“Салхитай хамт нэг тийшээ түр зуур аялах уу
Сэтгэлдээ зүүсэн зүүлтээ тайлаад замхрах уу
Зүрхэндээ дуу эгшиглүүлэн харих замдаа би хэсэг зуур
1 2 3 ий, 1 2 3ий” хэмээн намуухан дуулж, гитар тоглох залуу уран бүтээлч Namone буюу М.Намууны дуу хит болж байсан билээ. Түүний цомгоос сэдэвлэн, түүнд зориулсан Намуухан хэмээн уран сайхны кино 2019 онд нээлтээ хийж байсан бөгөөд өөрөө гол дүрийг нь бүтээж байсан юм. Бид түүнтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Үзэгчид таныг “1 2 3” дуугаар нь сайн мэднэ шүү дээ.Тус уран бүтээлийг хэрхэн хийж байсан юм бэ?
- “1 2 3” дууг гэртээ, гитар дээрээ зохиож байлаа. Тус дууны хэцүү бүхнээ мартаад салхинд алхах, бүхнийг шинээр эхлэх үеийн мэдрэмжийг илэрхийлсэн байдаг. Хэдэн жилийн дараа ч сонссон тохиромжтой, сайн уран бүтээл гэж итгэдэг.
-Шинэхэн уран бүтээлээ сонсогчдодоо хүргэсэн шүү дээ. “2 odds” дуунынхаа талаар ярих уу?
-“2 odds ” цар тахлын хөл хорионы үеэр найзуудтай нууцаар уулзаж байсан үеэсээ санаа авч, илүү дэлгэрүүлэн төсөөллөө нэмж зохиосон. Зохиосон үеэсээ хоёр жилийн дараа сонсогчдод хүрлээ. Дууны утга нь дүрс бичлэгтэйгээ уялдаж, илүү илэрхийлсэн байх. Би "Намуухан" цомгоос хойш хэсэг компаниудын захиалгат дуун дээр ажилласан. Гэтэл амьдралд томхон эргэлтийн цэг гарч ирсэн нь зүүн, баруун чих дараалан сонсох чадвараа алдсан нь байлаа. Хамгийн сайн хийж чаддаг дуу хөгжмөө дахиж хийж чадахгүй болов вий гэхээс үнэхээр их айсан. Хэдэн сар эмчилгээ хийлгэснийхээ дараа дахин уран бүтээлийнхээ ажилдаа орохдоо захиалгын дуу бус өөрийн уран бүтээл дээр түлхүү ажиллахаар шийдсэн.
-Одоо биеийн байдал нь сайжирсан уу?
-Эмчилгээ үргэлжилж байгаа. Энэ хоёр, гуравдугаар сардаа амарч биедээ анхаарч байна. Дөрөвдүгээр сараас шинэ уран бүтээлээ гаргаж,бусад зүйлсдээ цагийн төлөвлөгөөтэй ажиллана.
-Огт өөр мэргэжилтэй юм билээ. Яагаад уран бүтээлч болохоор шийдсэн бэ?
-Би архитектур мэргэжилтэй. Гэхдээ хэзээ ч мэргэжлээрээ ажиллаж байгаагүй, цаашид ч ажиллахгүй байх. Мэргэжил сонгох үед шугам зураг, физик гэсэн хичээлдээ сайн байсан учраас сайн бодолгүйгээр сонгочихсон. Цаг хугацаа ямар тусам тохирохгүй нь мэдэгдсэн л дээ. Тэр үеүдэд Soul-o болон HYP продакшнтай хамтарч, хөгжим хийхэд цагаа зарцуулж эхэлсэн. Хөгжим, уран бүтээл хийж, өнгөрүүлэх цаг хугацаа надад хамгийн үнэ цэнтэй, бүтээлч, сайхан мэдрэмжүүдийг өгсөн байдаг. Дуу зохиох авьяастайгаа мэдсэнээс хойш илүү хөгжүүлж явахыг амьдралынхаа нэг зорилго болгосон . Хангалттай тайван, шинэ зүйлд хүч сорьсон, хичээсэн гэх мэд мэдрэмжүүдийг нэг дор дуу бүтээж байх үедээ л мэдэрч чаддаг. Дуу хийх дээ нэлээн няхуур ханддаг. Энгийн биш үг бүрийнх нь цаана утга агуулдаг байхыг зорьдог.

-Дууныхаа үгийг хэрхэн зохиодог вэ?
-Дууныхаа үгийг зохиох нь сэтгэлд илүү хүрдэг. Шинэ дуу зохиох нь миний хувьд шинэ сорилт шиг л байдаг. Би сорилт, өрсөлдөөнд их дуртай. Сорилтыг хүлээж аваад ялсан ч, хожигдсон ч нэг шинэ зүйл сурна, эсвэл дутуугаа нөхдөг. Миний дуу зохиох арга барил жил бүр өөрчлөгдөж хувьсаж байгаа. Энэ удаагийн гаргахаар бэлдэж байгаа цомог миний амьдрал, дотоод ертөнцийг ямар ч шүүлтүүргүйгээр ил болгоно. Зарим дуу нь дахилт, бадаг байхгүйгээр хэлэхийг хүссэн санаагаа зөвхөн би л ойлгохоор бичсэн байгаа. Энгийнээс илүү өвөрмөц хийхийг оролдсон. “1 2 3” дуу намайг гаргаж ирсэн учраас өөр төрлийн шинэ дуу гаргасан ч сонсогчид “1 2 3” шиг мэдрэмж өгөх дуу хүсээд байгааг ойлгосон. Гэвч би дахин үүн шиг мэдрэмж өгсөн дуу урлаж чадахгүй шүү дээ. Харин илүү сонирхолтой мэдрэмж өгөх уран бүтээл хийнэ.
-“Намуухан” уран сайхны кино танд зориулсан бүтээл байсан шүү дээ. Өөрт тань зориулж кино хийнэ гэхэд ямар санагдсан бэ?
-Намуухан киног миний цомгоос сэдэвлэж, HYP продакшны продюсер Г.Баттуваан ах киноны зохиол бичсэн байсан. Дүрүүдийн хэлэх үгийг энгийнээр бичсэн нь анх удаа кинонд тоглож байгаа надад их амар байсан. Энэхүү киног хийснээр би болон манай хамт олон их зүйл сурч, том ажлын ард гарцгаасан. Өөрт зориулсан кинотой, цомогтой болно гэдгээ анх сонсоод итгээгүй. Гэхдээ би тэр том ажлын ард гарчихсан байна. Тус кино олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн бүтээл шүү дээ.
-Залуу уран бүтээлчийн хувьд хүндрэлтэй зүйлстэй тулгарч байв уу?
-Монгол Улсад залуу уран бүтээлч байхын тулд үзэл бодлын зөрчилдөөн, хүнд сэтгэлзүйн дайралтуудыг хүлээн авах хэрэгтэй болдог. Худал мэдээллээс болж танихгүй хүнээс янз бүрийн муухай, сайхан үг сонсоно. Үүнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байвал эхний даваагаа давчихна гэсэн үг. Би сайн хүрээлэл, хамт олонтой учраас энэ асуудлыг амархан давсан. Одоо ташаа мэдээллийн бүр тоодоггүй. Анх уран бүтээлч болно гэхэд гэр бүлийнхэн хүлээн зөвшөөрдөггүй байсан. Саяхнаас л хүлээн зөвшөөрч байгаа. Урладаг соёлынхон гэхээрээ болохоо байсан хүмүүс байлдаг гэх бодол бидний ээж, аавын үеийнхэнд байдаг юм билээ. гэхдээ энэ бүх ташаа ойлголтыг хичээл зүтгэлээрээ баталж харуулах шиг амттай зүйл байдаггүй юм байна. Миний уран бүтээлч болох замд саад, төвөг бага учирсан. Магадгүй уран бүтээл л хийх ёстой байсан учраас цаанаасаа замыг минь тодорхой болгож засаж өгсөн байх.
-Гар урлал болон гоо сайхны салбарт ажиллаж байгаа юм билээ. Залуу гарааны бизнес эрхлэгч болох ямар байгаа вэ?
-Сонирхлынхоо дагуу гар урлал, гоо сайхны салбарт гарааны бизнес эхлүүлсэн. Би гоё хувцаслаж, шин содон зүйлс турших дуртай. Namuxan_knitwear бол дөрвөн ажилтантай сүлжмэл эдлэлийн дэлгүүр. Анх хийсэн сүлжмэл эдлэлээ хамт ажилладаг охиддоо зааж өгч, тэд улам хөгжүүлж, захиалга авдаг болсноор энэхүү гарааны бизнес эхэлсэн. Бид нэхмэлээ ямар ч бухимдал, ажлын стрессгүйгээр хийдэг. Гоо сайхны салбарт One nail salon салоныг хоёр найзтайгаа нийлэн ажиллуулж байна. Энгийн бус содон, чадвар шаардсан будалтад дуртай залуус манай салоныг түлхүү сонирхох байх. Хүн удирдах чадвартай гэж боддог учраас одоогоор хүндрэлтэй учраагүй байна. Гэр бүл шиг нэгнийгээ ойлгодог хамт олонтой байхыг чухалчилдаг.
-Дараагийн зорилго төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Дараагийн зорилго минь дахин нэг шинэ зүйлийг чанартай хийж сурах байна. Шинэ цомгоо энэ зун гаргах бодолтой байгаа. Дөрөвдүгээр сараас уран бүтээлийн ажилдаа шамдан орно. Мөн хүүхдийн уран зохиол бичих мөрөөдлөө биелүүлэх эхний алхмаа хийнэ. Би их зүйл сурч аваад түүнийгээ хойч үедээ үлдээхийг амьдралын минь гол зорилго болсон.

| М.НАМУУН БУЮУ NAMONE: Сонсголын чадвар алдагдах үед дахин уран бүтээл хийж чадахгүй байх вий гэж айсан |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |