• Өнөөдөр 2026-11-12

Баянхонгор аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа

2026-06-29,   220

   Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагаатай танилцан, өдөр тутмын ажил, тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагын талаар санал солилцлоо.

    Уулзалтын үеэр иргэдэд хүргэж буй хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ажлын явцад тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэж, холбогдох түвшинд анхаарч, албан хаагчдын санал, санаачилгыг дэмжиж, цаашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан: төлөвлөсөн ажил, арга хэмжээг хугацаанд нь чанартай, шуурхай зохион байгуулах, хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, иргэдэд чиглэсэн үйлчилгээний чанар, хүртээмжийг тасралтгүй нэмэгдүүлж, бодит үр дүнтэй ажиллах чиглэл, үүрэг өгч, бүтээмжтэй хамтарч ажиллахаар боллоо.


Баянхонгор аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188