Уран бүтээлчид, оюуны хөдөлмөр эрхлэгчид, зураачдаас зохиол, бүтээл нь хэрхэн ундардаг нь үеийн үед тайлагдашгүй, нууц байсаар ирсэн. Бид залуу, ид бүтээж яваа дөрвөн уран бүтээлчийн уран бүтээлээ бүтээх арга барил, бүтээхийн тулд санаатай бөгөөд санамсаргүйгээр "хийдэг" зуршилтай нь танилцлаа.
Энэ удаад “Deep talk with Sanaa” подкаст болон “Монтенийн нулимс” блогийг хөтлөн явуулдаг Ц.Ариунсанаа, “Сараагийн урлан” хаягаар бүтээлээ туурвидаг Г.Саранчимэг, “Эрсийн зуун”, “Өдөр бүхний элегия” зэрэг шүлгийн номоо хэвлүүлсэн, Хятадын зохиолч Мо Яны "Мэлхий" романы орчуулагч, яруу найрагч А.Урантогос, сэтгүүлч О.Анхзаяа нарын бүтээх агшинтай танилцуулъя.
Подкаст хийж эхлэхэд хамгийн түрүүнд “санаа” чухал гэж боддог. Дараа нь ямар номын хэсгээс, яаж уншвал, ард нь ямар ая дэвсвэл сонсогчдоо ядраахгүй байх талаар нэлээн төсөөлж бодно. Өөрийгөө өнөөдөр заавал хийнэ гэж шахахгүйгээр хүслээрээ, тааваараа, хааяа нэг танилтайгаа тааралдаж байгаа юм шиг байдлаар подкастаа хүргэдэг дээ. Подкаст, блог хийхэд сатаарахгүй орчин чухал учраас ихэвчлэн шөнийн цагаар суух дуртай. Шөнийн 00:00-04:00 цагийн хооронд ихэвчлэн сууна. ӨМНӨ НЬ КОФЕ УУЖ, БООРЦОГ ИДЭХ ДУРТАЙ.
Номын хэсгээс уншихдаа утсаа бэлдээд, утасны микрофоноо холбоод, уншиж эхэлнэ. Жаахан алдах юм бол засварлаж байгаад сонсоод, ахиад бүр эхнээс нь тасралтгүй уншдаг. Яриаг минь хэн нэгэн яг одоо цаг дээр сонсож буй мэт, хэн нэгэнд хандах нь урамтай бас чухал санагддаг.
Санаа, сэдвээ бодчихсон байхад шинэ санаа, эргэцүүлэл төрөх ч үе байдаг. Яг л хүнтэй ярьж байгаад, өөрийнхөө ярианаас шинэ юм ойлгодог шиг л. Бичсэн, ярьсандаа сэтгэл хангалуун байвал янзалж эхэлнэ дээ. Сайхан засаж, янзлаад суухдаа цаг хугацааг түвэггүй мартчихна. Сонсогчийн чихээр, хэр ойлгомжтой, цэгцтэй байгаагаа нягтална. Бүр хальж дэврээд явчихсан бол хэдэн ч минутын хамаагүй хэсгээ устгана. Сүүлд нь бэлдсэн аяа дэвсэж эцсийн аудиогоо бэлдчихээд, ахиж хянаж сонсонгоо нүүр зургаа бэлдэж бүтээл маань бэлэн болдог доо.

Би ихэвчлэн орой, шөнө сууж ажилладаг. Одоо ганцаараа амьдардаг ч, өмнө нь гэр бүлтэйгээ цуг байхдаа шөнийн цагаар, чимээгүй орчинд зурах зав олддог байсан учир ийм зуршил суусан байх. САНААГАА ГАРГАЧИХСАН ҮЕД ЗУРАХДАА ХАЖУУГААР НЬ НЕФТЛИКСЭЭС КИНО ҮЗЭХ ДУРТАЙ. Хааяа подкаст сонсдог ч заримдаа наалдаж өгөхгүй тал бий. Ихэнхдээ богино хугацаанд бус шөнө хэдэн цагаар ч хамаагүй сууж, зургаа дуусгачихаад нуруугаа амраадаг даа. Мөн пинтерестээс зурагныхаа өнгө болон байрлуулалт, зургийн санаагаа олох тохиолдол бий.

Ихэвчлэн ганцаараа, чимээгүй үед бичдэг. Эсвэл ЧИХЭВЧ ЗҮҮЖ, ӨӨРИЙГӨӨ ОРЧНООС ТУСГААРЛАХ ГЭЖ ҮЗНЭ. Бичихэд маш сайн төвлөрөх хэрэгтэй болдог учир зарим үед хөгжим, тамхи тус болох нь ч бий. Түүнээс амьдрал дээр байнга хэрэглээд байдаггүй. Өглөө сэрээд заавал кофе ууна. Өдрийн цагаар анхаарал төвлөрөхөд их хэцүү. Голдуу шөнөөр эсвэл өглөө эрт бичдэг дээ. Гэхдээ энэ зуршил орчуулга, хүүрнэл зохиолтой илүү холбоотой. Шүлгийн тухайд хэзээ орж ирнэ, тэр үед гялс “барьж” авахыг хичээдэг.

Юм бичих эсвэл бичих төлөвлөгөө гаргахдаа аль болох чимээгүй, хүнгүй орчинд байхыг хүсдэг ч, тийм боломж тэр болгон олддоггүй . Ширээ байхгүй ч атийж, бөгтийгөөд юун дээр ч ажлаа хийчихдэг, хүн ихтэй автобусанд ч утсаараа зохиолоо бичээд явчихдаг. Өсвөр насныхан, залууст зориулсан “фанфикшн” бичихдээ БИ ХАА Ч БАЙСАН ХАМААГҮЙ, УТСАА ГАРГАЖ ИРЭЭД Л, ЧИХЭВЧЭЭ ЗҮҮЖ , СОНГОДОГ АЯ СОНСООД Л БИЧЧИХДЭГ. Бороотой, цастай, бүүдгэр өдөр мэдээж илүү тухтай болдог. Гэхдээ л хаа хамаагүй газар, хүмүүстэй байхдаа ч юмаа бичээд суучихдаг болохоор заримдаа хүмүүс гомдоллоод байдаг л даа. “Хамт байж яагаад утсандаа анхаараад байгаа юм, тоосонгүй” гэх үг их сонсоно.
Манай ажлын оффис том, саруулхан болохоор тэнд “бүтээхэд” хамаагүй амар байдаг. Хажуудаа уух юм тавьснаа ч мартаад хөртөл нь сууж, цайны цагаар хоолоо ч идэхгүй, орой болтол юмаа хийдэг буруу ч гэмээр зуршилтай. ШИНИЙГ СЭДЭХИЙН ТУЛД АЛЬ БОЛОХ ХУУЧНЫ ДУУНУУД СОНСОЖ, ГАНЦААРАА СУУХ ДУРТАЙ. Мэдээ хийсэн ч, зохиол бичсэн ч өөрийнхөө ямар нэг талыг тусгаж, өөрийн мэдрэмж рүү өнгийдөг болохоор ихэнх цагаа бас бодол дундаа төөрч, эргэлдэж өнгөрүүлдэг талтай. ЧИХЭВЧ БАЙХАД БИ ЮУГ Ч БАЙСАН ХИЙЖ ЧАДДАГ. МИНИЙ ГОЛ ЗЭВСЭГ ГЭЖ БОЛНО. Ялангуяа сонгодог, хуучны дуунууд сонсоход л толгой дээд хурдаараа ажиллаж эхэлдэг. Ганцаараа байх дуртай. Ямар ч буцалсан орчинд өөрийн бүрхүүлийг үүсгэчихдэг минь л авууштай тал юм даа.

| Бүтээл “төрүүлдэг” ЗУРШИЛ |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |