“Түүхэндээ байгаагүй арвин ургац хурааж, гурилын хэрэгцээгээ дотоодоос 100 хувь хангана” гэсэн сайхан мэдээний ард “Тариалангийн зээлээ яаж төлнө дөө” гэж толгойгоо өвтгөсөн тариаланчид хэцүүдэж байна даа. Тариа, ногоо ихтэй сайхан намар угтаж байгаа ч тариаланчид тарьсан ногоогоо борлуулж чадалгүй гаднаа хураачихаад газар тариалангийн зээлээс авсан 100, 100 саяын зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Түүхэн дээд амжилт яах вэ, тарьсан ургацаараа тариалангийн зээлээ ч төлж чадахгүй толгойгоо өвтгөж суугаа тариаланчдаа анхаарах болсон юм биш үү, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат аа...
Энэ жил цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим бүс нутагт ургац хураалтын ажил хойшилж, урьдын жилүүдээс 10-14 хоногоор сунгагдаад байлаа. Гэсэн ч бороо хуртай дэлгэр зун болсны ачаар газар тариалангийн салбарын 68 жилийн түүхэн дэх хамгийн арвин ургац хураасан жил болж байна. Харин сайны хажуугаар саар гэдгийг адилаар арвин ургац ургасан энэ намар тариаланчдын амьдрал тартагтаа тулах шахуу муудаж байгаа гэнэ.
.jpeg)
Ургац хураалт түүхэн дээд амжилтдаа хүрэх сургаар салбарын сайд Ц.Идэрбат энэ долоо хоногт Дархан-Уул аймагт ажиллаж, төвийн бүсийн тариаланчидтай уулзалт хийсэн. Ингэхдээ ургац хураалтын урьдчилсан дүнгээр 509.6 мянган тонн улаанбуудай, 169.1 мянган тонн төмс, 196.1 мянган тонн хүнсний ногоо, 349.1 мянган тонн тэжээлийн ургамал, 46.1 мянган тонн тосны ургамал гээд нийтдээ 1.3 сая тонн ургац хураагаад байгаа талаар мэдээлсэн.
Түүнчлэн “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлсэн тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдэгдээд байгаа. Ил харагдаж байгаа нь арвин ургац хураасан, дэлгэр сайхан намар болж байгаа боловч эсрэгээрээ тариа, буудайгаа борлуулж чадахгүйд хүрч байгаа талаар тариаланчид ярьж байна.
.jpeg)
Бид Сэлэнгэ аймгийн тариаланч Д.Бүрэнтогтохтой холбогдож, ургац хураалт, улаанбуудайн борлуулалтын талаар цөөн хором ярилцахад “Энэ жил ургац хураалт арай оройтчихсон. Гэхдээ 200 гаран га газраас 25 центнер ургац хураасан. Даанч борлуулах тал дээр хэцүүхэн байна даа. Уг нь манайх эхний ургацаа шууд талбай дээрээсээ ачуулж, 200 гаруй тонн буудайг нэгдүгээр зэргээр “Өгөөж”-д өгсөн. Гэхдээ одоо болтол тооцоо нийлж, төлбөрөө авч чадаагүй л байна. Уг нь өнгөрсөн сарын 26-нд “Тооцоо хийнэ ээ” гэсэн ч хийгээгүй. Одоо бүр “Үнэ нь хэлбэлзэж магадгүй” гээд таг гацчихсан байдалтай байгаа.
Би энэ жил газар тариалангийн зээлээс 200 га газар тариална гэж төлөвлөөд 100-аад сая төгрөгийн зээл авсан. Ургацаа хураах болохоороо "Дандаа техник түрээслээд яах вэ" гэж бодоод зээлээрээ шинэ техник авчихсан. Гэтэл энэ намар түлшний үнэ ч өсөөд, ургац хураах үеэр 5000 гаруй төгрөгийн үнэтэй түлш авч байж ургацаа хурааж байгаа юм. Гэсэн ч түлшний үнэ өслөө гээд буудайн үнэ өсөж байгаа юм алга. Уг нь урьд ургацаа хураагаад, тушаагаад, өдийд мөнгөө хэдийнэ авчихсан, өр зээлээ төлөөд хоёр тийш болчихсон байдаг сан. Тэгсэн одоо бүр өгсөн газраасаа тооцоогоо ч авч чадахгүйд хүрлээ. Гадаа маань ч дахиад 180-аад тонн буудай наашаа ч үгүй, цаашаа ч үгүй байж л байна. Ургац хураалтаас эхлэхээс авахуулаад өдийг хүртэл энэ мэт асуудал дээр зохицуулалт хийсэн, боломж гаргаж өгсөн юмгүй байна. Энэ намар ч тариаланчид маань хэцүүхэн байна даа" гэсэн юм.

Тариаланчид ургацаа борлуулж чадахгүй байгаа бас нэгэн шалтгаан нь гурилын үйлдвэрүүд импортын татваргүй улаанбуудай авдаг болсон гэнэ. Тухайлбал, УИХ-аар 2024 оны дөрөвдүгээр сард Гаалийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гурил, улаанбуудайн импортын татварыг хэмжээгүй, хугацаагүй тэглэсэн. Гэсэн ч энэ шийдвэр нь тариаланчдыг дэмжих бус дотоодын үйлдвэрүүд импортын татваргүй буудай авч, монгол ургац борлуулагдахгүй байх шалтгаан болж байгаа аж.

Статистик мэдээлэл дурдахад, Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс 2026 оны есдүгээр сарын байдлаар 138 мянган тонн улаанбуудай импортолж оруулж иржээ. Энэ нь өнгөрсөн 2025 оны мөн үеэс 11 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Уг нь манай орон дотооддоо гурил, буудайн хэрэгцээгээ 100 хувь хангана гэдэг их том зорилт байлаа. Гэсэн ч өдгөө гурил, улаанбуудайн импортын татварыг тэглэснээр дотоодын үйлдвэрүүд гаднаас татваргүй буудай авч, монгол ургацын улаанбуудайг үнэгүйдүүлж байгаа гэнэ. Энэ талаар Төв аймгийн тариаланч Ч.Хишигболдтой холбогдож асуухад
"Манай нутгаар энэ жил ган болсон. Ер нь сүүлийн хоёр жил дараалаад ган боллоо. Эндэхийн тариаланчид нэг га газраас тав орчим центнер ургац авсан. Дээрээс нь борлуулалт бараг байхгүй, борлуулъя, заръя гээд хайхаар улаанбуудайн үнэ навс уначихсан. "Хөдөө аж ахуйн корпораци" ч зорилтот нөөцдөө хүрчихсэн гээд худалдан авалтаа зогсоочихсон учир бор зүрхээрээ буудай тариалж байгаа тариаланчид ургацаа борлуулж чадахгүй хэцүүдэж байна. Тиймээс борлуулагдахгүй байгаа буудайгаа ирэх хавар үрэнд хадгалъя гэж бодож байгаа.

Гэхдээ энэ жил ургац сайн арвин хураасан газруудын ургацын чанар их муу байсан гэсэн. Ургац сайн авсан газруудын "Хөдөө аж ахуйн корпораци"-д тушаасан нийт улаанбуудайн ердөө 20 орчим хувь нь сайн чанарынх. Эсрэгээсээ ган болсон, ургац багахан хураасан газрынх нь чанар сайн байгаа юм билээ. Хавар үр уулгахдаа сайн чанарын буудай суулгаж байж л ирэх намар нь арвин ургац авна шүү дээ. Тиймээс "Хөдөө аж ахуйн корпораци"-ийн нөөцөлсөн 100 мянган тонн улаанбуудайнаас 20 орчим мянга нь үр болохуйц чанартай гэж бодохоор ирэх хавар сайн чанарын буудай хэрэг болно гэж бодоод түүнийг л хүлээж, буудайгаа ядаж жаахан үнэ өсгөж зарах горьдлоготой байна.
Бас Оросоос оруулж ирэх гурил, улаанбуудайн татварыг тэглэсэн нь тариаланчид бидний эсрэг хийсэн юм болсон доо. Уг нь нэг хэсэг улаанбуудайн үнэ давгүй өсөөд 1.6 сая төгрөгт хүрсэн. Гэтэл импортын татвар тэглэснээс хойш гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдаа тоохоо байгаад Оросоос татваргүй буудай тонн тонноор нь оруулж ирээд, агуулахуудаа дүүргэчихэж байгаа юм. Ингэхээр тариаланчид бидний бүтэн жилийн хөдөлмөр импортын буудайнд байхгүй болж байгаа юм л даа. Гурилын үйлдвэрүүд нь ч санал нийлсэн юм шиг монгол ургацын улаанбуудайн үнийг навс унагачихсан. Өнгөрсөн жил 1.6 сая байсан буудай одоо 950 мянган төгрөг байгаа. Дээрээс нь "Улаанбаатар гурил" зэрэг газарт төв рүү аваачиж тушаая гэхээр тээврийн зардал их байдаг учир гацаанд орчихоод, овоолоотой их буудайгаа яадаг юм билээ гэж бодож сууна. Хэдий ирэх жил дахиад үнэ нь өсөх байх гэж горьдоод, үрэнд хадгалъя гэсэн ч бүтэн өвлийг буудайгаа чанарыг нь муутгахгүй хадгалахад тариаланч биднээс дахиад л их зарлага гарна шүү дээ" гэв.

Мөн энэ асуудлаар Дархан-Уул аймгийн тариаланч н.Цолмонтой холбогдоход "Энэ намар ургац арвин хураасан. Гэхдээ ургац сайхан ургачихсан юм шиг мөртлөө их хаягдалтай гарсан. Ер нь Дархан, Сэлэнгээр яваад үзэхээр болц нь гүйцээгүй, цасанд дарагдаж үлдсэн зэрэг асуудал олон байна. Тэр асуудлуудыг арай гэж даваад ургацаа хураатал өнөөх нь чанар муутай болохоор тэжээлийн буудай болгож байгаа тариаланч ч олон байгаа.
Манайх энэ жил 500 га талбайд тарьж, 20 центнер ургац хураасан. "Хөдөө аж ахуйн корпораци"-аас 950 мянган төгрөгөөр авч байхад ихэнхийг нь борлуулсан. Гэхдээ ургацаа хураах гээд энэ намар түлшний үнэ өсчихсөн байхад баахан түлш авсан тариаланчид одоо болтол борлуулж чадаагүй нь бий. Бас хавар тариалангийн зээл авсан тариаланчид ч буудайгаа борлуулж, зээлээ төлж чадахгүй хэцүүдэж байгаа нь ойр ойрхон харагдаж байна.

Тариаланчид бид чинь яах вэ дээ, борлоо, ургамлын бодис гээд төрөл бүрийн юм хэрэг болдог учир тариалангийн зээл авна. Уг нь урьд намар ургацаа хурааж, тушаагаад болчихдог байсан ч энэ намар улаанбуудай үнэгүйдэж, борлуулагдахаа ч байгаад зээл авсан тариаланчид минь их зовж байна даа. Дээр нь үйлдвэрүүд Оросоос буудайгаа авчихаад дотоодын нийлүүлэгчдээс авахгүй байгаа нь их нөлөөлж байна. Европын орнууд "Гаднаас юм авахгүй" гэдэг шиг манай орон ч гэсэн гаднаас аваад байлгүй монгол тариаланчдаа дэмжвэл бид гурил, улаанбуудайн хэрэгцээгээ дотроосоо хангалттай хангахаар болчихсон гэж бодож байгаа" гэсэн юм.
Уг нь газар тариалан, тариаланчдыг дэмжих зорилготой "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК гэж бий. Гэсэн ч энэ төрийн өмчит компани жил бүр жилийн нөөцөө бүрдүүлчихээд л "сураггүй" болчихдог гэнэ. Эргэн сануулбал, "Хөдөө аж ахуйн корпораци"-ийг анх 1996 онд тариаланчдад бензин, үр зээлээр өгөх зорилгоор "Буудай сан" нэртэй байгуулсан байдаг. Гэтэл нөгөө сангийн тухайн үеийн удирдлагуудын хэрэг, мөнгө иддэг нь сонин хэвлэлээр гарч, олонд хүрснээр 2005 онд Засгийн газрын 139 дүгээр тогтоолоор "Тариалан эрхлэлтийг дэмжих сан" болгосон түүхтэй. "Тариалан эрхлэлтийг дэмжих сан" байхдаа татвар төлөгчдийн мөнгөнөөс 585 тэрбум төгрөг цацаад ч бодит үр дүнд хүрээгүй, эцэстээ хэдэн зуун тэрбумын өрөнд баригдсанаар дахин нэрийг нь өөрчилж, 2021 оноос "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК болгосон байдаг.

Энэ мэтээр тариаланчдыг тартагтаа тулж явахад нь туслах ёстой "Хөдөө аж ахуйн корпораци" нь сураггүй. Салбарын сайд нь ч тоож байгаа юмгүй "Түүхэндээ дээд хэмжээнд ургацаа хурааж байна" гээд магтан дуулж явах. Түүхэн дээд амжилт яах вэ, тартагтаа тулах шахсан тариаланчдаа анхаарч, хурааснаасаа гадна борлуулагдахгүй байгаа буудайндаа ч анхаарал тавих цаг болсон юм биш үү, Ц.Идэрбат сайд аа...

| ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА |
|
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
2026-11-05 07:00:05
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |