-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Гэнэндорж овогтой Наранчимэг гэдэг. Хүний их эмч мэргэжилтэй. “Sonder” брэндийн үүсгэн байгуулагч.
-Багадаа ямар хүүхэд байсан бэ. Яагаад эмч мэргэжил сонгох болов?
-Багадаа энгийн, даруухан охин байлаа. Мэргэжил сонгохын хувьд багааасаа л “Ямар мэргэжилтэй болох вэ. Том болоод ямар хүн болох вэ” гэсэн асуултад шууд л эмч гэж хариулдаг хүүхэд байсан. Яг тэр үзэл бодолдоо үнэнч байж, эмч мэргэжил эзэмшсэн дээ.
-Таны хувьд эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан уу?
- Би 2021 оны хавар хүний их эмч мэргэжлээр АШУҮИС-ийг төгссөн. Өнгөрсөн хавар үргэлжлүүлэн нарийн мэргэжлээрээ сурах уу, эсвэл “Sonder” брэндийг үргэлжлүүлэн ажиллуулах уу гэдгийг шийдэх хэрэгтэй болсон. Учир нь, резидент эмч болно гэдэг нь маш их хариуцлага, цаг хугацаа шаарддаг учир нарийн мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурвал урландаа төдийлөн сайн анхаарч чадахгүй болохоос гадна үргэлжлүүлэн суралцах тал дээр сэтгэл санааны хувьд бэлэн болоогүй байсан. Тиймээс резидент эмчээр сурахаа нэг жилийн хугацаатай хойшлуулж, брэндээ нэг түвшин ахиулах, өөрийгөө хувь хүн талаас нь илүү хөгжүүлэх шийдвэр гаргасан.

-“Sonder” брэндийг үүсгэн байгуулах санаа хэзээ төрсөн бэ?
- Их удаан бодож, мөрөөдөж явсны эцэст яг зориглоод хийе, бодит болгоё гэсэн шийдвэрийг 2020 оны долдугаар сард гаргасан. Шийдвэр гаргасан өдрийнхөө орой сав баглаа боодол, өнгө төрх гээд хэрэгтэй бүх зүйлийнхээ ерөнхий төсөөлөл, төлөвлөгөөг гаргасан. Дараагийн өдөр нь судалгаа хийгээд, энэ мэтээр шат дараатай явсаар хамгийн анхны загваруудаа 2020 оны есдүгээр сарын 9-нд худалдаанд гаргаж байлаа.
-Хийж болох олон зүйл байсан байх. Яагаад хувцас урлахыг сонгох болов?
-Ээж минь оёдолчин хүн л дээ. Намайг дунд ангийн сурагч байхад хүүхэлдэйн зурган дээр хувцас наадаг дэвтэр байлаа. Тэр дэвтрийг хэрэглэхдээ цаанаасаа дагалдаж ирсэн хувцсыг нь нааж биш, өөрөө дээр нь загвар зохиож зурж будах их дуртай байсан. Ингээд бодоход багаасаа энэ тал руу сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй байж. Оюутан болсныхоо дараа зарим нэг зүйлсийг анзаарч эхэлсэн л дээ. Өглөө эрт хичээл ордог, орой тардаг байсан учир өглөө эрт босоод гарт таарсан хувцсаа өмсөөд гэрээсээ гардаг. Баяр ёслол, онцгой өдрүүдээр харин хичээнгүйлэн бэлдэж, гангалж гардаг. Ихэвчлэн гоё ганган хувцаслаж гарсан өдөр өөртөө итгэлтэй, цаанаасаа л ажил бүтэмжтэй, сэтгэл санаа өөдрөг байдаг. Тийм болохоор багын хүсэл мөрөөдлөө биелүүлж, баяр ёслолд өмсөж болох хэрнээ энгийн өдрүүдэд ч мөн өмсөхөд тохиромжтой хэтэрхий ганган биш боловч дэгжин, хөөрхөн харагдуулдаг тийм загварын хувцас урлахыг хүссэн.
Энэ амьдралын өдөр болгоныг баяр ёслол шиг туулах учиртай гэж гоё үг байдаг. Энэ үг яг манай өнгө төрхтэй тохирдог.
-“Sonder” брэнд хэдэн ажилтантай вэ. Үйлдвэрлэлээ хэрхэн явуулж байна вэ?
- “Sonder” бол ээж бид хоёрын хамтын бүтээл. Би загвар, материал, өнгө зэргийг шийдэж, ээж минь эсгүүр, оёдлыг хариуцдаг. Одоо ээжтэйгээ хамтдаа хийж байна. Нэмж хүн аваагүй байгаа. Гэхдээ “Sonder” бий болоод нэг жил хагасын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд албан ёсны ажилтангүй ч “Sonder” брэндийг бүтээх явцад тохиолдсон олон саад бэрхшээлийг найз нөхөд, гэр бүлийнхээ хүмүүсийн дэмжлэг туслалцаагаар даван туулсан.
 • Instagram photos and videos.png)
-Брэндийнхээ нэрийг хэрхэн сонгосон бэ?
-Нэр сонголт маш чухал хийгээд хэцүү ажил юм билээ. Эхлээд хүмүүст амархан цээжлэгдэх ёстой гэсэн зарчим баримталсан. Гэхдээ шууд монгол нэрээр нэрлэх нь их учир дутагдалтай санагдсан учир монгол үгтэй төстэй сонсогдох гадаад үг байх хэрэгтэй гэж бодоод “Sonder” гэсэн нэр өгсөн.
-Монгол Улсад бизнес эрхлэхийн давуу болон сул талыг хэлж өгөөч?
- “Sonder” бол яг цар тахлын хөл хориотой үеэр эхэлсэн бизнес. Тиймээс шинэ жилийн баярт зориулан гаргасан загваруудаа хатуу хөл хорионоос болж эзэнд нь хүргэж чадахгүй тохиолдол гардаг байлаа. Гэхдээ тэр үед ганц манай брэнд биш, дэлхий нийтээрээ энэ асуудалтай нүүр тулгарч байсан учир сэтгэлийн хаттайгаар даваад л гарсан. Өөр олон бэрхшээл асуудал алхам тутамд гардаг. Тэр болгонд аргыг нь олоод илүү сайжруулаад, хөгжөөд даваад гардаг. Анхны бизнес минь учраас мэдэхгүй, чадахгүй, алдаа дутагдалтай олон асуудал байгаа ч үйлчлүүлэгч нарын шаардлага, шүүмжлэл, найз нөхдийн туслалцаа, болгоно бүтээнэ гэсэн сэтгэл, энэ бүгд нийлээд “Sonder” брэндийг илүү сайн, илүү чанартай болгож байгаа. Харин давуу талын хувьд яг коронавирус дэгдээд хүмүүс цахимаар худалдан авалт хийхтэй танилцаж дассан, хэрэглээ нь болчихсон байсан үе учраас цахимаар борлуулж, хүргэлт хийхэд их дөхөмтэй, нэмэртэй байсан гэж боддог. Бас манайхаар үйлчлүүлч байгаа хүмүүс үндэсний үйлдвэрлэл гэдэг утгаар их дуртай хүлээж авдаг.
 • Instagram photos and videos.png)
-Хувцас урлахдаа юун дээр нь хамгийн их анхаарч ажилладаг вэ?
-Хамгийн гол нь удаан хугацаанд, олон удаа өмсөж хэрэглэх нь байгаль дэлхийд ээлтэй болсон энэ үед материал, оёдол сайтай байх гэсэн зарчмыг баримталдаг. Ээж минь их намбай хүн учир оёдол тал дээр итгэлтэй байж чаддаг. Материалын хувьд Улаанбаатар хотод зарагдаж байгаа материалуудаас хамгийн чанартайг нь сонгож авахыг хичээдэг. Хямд материал аваад илүү ашиг гаргахдаа биш, гол нь чанартай бүтээгдэхүүн хийгээд, үйлчлүүлэгч нарын минь сэтгэл хангалуун байдал надад хамгийн чухал. Шинэ загвар гарахыг хүлээдэг байнгын үйлчлүүлэгчтэй болж байгаа.
-Олон захиалга ирсэн байх тэр дундаас хамгийн дурсамжтай захиалгынхаа талаар дурсвал?
- Олон дурсамжтай захиалга байгаа. Тэр дундаас хамгийн дурсамжтай нь хуримын гэрч нар өмсөнө гээд “SonderGirl Top”-оос авч байсан. Хүний амьдралд тохиох мартагдашгүй дурсамжтай, хамгийн жаргалтай цаг мөч бол хуримын ёслол шүү дээ. Тэр нандин үед нь “Sonder” хамт байсан гэхээр сайхан байсан.
-“Sonder” брэнд бусад урлангаас юугаараа илүү онцгой вэ?
-Эмэгтэй хүн хэдэн настай байсан ч дотор нь бяцхан охин байдаг гэдэг. Би эмэгтэйчүүдийгээ тэр охиныгоо байнга сонсож, сэргээж байгаасай гэж хүсдэг. Тэр ч үүднээс манай загваруудад эмэгтэйлэг өнгө аяс их харагддаг. Ямар нэг загварыг зөвхөн зун эсвэл өвөл өмсөх гэж ялгалгүй, бүх улиралд өмсөх тохиромжтой хувцас гаргахыг хичээдэг.
Богино хугацаанд трэнд болоод дуусах загварыг биш хэзээ ч гаргаж ирээд өмссөн тухайн хүнийг өөдрөг, өөртөө итгэлтэй сайхан харагдуулах загварыг гаргахыг хичээдэг.
Хамгийн анх гаргаж байхдаа зөвхөн нэг хэмжээний сонголттой л гаргаж байлаа./Инээв/ Тэгээд бага багаар нэмсээр одоо гурван хэмжээний сонголттой болсон. Мөн манайх сав, баглаа, боодолдоо дахин боловсруулсан Монгол Улсад үйлдвэрлэсэн цаас ашигладаг. Манай бараа бэлэг шиг цаасан боодолтой, амьд цэцгэн чимэглэл, мэндчилгээтэй. Захиалаад авсан хүмүүс маань өөртөө бэлэг худалдан авч байна гэсэн үг. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ гар дээрээ авч байгаа үйлчлүүлэгчдийн царайны хувирал, нүүр дүүрэн инээмсэглэлийг харах хамгийн сайхан. Ингээд харахад “Sonder” брэндийнхээ бүх зүйлд нэг бүрчлэн анхаарч сэтгэлээ шингээж хийжээ. Бүгд нандин утга агуулгатай.
 • Instagram photos and videos.png)
-Ижил төрлийн бизнес эхлүүлэхээр төлөвлөсөн залуучуудад хандаж хэлэх үг бий юу?
- Хамгийн гол нь өдөр бүр, алхам тутамдаа сайжруулалт хийхийг хичээгээрэй. Үйлчлүүлэгчдээ сайн сонсдог байх, зөвлөгөө шүүмжлэлийг нь талархан хүлээн аваад өсөж хөгжих их чухал юм билээ.
-Цаашдын төлөвлөгөөгөө гаргасан уу. Бидэнтэй хуваалцахгүй юу?
-Манайх цахимаар бараагаа худалддаг. Ойрын хугацаанд өөрийн вэбсайттай болохоор ажиллаж байна. Анхнаасаа бодож байсан зүйл гэвэл халуун дотно үйлчлүүлэгчтэй, цөөн тоогоор гараад дуусдаг тийм нандин, чамин загваргуудтай байхыг хүссэн учраас цаашдаа ч дэлгүүртэй болохгүй гэж боддог.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.


| Г.НАРАНЧИМЭГ: Эмэгтэйчүүдийгээ үргэлж дэгжин, өөртөө итгэлтэй, чамин байгаасай гэж хүсэж, загвараа гаргадаг |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |