-“Little Miss & Mister Universe 2025” тэмцээний ялагч болж, алтан титмийн эзэн болсон чамд баяр хүргэе. Шилдгээр шалгарч, шагнал авахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Үнэхээр гоё байсан. Намайг өөр улсын мисстэй хамт тайзан дээр дуудаж байгаад алтан титмийн эзнийг шалгаруулсан. Надтай гарсан охиныг “Young miss” гэж зарласан учраас дотроо “Дахиад дэд мисс боллоо доо” гэж бодсон. Гэтэл “Super Grand Prix” шагналаар “Mongolia” гээд миний нэрийг дуудсан. Нэрээ сонсоод их догдолсон. Хүмүүс тэргүүн мисс болсонд баяр хүргэж алга ташаад, зураг дарж байгааг харах гоё юм билээ.
-Өөрийгөө тэргүүн мисс болно гэдэгт хэр итгэлтэй байсан бэ?
-Өөртөө итгэлтэй байсан. Ээж, багш нар минь намайг чадна гэж хэлсэн учраас өөртөө илүү итгэлтэй байсан. Би шинэ жилээр гацуур модондоо “Намайг тэргүүн мисс” болгож өгөөрэй гэж хүслээ шивнэсэн.
-Олон улсын тэмцээнд анх удаа орж байгаа шүү дээ. Гадаадад очоод тэмцээнд ороход сонирхолтой зүйл байсан уу?
-Өмнө нь онгоцонд сууж байсан ч тэмцээнд оролцохоор явах илүү сонирхолтой юм билээ. Би олон гадаад найзтай болсон. Тэнд хийсэн бүх зүйл сонирхолтой санагдсан. Дубай хотод очоод элсэн тасархайн зураг авалтад оролцоход үнэхээр халуун байсан учраас жаахан хэцүү байсан.

-Олон улсын тэмцээнд орно гэдгээ хэзээ мэдсэн бэ. Бэлтгэлээ яаж хийсэн бэ?
-“Охидын мисс төв”-ийн Э.Энхрийлэн багштайгаа амралтын өдрүүдэд болон хичээл тарсныхаа дараа тэмцээнийхээ бэлтгэлийг хийсэн. Хэцүү бүжигтэй учраас бүжгээ их бэлдсэн.
-Эмэгтэй хүүхэд бүр гүнж шиг титэм зүүгээд, гоё даашинз өмсөөд алхахыг мөрөөддөг шүү дээ. Тайзан дээр даашинзтай, титэм зүүгээд алхах ямар байсан бэ?
-Гүнж, том модель болчихсон юм шиг санагддаг. Тайзан дээр алхаж байхдаа өөртөө илүү итгэлтэй болдог. Хүмүүс намайг даашинз титэмтэй алхаж байхад зураг дардаг ч ерөөсөө ичиж, санаа зовдоггүй. Илүү өөртөө итгэлтэй байж, гоё гарахыг хүсдэг.
-Хэдэн настайдаа анх загварын тайзан дээр алхсан бэ. Тэр үед сандарсан уу?
-Би зургаан настайдаа Барби шоуны тайзан дээр алхаж, үзүүлбэр үзүүлсэн. Сандраагүй ч жаахан ичсэн. Гэхдээ миний хүсэл, мөрөөдөл биелж байгаа учраас алдаа гаргахгүй байж, өөртөө итгэлтэйгээр дуусгахыг хүссэн.
-Т.Үжингүнж өмнө нь ямар тэмцээнд оролцож, амжилт гаргаж байсан бэ?
-“Shining Stars Kids Model” тэмцээнд оролцож, тайзан дээр алхаж, үзүүлбэр үзүүлээд ялагч болж "Grand Prix" титмийн эзэн болсон. Дараа нь, “Бяцхан мисс 2024” тэмцээнд оролцоод дэд мисс болсон.
-“Cosmic Costume” шагнал хүртсэн шүү дээ. Хүмүүс чиний хувцсыг хараад юу гэж хэлсэн бэ. Чиний тэмцээний үеэр өмссөн хувцаснуудаас хамгийн гоё нь аль нь байв?
-Монгол гэдгийг минь илэрхийлж байсан учраас дээл өмсөх хамгийн гоё байсан. Үндэснийхээ хувцастай зогсож байхад хүмүүс ирээд “Ямар гоё хувцастай юм бэ, хөөрхөн юм аа” гэж хэлсэн. Олон хүнтэй зургаа даруулсан.
-Хүүхэлдэйн киноны гүнж нараас хэнд нь хамгийн дуртай вэ?
-Би сайхан ааштай, хүмүүст тусалдаг учраас Үнсгэлжинд хамгийн дуртай.
-Чи мисс хүн ямар байх ёстой байдаг гэж бодож байна вэ?
-Миний хувьд мисс гэдэг нямбай, хүнд тусалдаг, сайхан сэтгэлтэй, авьяастай, эх орондоо хайртай хүнийг хэлдэг.
.jpg)
-Ангийн найзууд нь чамайг олон улсын миссийн тэмцээнд оролцох гэж байгааг сонсоод юу гэж хэлсэн бэ?
-Намайг тэмцээнд явахад “Битгий яв, би чамайг санана шүү дээ” гэсэн. Би маргааш /өнөөдөр/ хичээлдээ явна. Намайг ялагч болсныг сонсоод ангийнхан минь баярлах байхаа.
-Гадаадад тэмцээнд оролцож байхдаа хэнийг хамгийн их санасан бэ?
-Аавыгаа хамгийн их санасан.
-Тэмцээнд оролцохдоо ээжтэйгээ хамт явсан шүү дээ?
-Ээжтэйгээ хамт байхаар ганцаардахгүй гоё байдаг. Үргэлж тусалж хайрладаг ээждээ баярлалаа.
-Чамд үлгэр дуурайлал авдаг мисс бий юү?
- Би Э.Энхрийлэн, Э.Оюунтунгалаг багш нараасаа үлгэр дуурайлал авдаг. Мөн Blackpink хамтлагийн дуучин Lisa-д дуртай. Хамтлагийнхаа хамгийн бага гишүүн нь хэрнээ үнэхээр сайн дуулж, бүжиглэдэг.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг бэ?
-Би зургийн хичээлдээ хамгийн дуртай. Ирээдүйд зураач, бүжигчин, мисс, дуучин болно.
-Үеийн найзууддаа хэлмээр санагддаг үг бий юү?
-Найзууддаа өөртөө итгэлтэй байж, дуртай зүйлээ тууштай хийгээрэй гэж хэлмээр байна.
.jpg)
Mongolian Barbieland-2023 Загварын шоуны Шилдэг оролцогч
Shining stars kids model -2023 тэмцээний GRAND PRIX титмийн эзэн / 5-7 нас/
Бяцхан мисс- 2024 Улсын уралдаант тэмцээний Дэд мисс
Mongolian Barbieland-2024 Хүүхдийн загварын шоуны Шилдэг оролцогч
“Tuvza” брэндийн нүүр царай
“Mongoloo kids” үндэсний брэндийн нүүр царай
“Аnji couture” брэндтэй хамтран ажилладаг
Олон улсын хүүхдийн урлаг загварын их наадам “Little Miss&Mister Universe 2025” Дэлхийн бяцхан миссийн тэмцээний ялагч “Super Grand Prix” титэм, “Cosmic Costume” шагналын эзэн
| Т.ҮЖИНГҮНЖ: ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ “ДЭЛХИЙН БЯЦХАН МИСС” ТЭМЦЭЭНИЙ АЛТАН ТИТМИЙГ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |