Үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй “Нийслэл хүүхэн” киноны Гэрэлцэцэг хэмээх даруухан, зөөлхөн эмэгтэйн дүрийг чадварлаг амилуулсан, залуу жүжигчин Б.Золзаяаг энэ удаагийн “ТҮҮЧЭЭ” буландаа урьлаа. “Арван жилийн сурагч байх үеэсээ л хүүхдийн нэвтрүүлэг хөтөлж, телевизийн урлагт дурлан, ирээдүйн мэргэжлээ сонгосон” хэмээн ярих хөгжилтэй, цоглог жүжигчин Б.Золзаяагийн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.
-Сайн байна уу. Сүүлийн үеийн уран уран бүтээлийнх нь талаар яриагаа эхэлье?
-Сайн байна уу. Сүүлийн үед уран бүтээл арвин байна. Манай “Оранж” энтертаймент “Вүү”-тэй хамтран “Search” богино хэмжээний цуврал контент хийж байгаа. Тус контент нь өсвөр үеийнхэнд тулгамддаг асуудлуудыг хөндөж, түүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ гэдгийг харуулах зорилготой. Энэ контент дээр би продакшн менежерээр ажиллаж байна. Мөн “Нийслэл хүүхэн” ОАУСК-ны хоёрдугаар ангийг үзэгчдэд хүргэхээр зорьж ажиллаж байна. Одоогоор зохиол хөгжүүлэлт дээрээ явж байна.
-Таныг “NTV” телевизэд хөтлөгч, сэтгүүлч мэргэжлээр ажиллаж байснаар тань хүмүүс илүү мэдэх болов уу. Та ямар мэргэжилтэй юм бэ?
-Би 2010 онд СУИС-ийн жүжигчний ангид элсэж ороод, 2014 онд төгссөн. Намайг СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгч байхад аав, ээж хоёр маань хөдөөнөөс ирээгүй.
Манай аав, ээж хоёр зөөлөн юм шиг хэрнээ их хатуу хүмүүс байдаг. “Сургууль авч чадвал чад, чадахгүй бол одоо яая гэх вэ. Хүүхдүүдээ юугаар ч дутаагаагүй” гээд би эгчтэйгээ хамт явж сургуульдаа орж байсан.
Манай ангид анх 14 эмэгтэй, 15 эрэгтэй хүүхэд элсэж байсан бол төгсөхөд тав, зургаан охин л дипломоо авч байсан.
-СУИС-ийн сургах арга, барил хатуу байна уу эсвэл урлагийн мэргэжлээр сурах нь тийм хэцүү байдаг уу?
-Урлагийн мэргэжлээр сурах нь хатуу байж магад. Хүүхдүүд дундаас нь мэргэжлээ солино. Зарим шантраад гарна.
-“NTV” телевиз гэх том айлд хэзээ орсон бэ. Жүжигчин мэргэжилтэй хүн хэрхэн телевизийн салбарт орж байв?

-Та оюутан байхдаа ажил хийгээд их баян оюутан байжээ?
-Тийм шүү. Би их баян оюутан байсан. Оюутнуудад өгдөг 70 мянган төгрөгийг голч оноо өндөр гээд нэмэгдэлтэй авдаг байсан. Дээр нь ажил хийж, цалин авна. Сургууль, ажил хоёрын хооронд таксигаар явдаг баян оюутан байлаа шүү дээ. /Инээв/
-Таны сүүлд тоглосон “Нийслэл хүүхэн” киногоор ярилцлагаа үргэлжлүүлье. Гэрэлцэцэгийн дүрд анх хэрхэн сонгогдсон бэ?
-Дүр хуваарилахад намайг эхлээд Сараагийн дүрд тоглуулна гэж харж байсан юм. Зохиолоо уншихаар Сараа биш, Гэрэлээ л надад буугаад байдаг. Сараагийн хувьд ааштай, жоохон ширүүн дүр. Гэрэлийн хувьд зөөлөн, даруухан гээд надтай ойр буугаад байдаг. Дур мэдээд, Гэрэлээ болъё гэж хэлж чаддаггүй. Тэгсэн найруулагч маань “Гэрэлцэцэгийн дүрд Золоо тохирох юм байна” гээд сонгогдож байсан. Гэрэлээ бид хоёрын итгэмтгий зан хоорондоо адилхан юм шиг санагддаг.

-Даруухан, номонд дуртай охины дүрийг хэр сайн амилуулсан гэж бодож байна вэ?
-“Нийслэл хүүхэн” кинонд би нэгдүгээр найруулагчаар ерөнхий найруулагчийн дор жүжигчид болон зураг авалтаа хариуцаад ажиллалаа. Тийм болохоор үнэндээ бүх анхаарлаа Гэрэлийн дүрд зориулж чадаагүй. Одоо бодоход ажлынхаа хажуугаар яаж ийж байгаад цаг гаргаад дүр дээрээ ажилласан бол илүү сайн дүр гаргах байсан даа гэж боддог. Тухайн үед найруулагчийн ажилдаа түлхүү анхаараад, “Одоо хаана зураг авах билээ, энэ айлд зураг авахад юу, юу хэрэг болох билээ, хэддүгээр ангийн үргэлжлэл билээ" гээд тэр бүгдийг зураач, зураглаач нартаа хэлнэ” гээд дүрээ бодох завгүй ажиллаж байсан. Ерөнхийдөө өөрийнхөө бүх зургийг хойш тавиад, гаднаас ирж тоглож байгаа жүжигчдийн зураг авалтыг эхэнд тавьж өгсөн. Анзаарвал “Нийслэл хүүхэн” кинон дээрх миний хэсэг ихэнхдээ намар авсан зураг байгаа.
-Таны нөхөр бас уран бүтээлч гэсэн. Гэр бүлээ танилцуулаач?
-Би нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Одоо “Oi” энтертайментад ажилладаг. Миний хувьд уран бүтээлийн тал дээр нөхрөөсөө зөвлөгөө, заавар их авдаг. Түүнээс бусдаар хамт байгаа үедээ, гэртээ ажил ярихгүй байхыг хичээдэг тийм нэг залуу гэр бүл.

-Уран бүтээлч гэр бүлийн хувьд нэг нэгнээ нөхөж, нэгнийхээ найруулсан кинонд тоглох тохиолдол цөөнгүй байдаг. Таны хувьд нөхрийнхөө найруулсан кинонд тоглох бодол бий юү?
-Үгүй үгүй. Манай нөхөр найзуудтайгаа нийлээд “Oi” энтертаймент продакшн байгуулаад, амжилттай сайн ажиллаж байгаа. Хамт ажиллаж байгаа хүмүүсийнх нь эхнэрүүд бас жүжигчид. Тийм болохоор нэг нь нэг дүрд тоглолоо гэхэд өөр нэг нь барьцах ч юм уу, гомдох гэх мэт асуудал гарч мэднэ. Тиймээс манай нөхрийн ажлынхан “Гэр бүлээ уран бүтээлдээ оруулахгүй” гэсэн уриатай ажилладаг гэсэн. Би ч нөхрийнхөө ажилд оролцъё, тоглоё гэж боддоггүй.
-Уран бүтээлч залуу гэр бүлийн хувьд хүндрэлтэй зүйл хэр тулгарч байна. Ар гэрээ орхигдуулалгүй хэрхэн авч явдаг вэ?
-Уран бүтээлч гэр бүлийн давуу тал нь нэг нэгнээ маш сайн нөхөж, ажлыг нь ойлгож чаддаг. Харин ар гэр нь орхигдчих гээд байдаг сул талтай. Манай нөхөр миний ажлыг дэмждэг. Гэхдээ “Нийслэл хүүхэн” киноны зураг авалтаар 45 хоног гэртээ ирэлгүй явсан. Түүнээс хойш их шантарсан юм шиг байна лээ. “Миний хань буцаад телевиздээ орох юм уу” гэж байсан. /Инээв/
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Б.ЗОЛЗАЯА: “Нийслэл хүүхэн-2” киногоороо үзэгчидтэйгээ дахин уулзана |
|
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-09 07:01:16
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
Э.Даваанасан Азийн хошой медальт Хван Ёүнжүг ялж, хагас шигшээд үлдлээ
2026-04-08 17:34:28
О.Ариунзаяа Узбекистаны бөхийг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-08 17:22:53
Э.Дэлгэрмаа Солонгосын Пак Хёнёнийг 9:0-ээр буулган авлаа
2026-04-08 17:06:50
Э.Дэлгэрмаа Узбекистаны бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-08 17:00:33
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
2026-04-08 14:37:07
Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
2026-04-08 14:35:53
2026-04-08 14:00:00
Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов
2026-04-08 10:22:02
Б.Мянганбаяр Зүүн Азийн бүс хариуцсан төлөөлөгчөөр сонгогдлоо
2026-04-08 09:52:19
“Улаанбаатар-2026” Азийн аваргын алтан медалийн тулаан маргааш эхэлнэ
2026-04-08 09:26:54
“Хасын хүлэгүүд” 86:84-өөр Хонконгийн “Сөүт Чайна Атлетик” багийг хожлоо
2026-04-08 08:37:45
“ЮНЕСКО”-гийн байранд “НАУРЫЗ ӨВИЙН БАЯР”-ыг тэмдэглэв
2026-04-08 08:08:02
ДЭЛХИЙ, САРЫГ ХҮН ТӨРӨЛХТӨНД ДЭРГЭДЭЭС НЬ ХАРУУЛЖ ЧАДСАН “АРТЕМИС-II” НИСГЭГЧИД
2026-04-08 07:47:26
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НООЛУУР КИЛОГРАММ НЬ 160-200 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛ БАРУУН АЙМАГТ НООЛУУР АВЧ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА
2026-04-08 07:00:00
ШИНЭ САЙД НАРЫН СҮРЖИГНЭЛ
2026-04-08 07:00:00
П.ОДСҮРЭН:ХАМГИЙН ҮНЭН, ГЭГЭЭН ҮЗЭГЧ БОЛ ХҮҮХЭД
2026-04-08 07:00:00
2026-04-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |