Ерөнхий боловсролын сургуулиудад сурах бичиг хангалтгүй байгаа тухай мэдээл цахим сүлжээгээр түгээд байна. Тэгвэл сурах бичгийн дахин хэвлэлт, хангамжийн талаар БШУЯ-ны Боловсролын ерөнхий газрын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний газрын дарга Д.Даваасүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Хавар авсан судалгаагаар дунд, ахлах ангийн сурах бичиг 50 хувийн хангалттай байсан. Үүнийг 100 хувьд хүргэхийн тулд ажиллаж байна. Бага ангийн сурах бичгийн 90 хувь нь хэвлэлтээс гарч ерөнхий боловсролын сургуулиудад хүргэсэн. 3-4 дүгээр ангийн математик, монгол хэлний сурах бичиг дутуу байгаа. Учир нь сурах бичиг хэвлэх долоон компаниас уг хоёр сурах бичгийг хэвлэх компанийн түүхий эд хил дээр гацсан байдалтай байгаа. Бид тухайн компанид шаардлага хүргүүлэн ажиллаж байна. 6-12 дугаар ангийн сурах бичгийн 70 хувь нь сургуулиудад тараагдсан. Нийт 102 нэр төрлийн сурах бичгээс 30 орчим төрлийн сурах бичиг нь мөн хэвлэлийн түүхийн эдийн тээвэрлэлт удааширсан асуудалтай байгаа. Зургаан чингэлэг ачаа хил дээр байгаа учир Зам, тээврийн хөгжлийн яам руу тус чингэлгийг яаралтайгаар оруулж ирэх албан хүсэлт тавьсан. БШУЯ-наас сургуулиудад байгаа сурах бичгүүдээ сурагчдад тарааж байх чиглэл өгсөн. Хилээр хэвлэлийн түүхий эд орж ирснээс хойш долоо хоногийн дараа сурах бичгийг бүрэн хэвлэж дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Тавдугаар сард сурах бичгийн судалгаа авч зургадугаар сард хэвлүүлэх гэрээ хийх ёстой байдаг. Гэхдээ энэ жилийн хувьд 7-8 сурах бичиг хэвлэх гэрээ хийсэн. Гэрээ хийх хугацаа хойшилсон шалтгаан нь үнийн өсөлттэй холбоотой. 2020 онд хийсэн гэрээний мөнгөн дүнгээр 2022 онд сурах бичиг хэвлэх боломжгүй нөхцөл байдал гарсан. Ингээд наймдугаар сарын 5-нд эхний гэрээг байгуулж, хэвлэлийн ажил эхэлсэн” гэв.
| БШУЯ Д.ДАВААСҮРЭН: Зарим сурах бичгийн хэвлэлийн түүхий эд хил дээр гацсан |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |