• Өнөөдөр 2026-11-04

Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно

Суурь тэтгэвэр авч байсан гэр бүлийн хоёрын нэг нь нас барсан тохиолдолд тэтгэврийнх нь 50 хувийг үлдсэн гэр бүлийн гишүүнд өвлүүлэх боломжтой. Энэ сарын 1-нээс эхлэн 413 мянга гаруй ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхэлсэн. Суурь тэтгэвэрт 2026 онд улсын төсвөөс 196.3 тэрбум төгрөг, 2027 онд 1,216.4 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Мөн ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэхэд 654.4 тэрбум төгрөг зарцуулах аж. Онцгой нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон хүмүүс болон цэргийн алба хаагчид 55-60 нас хүрээд суурь тэтгэвэр авах боломжтой. Өнөөдрийн байдлаар хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 652 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг байна.


Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188