• Өнөөдөр 2026-11-05

П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй

2026-11-05,   116

          Ногдол ашгийн талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ.

      Тэрбээр “Улсын их хурлаар иргэдийн саналыг хэлэлцэх шаардлагатай. Энэ тал дээр хүндэтгэлтэй хандах нь зүйтэй. Гэвч ногдол ашгийг нэг удаа мөнгөн хэлбэрээр тараах биш алсдаа эдийн засаг төсөв санхүүгийн ямар эерэг сөрөг нөлөө гарахыг сайтар тооцоолж үзэх хэрэгтэй. Тийм учраас ойрын хугацаанд ногдол ашиг тараахыг дэмжихгүй байна. Эхлээд энэ мөнгийг авах хэрэгтэй. Үнэхээр авч чадах юм бол, байнгын орлогын эх үүсвэр буюу экспортын орлогоор нэмэгдүүлэх зохицуулалт хэрэгтэй байгаа. Жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн станцыг барих ажилд ойролцоогоор нэг их наяд төгрөг хэрэг болж байгаа. Хэрэв барьчихвал таван жилийн дотор өртгөө нөхөх боломжтой бөгөөд 150 сая ам.долларыг Өвөрмонголын эрчим хүчний системд өгөхгүй дотооддоо авч үлдэж буй хэрэг. Тус 150 сая төгрөгийг авсан хойно нь ард иргэддээ тараах эсвэл эргэлдүүлэх эсэхийг шийдэж болох юм.

Түүнчлэн, дундаж давхаргыг бодитой дэмжье гэвэл малчин өрхөө дэмжих хэрэгтэй. Учир нь, мал маллах иргэдийн тоо жил болгон багасч, чоно нохой гээд асуудал мундахгүй. Мөн баруун аймгуудаар бод мал үржихээ больсон, төл авч чадахгүй байна. Үүний улмаас залуу малчид шантарч байна. Дээрээс нь зах зээл дээр нийлүүлж буй малын түүхий эд үнэд хүрдэггүй. Монгол Улсын гуравны нэг нь малчин өрх байдаг. Тиймээс энэхүү түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих нь ажиллах хүчний боломж, экспортыг дэмжиж буй дундаж давхарга луу чиглэх бодит үр дүн болох юм. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн хувьд аюулгүйн баталгаа үүснэ гэж харж байна. Алсдаа, нүүрс зэсний экспорт зогсвол бид цалин, тэтгэврээ, халамжаа тавьж чадахгүй нөхцөл үүсэх эрсдэлтэй гэж үзэж байна” гэв.  

 


П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188