-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу. Намайг З.Мэргэн гэдэг. Глобал Иннова сургуулийн 11 дүгээр ангид сурдаг.
-Реппер Big Gee-д зориулж кастом хийж, бэлэглэсэн байсан. Энэ талаараа ярихгүй юу?
-Багаасаа сонсож, үлгэр дуурайлал авдаг реппертээ зориулж тэр хүнийг илтгэсэн цор ганц кастом хийж өгөхийг хүссэн юм. Кастом хийхийн гол зүйл нь нөгөө хүнээ судлах байдаг. Хоёр долоо хоног гаруй хугацаанд судалсан. Уран бүтээлч хүн учраас дуу болон цомгийнх нь нэрийг бичсэн. Дуу бүр нь гүн утгатай байдаг учраас дуунынх нь нэрийг тойруулаад гал зурсан.
-Реппер Big Gee бэлгийг нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Өмнө нь тикток дээр Big Gee ахад зориулж богино анимейшн хийж өгч байсан юм. тэр үед анх холбогдож байсан. Өөрт нь кастом хийж өгмөөр байгаагаа хэлэхэд “Болноо” гэсэн. Харин бэлэн болсон кастомоо бэлэглэхэд баярласнаа илэрхийлээд, өөрт нь анх удаа кастом хийж өгч байгааг хэлсэн. Сайхнаар хүлээж авсан. Миний хувьд сэтгэлд дулаахан удаан хугацаанд болсон зүйлээ хийж өгсөн болохоор баяртай байсан.
.jpg)
-Анх яаж кастом урлагийг сонирхох болсон бэ?
-Би сагсан бөмбөг тоглох дуртай, хичээллэдэг. Цар тахал гарахаас өмнө хичээллэж эхэлсэн. Сагсан бөмбөг тоглоход гутал маш чухал. Пүүз чухал гэдгийг мэдсэний дараа бусадтай адилхан биш цор ганц загварын гутал өмсмөөр санагдсан. Тэр үеэс гутал дээрээ зурж эхэлсэн дээ. Эхлээд зориулалтын бус будгаар будаж, зурж үзсэн. Гэхдээ будаг нь хагараад тогтоогүй. Тэгээд гадаадын кастом урлаачдын бичлэгийг үзэж, судалж эхэлсэн.
-Хамгийн анх ямар кастом хийсэн бэ. Одоогоор хэр олон кастом хийсэн байна?
-Ямар ч туршлагагүйгээр өөртөө байсан даавуун пүүзээ засварын өнгөөр будаж байсан. Будаг нь зориулалтынх биш учраас арилчихсан. Тэгээд зориулалтынх будгийг авах хэрэгтэйг ойлгосон. Одоогийн байдлаар долоон кастом хийсэн байгаа.
-Цаашид кастомоо илүү хөгжүүлэх бодол бий юү?
-Тийм ээ, илүү хөгжүүлнэ. Зөвхөн гутлын кастомоор хязгаарлагдахгүйгээр хувцас, даавуун дээр ч кастом хийж дахин давтагдашгүй загвар бүтээхийг зорьж, төлөвлөж байгаа.
-Кастом хийхэд юуг хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?
-Хүнд зориулж хийж байгаа бол нэг загварт баригдалгүйгээр зориулж байгаа хүнээ илүү сайн судалж, юу түүнийг сайн илэрхийлэх үү гэдгийг бодож гаргаж ирэх хэрэгтэй. Пүүзний материалын хувьд жинхэнэ, хуурамч брэнд гэхээсээ илүү хатуу арьсан материалтай байвал илүү тохиромжтой байдаг. Даавуун дээр кастом хийхдээ будагтайгаа тусгай шингэн холиод хийдэг. Гэхдээ даавуу учраас будгийг нь уусгаж авдаг учраас 2-3 удаа давхарлаж шаардлага гардаг.
.jpg)
-Богино анимейшн зурж хийдэг юм билээ. Энэ чиглэлийг хэрхэн сонирхож, хийх болсон бэ?
-Багаасаа зураг зурах дуртай байсан. Энэ чадвараа хөгжүүлээд анимейшн хийж эхэлсэн. Би бусад уран бүтээлчид шиг тийм ч чадварлаг бишээ. Өөрт байдаг таблет дээрээ сонирхлоороо л зурдаг юм. Үүнийгээ кастом арттай уялдуулан хөгжүүлнэ.
-Гэр бүлийнхэн нь кастом хийхийг нь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Аав, ээж хоёр маань хоёулаа зурдаг учраас анх эхлэхэд их дэмжсэн. Гутлаа өгөөд зур гэдэг байсан. Харин сүүлийн үед “Миний хүү одоо бидний гутлыг будаад хэрэггүй ээ, цагаан гутал үлдсэнгүй” гэсэн. Гэхдээ хэзээ ч намайг зураг зурахыг хорьдоггүй, үргэлж дэмжиж, зөвлөдөг.
-Өөр уран бүтээлчдэд зориулж кастом хийх үү. Энэ талаар төлөвлөсөн үү?
-Ер нь энэ чиглэлээр видео хөтөлж, дахин хүнд зориулж кастом хийх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ зөвхөн дуучинд хийж өгөхгүйгээр салбар харгалзахгүйгээр хийж өгөх болно.
-Ирээдүйн зорилго төлөвлөгөө юу байгаа вэ?
-Кастом арт, анемейшн хийж илүү чадавхжихыг хүсэж байна. Тодорхой хэмжээгээр надад хобби болж, аз жаргалтай тайван мэдрэмж өгдөг учраас үргэлжлүүлэн хийнэ.
| З.МЭРГЭН: Реппер Big Gee ахыг гутлаа аваад баярлаж байгааг харах хамгийн сайхан байсан |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |