-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хүүхэд, залуучуудын театр удаан хугацааны дараа “Хайрыг хайрла” жүжгээр үүд хаалга аа нээлээ. Уран бүтээлчийн хувьд сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдаж Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дармын Батбаярын зохиолчийн “Хайрыг хайрла”, Н.Сүхдорж зохиолчийн “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжгүүдээрээ амжилттай нээлээ. Шинэ театртаа олон хүүхэд, залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийх уран бүтээлүүдээрээ бид бэлэг барих болсондоо үнэхээр баяртай байна.
-Гэрэлийн дүрд ажиллах болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Бэлтгэлийн явцад тус дүрд тоглохыг хүссэн гэсэн. Гэрэлээгийн дүрийн юу нь таалагдсан юм бэ?
-Жүжигчний хувьд театрынхаа нээлтийн жүжигт дүр авсандаа их баяртай байсан. Хэдий баяртай байсан ч ард нь маш том хариуцлага хүлээж байгаагаа ойлгосон. Эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, ухаан, хайр сэтгэлээ нандигнан үлдсэн чанар нь Гэрэлээгийн дүрд дурлах шалтгаан болсон.
-Уянгын драмын жүжигт тоглосон туршлага байсан уу. “Хайрыг хайрла” жүжиг танаас жүжигчний ямар чадварыг шаардаж, сорьсон бэ?
-Мэргэжлийн сургууль төгсөөд ажилласан хамгийн анхны уянгын драмын жүжиг байлаа. Жүжигчдийн дотоод мэдрэмж, үнэн харилцаа их шаардсан. Энэ жүжигт бидэнтэй Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулагч ажилласан нь хамгийн бахархмаар, их зүйлийг суралцсан үйл явдал байлаа.
(1).jpg)
-“Шинэ үе” продакшнд ажиллаж байсан юм билээ. Тус продакшнд хөл тавьж байсан үеэ дурсвал?
-“Шинэ үе” продакшнд анх 2020 онд орж байлаа. Хүндэлж явдаг уран бүтээлчидтэйгээ нэг хамт олон болоод дөрвөн жил ажилласан. Энэ хугацаанд тэднээсээ их зүйл сурч, мэдсэн сайхан жилүүд байсан.
-Гэрэлээ хэн нэгийг тултал нь хайрласан, гэхдээ хайрандаа сохроогүй ухаантай бүсгүй санагдсан. Таны хувьд Гэрэлээг хэрхэн тодорхойлох вэ?
-Миний хувьд хайрандаа үнэнч эмэгтэй, хайрынхаа дундаас төрсөн үрийнхээ төлөө өөрийгөө золиосолж яваа эмэгтэй гэж бодож, дотоод сэтгэл зүйг нь гаргахыг хичээсэн.
-Таны ажилласан анхны дүр ямар уран бүтээлийнх байсан бэ?
-Хамгийн анх найруулагч Л.Таванбаярын зохиол, UBS телевизийн бүрэн хэмжээний киноны Нандины дүр дээр ажилласан. Тайзны уран бүтээлийн хувьд “Шинэ үе” продакшны намар цагийн инээдмийн шоу тоглолтод оролцож байсан. Драмын жүжгээр хамгийн анхны бүтээл бол "Хайрыг хайрла" жүжгийн Гэрэлээгийн дүр байлаа.
-“Арслан хүлэгт баатар” жүжигт ажиллаж байгаа юм билээ. Хүүхдийн жүжигт ажиллах ямар байна. Танаас огт өөр мэдрэмж шаардаж байгаа байх?
-Хүүхдийг бид хуурч, аргалах боломжгүй хамгийн үнэнч үзэгчид байдаг. Тийм болохоор жүжигчид бид илүү их анхаарал, мэдрэмж байх хэрэгтэй. Хүүхдийн нүд үнэн учраас бид тэднийг өөрсдөдөө итгүүлж тэдний ертөнцөөр аялуулахын тулд жүжигчдээс илүү их ур чадвар, хариуцлага шаарддаг.
.jpg)
-Хүүхэд, залуучуудын театрт яагаад нэгдсэн бэ. Ер нь залуу уран бүтээлчид ажиллаж байгаа санагдсан. Багийнхныхаа талаар ярихгүй юу?
-Хүүхэд, залуучуудын очих дуртай газар 27 жилийн дараа дахин нээгдлээ. Түүхэн театр шүү дээ. Олон сайхан алдартнууд ажиллаж, олон шилдэг бүтээлүүдээрээ Улаанбаатар хотынхоо хүүхэд, залуучуудыг соён гэгээрүүлж байсан. Ийм театрыг үргэлжлүүлэн намтрыг нь бичилцэж, үйл ажиллагааг нь цааш үргэлжлүүлж, сайхан уран бүтээлүүд хийх үүрэг залуу уран бүтээлчид бидэнд ирсэн. Бид үүргээ сайн биелүүлэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж байна.
-Ер нь тайзны уран бүтээлчээр ажиллах сонирхолтой юу. Юу нь таны сэтгэлийг энэ чиглэл рүү татах болсон юм бэ?
-Тайз бол жүжигчнээс их ур чадвар шаардсан, үзэгчидтэй шууд харилцдаг учраас тэр амьд харилцааны үед авч байгаа мэдрэмж үнэхээр сайхан. Тоглолтоос тоглолтын хооронд жүжигчин хүн алдаа оноогоо засаж, өсөж хөгжих бүрэн боломжийг тайз олгодог юм шиг санагддаг.
(2).jpg)
-Уран бүтээлчийн хувьд үзэгчдийг “Хайрыг хайрла” жүжгээс юуг ойлгоосой гэж хүсэж байна?
-Одоогийн нийгэмд тулгараад байгаа асуудал бол залуу гэр бүлүүдийн салалт билээ. Гэр бүлээ бүтэн авч үлдэх ухаан заримдаа дутаад байх шиг санагдаж байгаа. Хайранд ч ухаан хэрэгтэй шүү дээ. “Хайрыг хайрла” жүжгээс хайрыг талаар олон зүйл сурах байх. “Хайрыг хайрла” жүжгийг залуу гэр бүлүүд хамтдаа ирж үзээсэй гэж хүсэж байна.
- Таны хувьд хайрыг хэрхэн хайрладаг вэ. Гэр бүл харилцаа юун дээр тогтдог юм шиг санагддаг вэ?
-Гэр бүлийн харилцаа бол бие биедээ итгэх итгэл дээр тогтдог. Хайр бол цаг хугацаа өнгөрөх тусам илүү их нэг нэгнийгээ таньж мэдсэнээр үргэлжилдэг гэж боддог.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Юу нь таны сонирхлыг татсан юм бэ?
-Жүжигчний мэргэжлийн сайхан нь олон хүмүүсийн алга ташилт, урмын үгсээр тэтгэгдэж, шүүмжээр хурцлагдаж амьдардаг. Нэг үгээр хэлбэл гэгээлэг сайхан мэргэжил гэж боддог доо.
-Танд өөрийгөө сорихыг хүссэн дүр бий юү. Яагаад?
- Оногдож байгаа дүр бүр жүжигчин хүний хувьд сорилт байдаг. Тийм болохоор ямар ч дүр оногдсон өөрийгөө сорьж ажиллахыг хүсдэг.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Театр маань хөшгөө нээгээд удаагүй байгаа учраас олон уран бүтээл дээр ажиллаж, театр маань танхим дүүрэн үзэгчтэй он жилүүд бидэн ирээсэй гэж хүсэж байна. Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид үргэлж та бүхний өмнө шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг барихыг зорин ажиллаж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Надтай ярилцсан танай хамт олонд ажлын амжилт хүсье баярлалаа.
| Х.АЗБУЯН: “ХАЙРЫГ ХАЙРЛА” ЖҮЖГИЙГ ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮД ЗААВАЛ ХАМТДАА ҮЗЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |