• Өнөөдөр 2026-11-04

Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ

2026-11-04,   150

Испанийн хөл бөмбөгийн хоёрдугаар дивизионы “Сегунда” лигийн “Тенерифе” багийн хөл бөмбөгч Хесус де Мигель тоглолтын үеэр эсрэг багийн хаалгачтай мөргөлдөж, хүнд гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн ч ухаангүй байсаар амиа алджээ. Тодруулбал, өнгөрсөн өдөр болсон “Тенерифе”, “Андорра” багийн тоглолтын төгсгөлд эсрэг багийн хаалгач Хесус Овоно талбайн төвийг чиглэсэн бөмбөгийн араас хурдтай гүйж ирсэн Хесус де Мигелийн өмнөөс үсэрч, хүзүү тус газар нь хүчтэй өвдөглөсөн. Тухайн үед шүүгч яаралтай тоглолтыг зогсоож, хаалгач Хесус Овонод улаан хуудас өгч, талбайгаас хөөн, Хесус де Мигелийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч эмнэлэгт ухаангүй байсаар 30 насандаа амиа алдсан байна.

Харин Хесус де Мигелийг өвдөглөсөн “Андорра” багийн хаалгач Овоно талийгаачийн ар гэрийнхэнтэй биечлэн уулзаж, гашуудал илэрхийлээд байгаа аж.

 

 


Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188