-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Bee” театрын шинэ уран бүтээл “Эдип хаан” жүжгийнхээ талаар ярихгүй юу?
-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Эдип хаан” жүжиг хоёрдугаар сарын 15-аас эхлэн өдөрт хоёр удаа тоглогдож байна. Тус жүжиг нь урлагаар боловсрол эзэмших хөтөлбөрийн хүрээд 10-12 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан бүтээл.
-Тус жүжгийн дүрийнхээ талаар яривал. Дүр авах ямар санагдсан бэ?
-Иокаста хатны дүрд ажиллаж байна. Багаасаа уран зохиолынхоо хичээл дээрээ уншиж, төсөөлж ирсэн дүр учраас “Надад ямар их итгэл хүлээлгэж байна аа” гэж бодсон. Нэлээн ажиллагаа шаардсан дүрийг сургуулиа төгсөөд удаагүй надад итгэж өгсөнд баярласан.
-“Bee” театрын хэд хэдэн уран бүтээлд ажиллажээ. Багийнхныхаа тухай ярихгүй юу. Үеийн нөхөдтэйгөө хамтран уран бүтээл хийх сайхан байх?
-Миний хоёр дахь гэр бүл. Ерөнхий найруулагч болон хамт ажиллаж байгаа жүжигчин маань СУИС-д хамт сурсан нэг ангийн хүүхдүүд. Дөрвөн жил нэг ангийн найзууд байсан бид одоо уран бүтээлийн найзууд болсон байна. Нэг үеийн залуус учраас хэрэгтэй үед нь нэгнийхээ хажууд байж, түшиг тулгуур нь болж чаддаг.

-Сургуулиа төгсөөд удаагүй юм билээ. Залуу уран бүтээлч тайзны уран бүтээлчээр ажиллах хүсэлтэй байгаа юу. Яагаад энэ чиглэлийг сонгов?
-Анх сургуульд сурч байхдаа тайз, дэлгэцийн аль нэг чиглэлийг нь сонгож ажилна гэж бодоогүй. Нэгдүгээр курст байхад тайзны жүжигчин байх тун хэцүү санагддаг байсан юм. Авсан дүрээ сарын турш хэдэн арван удаа тоглож, тухайн дүрээр амьдрах бэрхшээлтэй санагдсан. Тиймээс дэлгэцийн уран бүтээлд түлхүү ажилласан жүжигчин болно гэж боддог байлаа. Гуравдугаар курсээсээ жүжиг дээр ажиллаж эхлээд миний бодол өөрчлөгдсөн. Тайзны жүжигчнээс дүрийн судалгаа, ур чадвар, мэдрэмж хамгийн их шаарддаг гэдгийг ойлгосон. Тэр бүр нь илүү “амттай” сонирхолтой санагдсан.
-Жүжигчин болоход юу нөлөөлсөн бэ?
-Жүжигчин болох ёстой юм шиг л санагдсан. Гэр бүлийнхэн минь намайг эмч эсвэл эдийн засагч болгоно гэдэг байлаа. Байнга хичээл хийдэг хүүхэд байсан. Сургуулиа төгсдөг жилдээ хүсээгүй мэргэжлээ эзэмшихийг хүсээгүй. Өөрөө хүсээгүй мэргэжлээрээ амжилттай ажиллана гэдэгт итгээгүй. Тэгээд гэр бүлийнхнээсээ нууцаар СУИС-ийн шалгалтад бэлдэж, тун амжилттай тэнцсэн. ЭЕШ-аараа анагаахын сургуульд тэнцсэн байсан учраас ангийн багш минь жүжигчин болно гэхэд их эсэргүүцсэн дээ. Гэр бүлийнхэн минь намайг хориогүй ч сэтгэл дундуур, нэг л итгэж өгөхгүй байсан. Хүсэл мөрөөдлөө сонсож, өөртөө үнэнчээр зорилгынхоо төлөө тэмцээрэй гэж мэргэжил сонголт хийх гэж байгаа дүү нартаа хэлмээр байна.
-"Хунгийн дуу" жүжгийн дууны найруулагчаар ажилласан юм билээ. Дууны найруулагчийн ажил ямар санагдсан бэ. Жүжгийг хүнд мэдрүүлэх чухал зүйлсийн нэг шүү дээ?
-Дуу чимэглэл уран бүтээлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дууны найруулагчаар ажиллахдаа тухайн жүжигчний мэдрэмж, тоглолт, жүжгийн утга найруулгад тохирсон дуу хөгжмийг сонгох гэж хичээсэн. Ер нь уран бүтээл дээр ажиллах амархан байдаггүй. Харин нь ард нь гарсны дараа гүнзгий амьсгаа авах шиг л болдог.

-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхын хүсдэг вэ?
-Ёс зүйтэй, зөв хандлагатай хүн байхыг л хүсдэг.
-“Bee” театрын үзэгчид “Эдип хаан” жүжгээс юуг олж харж, мэдэрч үзэх вэ?
-“Эдип хаан” жүжгийг амьдрал дээр чухал сонголт хийх гэж байгаа өсвөр насныхандаа зориулсан. Асуудал, үнэнтэй нүүр тулж, даван туулаарай. Асуудлаас зугтах тусам улам хүндэрдэг гэдгийг харуулж, ойлгуулахыг хичээж байгаа.
-Театртаа бүжгийн багшаар ажилладаг юм билээ. Хэзээнээс энэ чиглэлээр ажиллах болсон бэ?
-Манай театр хүүхдүүд рүү чиглэн ажилладаг. Амралтын өдрөөр драмын дугуйлан үйл ажиллагаа явуулдаг. Би бүжгийн дугуйландаа хөдөлгөөний багшаар ажиллаж байгаа. Тусгай бүжгийн дугуйланд явж суралцаж байгаагүй ээ. Сонирхлоороо сурсан зүйлээ хүүхдүүдэд зааж байгаа.
-Ажиллахын хүсдэг дүр бий юү?
-Ажиллахын хүсдэг дүр олон бий. Би нум сум харвадаг учраас энэ чадвараа ашиглаж, түүхэн кинонд дайчин гүнж, баатрын дүрд ажиллахын хүсдэг.
-Таны болон багийнхных нь дараагийн зорилго юу байгаа бол?
-Манай дараагийн жүжгийн бэлтгэл гуравдугаар сард эхэлнэ. Үзэгчдэдээ дөрөвдүгээр сард хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүний дараа нэг болон хоёр хүний жүжгүүдийн бэлтгэл эхэлнэ. Залуу жүжигчний хувьд бэсрэг жүжгийн төрөлд өөрийгөө сорихыг хүсэж байгаа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| П.ЭНХЖАРГАЛ: “ЭДИП ХААН” ЖҮЖГИЙГ АМЬДРАЛДАА ЧУХАЛ СОНГОЛТ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ӨСВӨР НАСНЫХАНДАА ЗОРИУЛСАН |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |