• Өнөөдөр 2026-11-05

Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ

     Бүгд Найрамдах Итали Улсын Милан хот дахь Прада Санд 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр "Эртний дэлхийн өв. Афро-Евро-Азийн орон зайн соёлын огтлолцол МЭӨ 800 – МЭ 800” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд “Чингис хаан” үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун оролцлоо. Тус үзэсгэлэнд 80 орчим байгууллагын 200 гаруй үзмэр, эд өлгийн зүйл дэглэгдсэн бөгөөд, “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хоёр дэсийн хоёр үзмэр, эд өлгийн зүйл оролцож байгаа юм.

    Энэхүү үзэсгэлэнгээр эртний боловч түүхэн хөгжлийн хувьд шийдвэрлэх ач холбогдолтой нэгэн цаг үед газар дундын тэнгисийн бүс нутгийн соёл болон Зүүн Африк, Азийн соёл иргэншлүүдийн хооронд өрнөж байсан харилцаа, харилцан нөлөөллийг цоо шинэ, урьдчилан төсөөлөөгүй өнцгөөс харуулахыг зорьжээ. Дэлгэгдсэн бүтээлүүд нь төрөл зүйл, уран сайхны болоод түүхэн үнэ цэнээрээ онцгой, соёл хоорондын олон талт солилцоо, харилцаа холбоог нээн харуулахыг зорьсон байна.

    Уг үзэсгэлэн нь олон чиглэлд өрнөсөн, “олон өнцөгт” сүлжээ мэт бүтэц бүхий археологийн олдвор илэрсэн нөхцөл, орчны онцлог, соёлын солилцооны цар хүрээ, эрчим, худалдааны томоохон төвүүдэд өөр өөр гарал үүсэлтэй эд өлгийн зүйлс зэрэгцэн оршиж байсан түүхэн бодит байдлыг онцлон харуулж байгаагаараа онцлогтой. Төв Ази түүний дунд Монгол Улсад Грек-Ромын бүтээлүүд байсан, эсвэл Европд Энэтхэгийн дурсгалууд хүрч ирсэн зэрэг төсөөлөхөд бэрх мэт үзэгдлүүд нь өргөн хүрээтэй, олон зуун жилийн турш оршин тогтносон харилцаа холбоо, солилцооны сүлжээний үр дүн байсныг илтгэх аж.

 


Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188