-Танд энэ өдрийн мэн хүргэе. Шинэ уран бүтээл болох “Сүнс” балетынхаа талаар ярихгүй юу. Дүрийнхээ онцлогийн талаар яривал?
-“Сүнс” модерн балет нь таван үзэгдэлтэй бөгөөд таван залуу бүжиг дэглээгчийн найруулгаар тавдугаар сард анх тоглогдсон. Харин энэ сарын 17,18-нд дахин тоглох гэж байна. Миний хувьд Сам буюу гол дүрд ажиллаж байгаа. Сам бол хамгийн сайн найзынхаа гарт алуулсан ч хайртай бүсгүйгээ хамгаалахын төлөө сүнс болсон залуу юм. Би нэлээн олон бүжгэн жүжгийн гол дүрд ажилласан байна.
-Яагаад балетын урлагийг сонгож ажиллахаар шийдсэн бэ. Юу нөлөөлсөн бол?
-Анх нагац эгч маань намайг хараад бүжиглэх авьяастай хүүхэд байна гээд Хөгжим бүжгийн коллежийн балетын ангид дагуулж очиж байлаа. Бүжгийн талаар юу ч мэдэхгүй хүүхэд очоод өдөр ирэх тусам балетын урдагт дуртай болж, илүү сайн бүжигчин болохоор шамдаж эхэлсэн дээ.

-Тайзан дээр анх ямар дүрээр гарч байсан бэ. Ямар мэдрэмж авч байсан бэ. Хамгийн дурсамжтай тайз нь ямар уран бүтээлийн тайз байсан бэ?
-Сургуулиа төгссөнийхөө дараа “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын гол дүрд бүжиглэж байлаа. Дөнгөж сургуулиа төгссөн шинэхэн төгсөгч учраас сандрал, түгшүүртэйгээр тайзан дээр гарсан даа. Хэдий сандралтай байсан ч амжилттай, алдаагүй жүжгээ тоглож дуусгасан. Миний хувьд хамгийн дурсамжтай нь “Дэггүй Лиз” балетын тайз юм байна. Дурсамжтай байгаагийн шалтгаан нь анх удаа найз охинтойгоо хамт нэг тайзан дээр бүжиглэсэн явдал юм.
-Одоогоор хэчнээн дүрд тоглосон бэ. Хамгийн хэцүү нь аль дүр байсан бол?
-Бүтээхэд хамгийн хэцүү санагдаж байсан дүр гэвэл “Дон Кихот” балетын Базил. Үсрэлт ихтэй, хурдан техник шаарддаг учраас өөрийнхөө хэмжээнд л даваад гарсан гэж боддог доо. Надаас олон сорилт шаардсан дүр шүү.

-Урлаг хүнийг тэсвэр тэвчээртэй, хатуужилтай болгодог гэж ярьдаг. Өөрөөр яаж нөлөөлдөг бол?
-Урлаг тэр дундаа балет бол их хатуу урлаг. Багаасаа биеэ зөв авч явах, эмх цэгцтэй байх гээд бүгдийг нь багаас нь бэлддэг учраас шантрах үе олон бий. Миний бодлоор балет хүнд тэсвэр тэвчээр, хатуужлыг заадаг юм билээ.
-Эрэгтэй балетчин ямар байх ёстой вэ. Уян налархай байдал болон хүчтэй хатуужилтай байх ёстой болдог байх?
-Эрэгтэй балетчин мэдээж хамгийн түрүүнд хамт бүжиглэж байгаа эмэгтэйдээ түшигтэй мэдрэмжтэй байх хэрэгтэй шүү дээ. Уран бүтээл бүр дээр өөр хамтрагчтай бүжиглэдэг учраас тэднийхээ онцлогт тааруулж, эвийг олж бүжиглэх чадвар хамгийн чухал. Балетчин хүний хамгийн чухал зүйл бол тэсвэр хатуужилтай байх.
-Балет нь бусад төрлийн бүжгээс ямар ялгаатай вэ?
-Балет нь бусад бүжгийн төрлүүдээс хамгийн сонгодог нь. Хөдөлгөөнөөс эхлээд бүх зүйл нь эмх цэгтэй байх ёстой.

-Ажиллаж үзэхийг хүсдэг байсан дүр дээрээ ажилласан уу. Сэтгэгдэл ямар байв?
-Ажиллахыг хүссэн “Сүнс” балетынхаа гол дүрд ажиллаж байгаа учраас хамгийн хайртай дүр минь болсон байна.
-Танаас хамгийн их тэвчээр, ур чадвар шаардсан дүр аль нь вэ?
-“Дон Кихот”, “Сүнс” модерн балетын дүрүүд надаас хамгийн их сэтгэл хөдлөл, уран чадвар шаардсан. Хэсэгтээ дүрээсээ гарч чадахгүй байсан тохиолдол ч бий.
-Балетын жүжигчин болоод бүжиглэж байх үедээ ямар мэдрэмж авдаг вэ?
-Тайзан дээр гарсан бол би оноогдсон дүрээрээ хэсэг хугацаанд амьдардаг. Огт өөр хүн болно гэсэн үг. Тэр бүр минь их гоё. Жүжгээ дуусгаад сүүлийн ёсолгоогоо хийж буй мөч, үзэгчдийн алга ташилт хамгийн сайхан сонсох бүрд сэтгэл хөдөлгөсөн мэдрэмж өгдөг.
-Хайрлаж, хүндэлж явдаг уран бүтээлч олон бий байх. Та хэнээс үлгэр дуурилтал авдаг вэ?
-Олон хүн бий. Үе үеийн ах эгч нараасаа үнэхээр олон хэрэгтэй чухал зөвлөгөөнүүдийг авдаг. Хамт ажилладаг найз, дүү нараасаа ч сурах зүйл олон бий шүү. Хүн гэдэг алхам тутамдаа суралцаж байдаг юм билээ.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Дэлхийн шилдэг тайзан дээр сонгодог бүжгэн жүжгийн гол дүрээр гарч, өөрийгөө сорихыг л хүсдэг дээ.


| Х.ГАЛТУЛГА: “ДЭГГҮЙ ЛИЗ” БАЛЕТЫГ НАЙЗ БҮСГҮЙТЭЙГЭЭ ТОГЛОСОН УЧРААС ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |