Хэзээ ч хөлддөггүй, ширгэж алга болдоггүй, мөнхийн шинээрээ байдаг сэтгэлийн гүн дэх нууц минь тийм дулаахан. Хүн бүхэнд хүнд хэлж болохгүй, хэлэх шаардлагагүй нууц гэж бий. Зарим нь “Надад ямар ч нууц зүйл байхгүй. Бүгдийг нь хэн нэгэнд, найздаа, эхнэртээ, нөхөртөө илэн далангуй амьдрахын тулд хэлдэг” гэдэг боловч сэтгэлийнхээ аль нэгэн зайд ямар нэг нууц үлдээсэн л байдаг. Нууцаа нууц хэвээр нь нандигнаж үлдээхийн тулд л ингэж хэлж байгаа юм. Түүнийг нь онгичиж, ухаад заавал мэдэх гээд байх шаардлага ч байхгүй. Мэдчих юм бол түүнд будрах цас, шиврэх борооноор ганцаар алхахдаа бодож сэтгэлээ баясгах юу ч үлдэхгүй шүү дээ. Тэгээд ч тэр нууц нь сүртэй ч юм биш дээ. Салаа гэзэгтэй жаахан охин саахалтынхаа хүүтэй чулуун гэр барьж тоглож асан, хэн нэгэн түүнд сайхан үгтэй захидал ирүүлдэг байсан тухай эсвэл бүр өөртэй чинь учирсан үгээр илэрхийлж чаддаггүй мөч хормын сэтгэгдэл гээд юу ч байж болно. Ер нь тэгээд нууц зүйл гэдэг дандаа л өнгөрсөн цагийн дурсамж, дурдатгалууд шүү дээ. Болж өнгөрсөн сайхан үйл явдал, болоосой гэж хүсэж байсан ч биелэлээ олоогүй мөрөөдөл зөн. Бодолдоо л амилуулж, сэтгэлдээ л амьдруулдаг тийм зүйлийг хөндөөд яах вэ дээ. Бүрэн дүүрэн өмчилж, эзэлж байж л санаа нь амардаг хүмүүний орчлонд нэгнийгээ зүрхээ жаргаах бодолтой нь үлдээх хэрэгтэй.
Малгайлан орж байгаа их цасыг мэдрэхийн тулд гадаа гарч хэсэг зогслоо. Яагаад ийм яруухан, гэгээн будардаг юм бол. Нууц нь юунд байна вэ. Нэг, хоёр... түг түмэн нууц. Тэдний нууцыг өөрсдөд нь үлдээхийн тулд би тайлж мэдэхийн тухай бодлоо орхилоо. Харин хаашаа ч юм одмоор. Гудамжаар дүүрэн надтай адил нууц алхаж явна. Ажлаа хурдхан дуусгаад, гэгээн алсад одъё...
| ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |