• Өнөөдөр 2026-11-05

СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО

2026-11-05,   760

      Дуучин Ц.Ариунгоо аравдугаар сарын 29-ний 18:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд байрлах “Еmerald” хотхоноос гараад сураггүй болжээ. Түүнийг цагдаа нар болон гэр бүлийнхэн нь эрэн хайж байгаа юм. Сураггүй болсон Ц.Ариунгоо хамгийн сүүлд хэнтэй байсан, сэтгэл зүйн хувьд ямар байсан талаар түүний эгч Ц.Ариунжаргалаас тодрууллаа. Мөн тус хотхонтой ойролцоо буюу “Дүнжингарав”, “Ихмонгол”, “Баянмонгол”, “Саруул”, “Олимп” хотхонд амьдардаг хүмүүс сураггүй болоод зургаа хонож буй Ц.Ариунгоог харсан бол 88651590, 99982038 дугаарт холбогдож, мэдээлэл өгөхийг ар гэрийнхэн нь хүсэж байгаа билээ. 

-Таны дүү хамгийн сүүлд ямар хүмүүстэй хамт байсан бэ. Гэрийнхэндээ “Хүнтэй уулзчихаад ирье” гээд гарсан гэсэн үнэн үү?

      -Дүү минь сураггүй болох өдрөө эгчийнхээ гэрт буюу “Еmerald” хотхонд аав, ээж хоёртой хамт эгчийн хүүхдүүдийг харж байсан юм. Өдөр нь тэдэнтэй хамт хоол, цай хийж идээд зүгээр байсан гэсэн. Орой нь гэрийнх нь хаалга онгорхой байсан боловч аав, ээжид хэлэлгүй гар утас болон бусад бүх зүйлээ орхиод гарсан байна лээ. Сураггүй болохоосоо өмнө эмийн сан орсон гэсэн. Тэд дүүг гараад явсныг мэдсэн даруйдаа надад хэлсэн. Тухайн үед би дүүгээ ирчих болов уу гэж хүлээгээд цагдаа нарт мэдэгдэлгүй хоносон. Харин маргааш нь Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны цагдаад өргөдөл өгч, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Өнөөдрөөс цагдаагийн бүрэлдэхүүн нэмэгдэж, эрлийн ажиллагааг өргөжүүлж байгаа. 

-Дүү нь өмнө нь сураггүй болж байсан уу. Гэрийнхнээсээ гадна ямар хүнтэй хамгийн сүүлд холбогдсоныг нь мэдсэн үү?

      -Өмнө нь нэг ч удаа сураггүй болж байгаагүй. Ажлаасаа акт авчихсан байсан учир тэдэнтэйгээ ойрын өдрүүдэд холбоогүй байсан гэсэн. Ажлынх нь газрын хүмүүс дүүг минь бидэнтэй хамт эрэн хайж байгаа.  

-Хяналтын камерын бичлэг шүүж үзсэн үү. Ямар нэгэн сэжүүр илэрсэн үү?

     -Одоогоор 5-6 камерын 20 орчим минутын бичлэг шүүж үзсэн. Гэрээсээ гараад зам гарч, "Олимп" хотхоны подвальд ороод буцаж гарч ирээд нэг хүнтэй уулзчихаад хоёр байрны дундуур ороод хашаа тулсан байна лээ. Тэнд хяналтын камер байгаагүй учир бидний эрэл мухардсан. Тэр хашааны цаад талд гурван давхар барилга баригдаж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд тэрүүгээр хайсан ч дүүгээ олоогүй. Цагдаа нар хашаа давсан байж магадгүй гэдэг таамаг хэлсэн. 

-Дүү нь сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай байсан уу?

     -Сэтгэл санаа нь тавгүй хэд хоног гэртээ байсан гэсэн. Дүүгээ хүрээд ирэх болов уу гэж бодсоор олон хоног өнгөрч байна. Аав, ээжид минь нэлээн хүнд байгаа. Өвлийн хүйтэнд нимгэн хувцастай, мөнгө төгрөггүй гарсанд нь сэтгэл зовниж байна. Дүүг минь харсан хүн байвал 88651590, 99982038 дугаарт яаралтай холбогдохыг хүсэж байна. 

СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-05 08:01:45
    80955877DYYDLGN : SEXSEER XUSNEER VANXANDAAD BIEE UNELELN MERGJLN SEXSEER BOOB XNTAL XXN BOOW DYRTAI DOLOOJ ALNI SEXSEER ANUSDMAAR ONGONOO SEXSYG TSOOLLYYLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-05 08:01:44

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-05 08:01:43

Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188