэлгүйгээр  цахим шуудангаар төрийн өндөр хэмжээний айлчлалын хөтөлбөртэй холбоотой мэдээллийг гадаадын байгууллагад дамжуулсныхаа төлөө ийнхүү таван жилийн ял авсан байдаг.

   Мөн Тагнуулын Ерөнхий газар Монгол Улсын иргэн “А” гадаадын тагнуулын алба, байгууллагатай хууль бусаар хамтарч, тэдгээрт дамжуулах зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг цуглуулж байсан үйлдлийг илрүүлж, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар түүнийг гадаадын тусгай албатай нууцаар хамтран ажиллаж байгааг нотлох баримтаар тогтоосон аж. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын иргэн “А”-гийн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож найман жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

БААСАН ЛАМ АГСНЫ ЭХНЭР Н.АЛТАНЦЭЦЭГ, ОХИН Б.ЭРДЭНЭЗУЛ НАРЫН ХЯТАДЫН ТАГНУУЛТАЙ ХАМТАРСАН ХЭРЭГ

        Ардчиллын анхдагч 13-ын нэг Баасан ламын охин Б.Эрдэнэзул МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн нэгэн. Мөн тэрбээр Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд орон тооны бус шинжээч, зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм. Тэднийг БНХАУ-ын тагнуулын албаны ажилтан Бао Гуо Жунтай хамтран ажилласан гэх үндэслэлээр тус бүрд нь 8 жилийн хорих ял оноосон гэдэг. Харин Монгол Улсад тагнуул хийсэн БНХАУ-ын иргэн Бао Гуо Жун-д  12 жилийн хорих ял оноосон байдаг.

Хэргийг эргэн сануулбал, тэднийг “нууц бичиг баримт дамжуулсан төдийгүй түүхийн дурсгалт болон шашны эд зүйлс дамжуулсан байж болзошгүй” хэмээн баривчилсан байдаг.  

ТЕГ-ЫН ГОЛ СХЕМИЙГ ОХУ-ЫН ЭЛЧИНД ДАМЖУУЛСАН НЬ

     ТЕГ-ын схем зургийг ОХУ-ын элчинд гаргаж өгсөн ТЕГ-ын Гадаад тагнуулын албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, хурандаа Б.Эрдэнэбатыг 2020 оны тавдугаар сард гудамжинд салхилж явахад нь сүр дуулиантай баривчилсан байдаг. Тухайлбал, Б.Эрдэнэбат, Б.Эрдэнэбаяр нарыг ажил үүргийн хувьд мэдсэн баримтаа ашиглан гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан , гадаадын байгууллага, иргэнд өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг цуглуулж дамжуулсан хэрэгт буруутгасан байна. Улмаар Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд тус бүр 16 жилийн хорих ял оноосон ба тухайн үед  давж заалдаж ялыг 14 жил болгож хөнгөрүүлж байжээ. Харин Улсын дээд шүүх тус хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн шийдвэр буюу 14 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн юм.

 

 


УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-05 07:55:35
    Ss: SEXSEER TAICHNA MERGJLN VANXANDMAAR BOOB XXNOO DYYDLGR VAWALDAAD SEXSY MASSAJLI UILCHLN BOOB DOLOOJ ALNI SEXSDEED ANUSDI XUCHINDEED DYRTAI VANXANI SEXSDEX DEWSGER BOLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-05 07:55:35
    Ss: SEXSEER TAICHNA MERGJLN VANXANDMAAR BOOB XXNOO DYYDLGR VAWALDAAD SEXSY MASSAJLI UILCHLN BOOB DOLOOJ ALNI SEXSDEED ANUSDI XUCHINDEED DYRTAI VANXANI SEXSDEX DEWSGER BOLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-05 07:55:34
    Ss: SEXSEER TAICHNA MERGJLN VANXANDMAAR BOOB XXNOO DYYDLGR VAWALDAAD SEXSY MASSAJLI UILCHLN BOOB DOLOOJ ALNI SEXSDEED ANUSDI XUCHINDEED DYRTAI VANXANI SEXSDEX DEWSGER BOLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-05 07:55:33
    Ss: SEXSEER TAICHNA MERGJLN VANXANDMAAR BOOB XXNOO DYYDLGR VAWALDAAD SEXSY MASSAJLI UILCHLN BOOB DOLOOJ ALNI SEXSDEED ANUSDI XUCHINDEED DYRTAI VANXANI SEXSDEX DEWSGER BOLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-05 07:55:33
    Ss: SEXSEER TAICHNA MERGJLN VANXANDMAAR BOOB XXNOO DYYDLGR VAWALDAAD SEXSY MASSAJLI UILCHLN BOOB DOLOOJ ALNI SEXSDEED ANUSDI XUCHINDEED DYRTAI VANXANI SEXSDEX DEWSGER BOLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-05 07:55:32
    Ss: SEXSEER TAICHNA MERGJLN VANXANDMAAR BOOB XXNOO DYYDLGR VAWALDAAD SEXSY MASSAJLI UILCHLN BOOB DOLOOJ ALNI SEXSDEED ANUSDI XUCHINDEED DYRTAI VANXANI SEXSDEX DEWSGER BOLI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188