Улс төрчид хэвлэл мэдээллийн байгууллагын нууц эзэмшигч байдаг эсвэл сэтгүүл зүйд улс төрийн нөлөөлөл, бохир мөнгө ордог цаг үе аль хэдий нь ард хоцорсныг дэлхий дахинаас харж болно. Улс төрөөс хараат бус, эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлж чадсан улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төр засагтаа үзүүлэх нөлөө асар хүчтэй байдаг. Тэгвэл тэд санхүүжилтээ хаанаас босгож, төсвөө хэрхэн бүрдүүлдэг талаар өгүүлье.
Төсөв хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийн хувьд аливаа нэг улс төрч, нам эвсэл, төрийн байгууллагаас ангид байж чадсан хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл түгээх, засаглалыг хянах, олон нийтийн дуу хоолойг илэрхийлэх үндсэн үүргээ нэгэн зэрэг гүйцэтгэж чаддаг. Дээрх үндсэн үүргээ гүйцэтгэж чадсанаараа засаглалд нөлөөлж чадахуйц эрүүл, хараат бус, хүчирхэг сэтгүүл зүйг бүтээдэг. Тэгвэл дэлхийн улс орны хэвлэл мэдээллийн байгууллагууд санхүүгийн эх үүсвэрээ зар сурталчилгаа, захиалгын төлбөр, олон нийтийн хандив, контентын лиценз, төсөл болон нэмэлт үйлчилгээний орлого зэргээс бүрдүүлж байна.
Тодруулан авч үзвэл:
Зар сурталчилгаа: Телевиз, мэдээллийн сайт, видео болон цахим платформ дахь зарын талбайг ашиглан зар сурталчилгаа явуулах.
Уншигчийн захиалга: Сар, жилийн төлбөртэй цахим болон хэвлэмэл контент багц бүтээгдэхүүн, нэг удаагийн болон цөөн цагийн зохицуулалттай хандалтын эрх.
Олон нийтийн дэмжлэг: Нэг удаагийн хандив, тогтмол гишүүнчлэл, дэмжигчийн сан.
Мэдээллийн лиценз: Тухайн редакц өөрсдийн бэлтгэсэн мэдээ, зураг, видео, мэдээллийн сан ба шууд дамжуулалтыг хэрэгцээт байгууллагад худалдах.
Сан, төслийн дэмжлэг: Эрэн сурвалжилга, орон нутгийн мэдээлэл, технологи зэрэг чиглэлийн буцалтгүй тусламж.
Нэмэлт бүтээгдэхүүн: Форум, сургалт, шууд арга хэмжээ, контентын эрх, бизнесийн үйлчилгээ. Аливаа нэгэн асуудал, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэх зохион байгуулах, тухайн салбарын төлөөллийг урьж оролцуулсан тусгай чиглэлийн контент бүтээж, худалдах зэрэг.
Төрийн санхүүжилт: Энэ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үндсэн үйл ажиллагаа, нийтлэлийн бодлого, олон нийтийн эрх ашгийг үл зөрчих зарчмаар хуульчилж чадсан улс орны хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн байгууллагатай хамтарч ажиллах тухай ойлголт. Өөрөөр хэлбэл, тухайн редакцын нийт орлогын бага хувьд тооцогдоно.
Дээрх үндсэн аргуудыг ашиглан хиймэл оюун ухаан, цахим орчинтой хөл нийлүүлэн ажилласнаар үндсэн санхүүжилтээ босгодог байна. Хэдийгээр төсөв ихтэй байх нь техник, тоног төхөөрөмж, хүний нөөцийн хангамж зэрэгт чухал нөлөөтэй хэдий ч тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын тогтвортой байдлыг зөвхөн орлогын хэмжээ шийдэхгүй. Өөрөөр хэлбэл, Орлогын эх үүсвэрийн төрөлжилт буюу олон эх үүсвэрт орлого, урьдчилан таамаглах боломж буюу зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн ба захиалагч, редакцын хараат бус байдал зэргээр тодорхойлно.
(1).jpg)
Олон улсад нэр хүндтэй томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүжилтийн гол тогтолцоог жишээ болгон авч үзвэл.
The New York Times - (АНУ-ын өдөр тутмын сонин, цахим мэдээллийн байгууллага)
Тус редакцын орлогын дийлэнх хувийг захиалгат бүтээл эзэлдэг. Мөн зар сурталчилгаа, лицензжүүлсэн бүтээл, бүтээгдэхүүний зөвлөмжийн шимтгэл зэргээс төсөв нь бүрддэг. Тус сонины 2025 нийт орлого нь 2.825 тэрбум ам.доллар байсан бөгөөд үүний 69.1 хувийг захиалгат бүтээлээс орсон хэмээн тайландаа дурджээ. Мөн 20% зар сурталчилгаа, 10.9 % түншлэлийн шимтгэл, лиценз болон бусад орлого эзэлжээ. Тодруулбал тухайн редакцын жилийн орлогыг эх үүсвэрээр ангилж үзвэл захиалгын орлого 1.951 тэрбум, зар сурталчилгааны орлого 566.0 сая, бусад орлого 308.1 сая ам.доллар байна.
(6).jpg)
The Guardian - (Их Британи өдөр тутмын сонин. Сүүлийн жилүүдэд цахим хувилбараар голлон ажиллах болсон.)
Тус сонины редакцыг “Scott Trust” гэх ашгийн бус сан эзэмшдэг. Редакцын бие даасан байдлыг маш сайн хамгаалж ажилладаг. Цахим хувилбар нь дэлхийн хамгийн их уншигддаг англи хэлний мэдээний сайтуудын нэг юм. Төсөв нь сайн дурын хандив, тогтмол дэмжлэг, зар сурталчилгаа болон бусад арилжааны орлогоос бүрдэнэ. Хүн ам ихтэй улс орнуудын жишээг авч үзэхэд олон нийт, ард иргэдийн бодит дэмжлэг хамгийн их байдаг нь сэтгүүл зүйн салбарыг улс төрөөс ангид байлгаж, үнэн бодит, түргэн шуурхай мэдээлэл авах хүслээс эхтэй гэж болно. Тус сонины 2025/26 оны нийт орлого нь 282 сая фунт бөгөөд үүнээс 126 сая фунтийн орлого нь зөвхөн цахим уншигчдын төлсөн хураамжаас бүрджээ.
(3).jpg)
BBC - (Их Британи Улсын телевизийн суваг)
Телевизийн лицензийн хураамж, арилжааны болон бусад орлогоор төсвөө бүрдүүлдэг. 2025/26 онд нийт 5.96 тэрбум фунтийн орлого олсноос 3.87 тэрбум фунтийг зөвхөн лицензийн орлогоос босгосон байна.
(2).jpg)
The Reuters - (Их Британийн Лондон хотод төвтэй олон улсын мэдээллийн агентлаг)
Тус агентлаг нь дэлхийн олон хэвлэл, телевиз, радиод мэдээ, зураг, видеог нийлүүлдэг. Санхүүгийн мэдээлэл, зах зээлийн дата, хууль эрх зүйн мэдээллийн үйлчилгээ ч үзүүлдэг. Thomson Reuters-ийн охин компани болох Reuters агентлаг нь 2025 онд дангаараа 853 сая.ам.долларын орлого олжээ.
.jpg)
Associated Press - (АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй, дэлхийн хамгийн том мэдээллийн агентлагуудын нэг)
Энэхүү агентлаг нь хоршоолол хэлбэрээр ажилладаг. Текст, гэрэл зураг, видео, аудио мэдээг дэлхийн олон мянган хэвлэл мэдээллийн байгууллагад нийлүүлдэг. Мэдээний агентлагийн хувьд хамгийн түгээмэл ашиглагддаг эх сурвалжуудын нэг юм. Пулитцерын шагналыг хэд хэдэн удаа хүртэж байжээ. Өөрийн редакцын үйл ажиллагааны үндсэн санхүүжилтийг харилцагчийн орлогоор бүрдүүлдэг улс төрөөс хараат бус бие даасан байдлаараа онцлогтой.
(5).jpg)
Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын санхүүжилт олох хэлбэр харилцан адилгүй боловч дийлэнх нь улс төрөөс хараат бус, бие даасан байдалтай байгаагаараа онцлогтой юм. Тэдний төсөв төвлөрүүлж, санхүүжилтийн эх үүсвэрээ болгодог нийтлэг төрөл нь уншигчийн тогтмол төлбөр, мэдээллийн бүтээгдэхүүний борлуулалт, нийтийн дэмжлэг, арилжааны орлого, шаардлагатай тохиолдолд төсвийн санхүүжилтийг байгууллагын нийтлэлийн бодлого, хараат бус байдалд нийцүүлэн санхүүжилтээ зохицуулдагт оршино.
Мэдээллийн эх сурвалж:
The New York Times Company. 2025 Annual Report (Form 10-K).
Guardian Media Group. 2025/26 Statutory Accounts, 10 September 2026.
BBC Group. Annual Report and Accounts 2025–2026.
Thomson Reuters. Fourth Quarter and Full Year 2025 Results.
Associated Press. 2025 Letter from the Chair and CEO.
The Associated Press. Standards for working with outside groups.
| ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ |
|
2026-10-19 07:20:00
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ҮҮДЭН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
2026-10-19 07:11:43
Итали Улсад оршин сууж буй монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-19 07:10:00
НӨМРӨГИЙГ ШАТААСАН “МОБИКОМ”-ЫНХОН ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧ, 147 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА
2026-10-19 07:00:52
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-10-19 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГСДООС ИРГЭДИЙН ХҮСЭМЖИТ УЛСТӨРЧ ТОДОРЧ ЧАДАХ УУ
2026-10-19 07:00:00
SOS: МОНГОЛЫН ГАДААД ӨР 40 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖ, ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙ 40 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ТӨРЖ БАЙНА
2026-10-19 07:00:00
ХОМЕРЫН ДУУЛЛЫГ ДУУН ХӨРВҮҮЛСЭН ХӨХМОРЬТЫН Д.ЦАХИЛГААН
2026-10-19 07:00:00
АЮУЛ ДАГУУЛЖ БУЙ “АЛТАРГАН ХАЙРХАН”, “СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИА”-ГИЙН АВТО ЗАМ
2026-10-19 07:00:00
Н.Нандин-Эрдэнэ сүмо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-10-18 15:00:30
Н.Батбилгүүн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо
2026-10-18 14:30:53
Өмнөговь аймагт шинээр барьсан 240.3 колиметр авто зам нээлтээ хийлээ
2026-10-18 12:17:40
2026-10-18 08:49:08
Н.Нархажид, Э.Одгэрэл нар “U23” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-18 08:22:20
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |