Авлигын эсрэг хууль алба хаагчдад чангадаж байна, үнэндээ. Авлига авах нь буруу, гэхдээ...
Өвчтэй аавыгаа өөрийнхөө ажилладаг эмнэлэгт үзүүлэхдээ цаг авалгүй, оочергүй оруулсан эмч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр хорих анги руу ачигдаж байна. Тодруулбал, нэр бүхий улсын эмнэлгийн удирдах эмч гэр бүлийнхээ хүнийг оочергүй бусдын урдуур оруулан, эмнэлэгт үзүүлсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгагдаж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл заалтаар ял авчээ.
Хүүхдийн мөнгө, халамж барьцаалж, иргэдийн халаасыг сэгсэрч байгаа зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжийг шалгасан улсын байцаагч авлигын хэргээр хоёр жилийн ял авчээ. Эртний танил, нэг нутгийн хүнээсээ “Нэг сая төгрөг зээлэх үү” гэдэг үг нь түүнийг торны цаана суулгасан байна. Улсын байцаагч “Хахууль аваагүй, авахыг санаархаагүй. Зээлэх үү” гэж асуусан гэж хэдэнтээ хариулсан ч шүүх түүнд Авлигын эсрэг хуулиар ял оноосон байна.
Бусдаас 100 мянган төгрөгийн хахууль авсан замын цагдаа хоёр жилийн хорих ял сонслоо. Хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг гэдгээ хууль, шүүхийн өмнө баталсан ч түүнийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар шийтгэжээ.
Энэ мэт жишээ болохуйц хэрэг шүүхийн мэдээллийн нээлттэй санд дурайж байна. Нийтийн албан тушаалд зүтгэж байгаад хэдэн зуу хүн хуулийн өмнө дуудагдаж, хорих анги руу ачигдаж байгаа нь харамсалтай. Хэдийгээр авлига авсан нь тэдний буруу ч гэлээ энэ хууль алба хаагчдад хүнд тусаж байна гэдгийг учир мэдэх хүмүүс учирлаж байна. Санамсар болгоомжгүй байдлаасаа болоод хорих ангийн хаалга татна гэдэг тун ч харамсалтай гэж халаглаж байна. Өөрөөр хэлбэл, дээрх хүмүүс хэдэн тэрбумын хахууль, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон ТНБД асан Б.Насантогтохтой адил зүйл заалтаар шалгагдаж, шийтгүүлж байна гэсэн үг.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд зааснаар Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хуульд ингэж заасан байдаг. Тэгвэл хэн нэгэн буруу санаатан хууль сахиулагч, нийтийн албан тушаалтан, удирдах албан хаагчид зориудаар хахууль өгч хорих анги руу ачих хонгил угсарч байж мэдэх нэгэн ноцтой мэдээлэл байна. Хуулийн байгууллагад шалгагдаж байсан этгээд өөрийг нь шалгаж байгаа мөрдөгчдөө хахууль өгөхийг санаархаж. Хууль сахиулагч авахгүй, болохгүй гэж хэлсэн ч маргааш нь утасны дугаараар нь дансыг нь хайж олоод, 100 мянган төгрөг шилжүүлжээ. Ингээд өнөөх этгээд “Энэ мөрдөгч надаас авлига нэхсэн. Дансны хуулга нь энэ байна” гээд цагдаад ханджээ. Хэдийгээр гүйлгээг буцааж шилжүүлсэн ч дансны хуулга нь нотлох баримт болж байгаа учраас шинэчилсэн Эрүүгийн хуулиар шийтгүүлэхдээ тулаад байгаа гэх. Энэ мэтээр алба хаагчид авлига авсан хэрэгт гүтгэгдэж, хуулиар хорих руу чирэгдэх вий гэсэн айдас байна.
(1).png)
Өмгөөлөгч Б.Мэргэнээс тодрууллаа.
-Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг”-үүдэд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж өмнөхөөсөө илүү хүнд ял ногдуулдаг болсон. Энэ хууль нийтийн бүх албан тушаалтанд үйлчилж байгаа юу?
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Авлигын эсрэг хуульд заасан этгээдүүдийг нийтийн албан тушаалтан гэж үзэж Эрүүгийн хуульд заасан авлигын гэмт хэргийн субъектээр тооцдог. Бүгдийг нь тоочвол урт жагсаалт болно л доо. Ерөнхийдөө бол төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны бүх албан хаагчид дээр нэмээд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга төлөөлөгчид хамаардаг. Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид мөн багтана.
Энд тодруулж хэлэх нэг зүйл гэвэл зөвхөн нийтийн буюу бидний хэлдгээр төрийн байгууллагын албан тушаалтан нь л Эрүүгийн хуульд заасан авлигын гэмт хэргийн субъект болдоггүй. Тухайлбал, төртэй ямар ч хамаагүй хуулийн этгээд буюу компанийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан ч албаны эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авсан тохиолдолд авлигын гэмт хэрэг гэж үзэхээр зохицуулсан.
-Та энэ төрлийн гэмт хэрэгт олбогдсон хүмүүсийг өмгөөлсөн үү. Жишээ ярьж болох уу?
-Энэ төрлийн нэлээн хэдэн гэмт хэрэг өмгөөлж байсан. Яг тухайлсан нэг хүний жишээ гээд ярьж бас болохгүй. Өмгөөлөгч хүний үйлчлүүлэгчийнхээ нууцыг бүх насаараа хадгалах үүрэгтэй. Ерөнхийд нь ярьвал үнэхээр авлигын гэмт хэрэг үйлдчихсэн хүнд “Би таныг хэрэгсэхгүй болгож чадахгүй. Харин аль болох хөнгөн ял оногдуулахын тулд ажиллаж болно” гэдгээ хэлээд ойлголцоод өмгөөлөх тохиолдол ч байдаг. Харин хэлмэгдсэн хүнийг цагаатгуулахын төлөө ажиллаад амжилттай болсон тохиолдлууд ч байгаа.
-100 мянган төгрөгийн хахууль авсан цагдаа, эмч гээд хэн ч байсан албан тушаалтнуудтай адил шүүгдэх нь хэр зохимжтой вэ. Энэ хуулийн тухай та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Гэмт хэргийг хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж хоёр ангилдаг. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэдэгт тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээр хохирогчид бодитой хохирол учирсан байхыг ойлгоно. Тухайлбал, хулгай, дээрэм, залилах гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгийн хохирол учирна. Залилуулсан гэчихээд ямар ч эд хөрөнгийн хохирол учраагүй бол залилах гэмт хэрэг гэж үзэхгүй. Хулгайлах гэмт хэргийн хувьд 300,000 төгрөгөөс дээш хохирол учирсан бол Эрүүгийн гэмт хэрэг, бага хохирол учирсан бол зөрчил гэж үзэж байгаа.
Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэдэг нь Эрүүгийн хуульд заасан үйлдэл бүрэн хийгдсэнээр төгссөнд тооцдог гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, хохирол учраагүй байсан ч үйлдэл хийгдсэн л бол гэмт хэрэгт тооцно. Жишээ нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөртөө эдийн болон эдийн бус ямар ч ашиг хонжоо олоогүй байсан ч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийсэн л бол гэмт хэрэг болно. 22.4 дүгээр зүйлд заасан Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн хувьд мэдээж хахууль авсан бол гэмт хэрэг болохоос гадна аваагүй ч гэсэн хахууль өгөхийг шаардахад л гэмт хэрэг үйлдсэнд тооцдог. Эсэргээгээ хахууль өгч байгаа этгээд ч гэсэн бодитой хахууль өгөөгүй байсан ч амласан, санал болгосон л бол гэмт хэрэг үйлдсэн болно.
Авлигын гэмт хэргүүд нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учраас хохирол шаардахгүй. Өөрөөр хэлбэл, хэдэн төгрөгийн ашиг хүртсэн гэдгээс үл хамааран ял ногдуулдаг. Онолын хувьд энэ нь ч зөв. Харин Эрүүгийн хуульд хэмжээгээр шалгуур болгон ялыг ялгамжтай байдлаар зохицуулсан. Их хэмжээний хохирол учруулсан бол илүү өндөр ял авна гэсэн үг.
Цагдаагийн байгууллагын ажилтан буюу цагдаа нь төрийн тусгай албан хаагчид хамаарах учраас нийтийн албан тушаалтан. Тиймээс авлигын гэмт хэргийн субъет болно. Харин эмчийн хувьд төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг. Би өмнө нь хэлсэнчлэн төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан, ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч л нийтийн албан тушаалтанд хамаарч, авлигын гэмт хэргийн субъект болно. Харин эмч нь төрийн үйлчилгээний байгууллагын ажилтан гэдгээрээ энэ гэмт хэргийн субъект болохгүй.
| АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА |
|
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
ИРГЭД: Мах, гурил, мөнгө үлдвэл ногоо гэсэн дараалалтайгаар худалдан авалт хийж байна
2026-11-03 19:23:56
Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв
2026-11-03 18:48:04
Г.Жамбалдорж, М.Дорж, Т.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв
2026-11-03 18:46:39
С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
2026-11-03 18:44:08
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |