-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, намайг Г.Насантогтох гэдэг. Би Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийг Нийгмийн эрүүл мэнд судлалч мэргэжлээр төгссөн. Нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Их сургууль төгссөнөөсөө хойш эрдэм шинжилгээ, судалгааны салбарт нэг жил, эрүүл мэндийн салбарт 11 жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай.
-Ээжүүд апплейкшныг анх яагаад хийхээр болсон юм бэ. Хийх санаа, сэдэл өгсөн зүйл нь юу байсан юм бэ?
-Ээжүүд апплейкшн нь хоёр үүсгэн байгуулагчтай. Бид хоёулаа их сургуулийн нэг ангид суралцаж, хамт төгссөн найзууд. Бидний эзэмшсэн мэргэжлийн нэг чиглэл нь аливаа өвчин болон эрсдэлт хүчин зүйлээс урьдчилсан сэргийлэх талаар нийт хүн ам буюу олон нийтэд зориулсан нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах юм л даа. Энэхүү нөлөөллийн үйл ажиллагааны нэг салаа мөчир бол хүмүүст эрүүл мэндийн боловсрол олгох явдал. Анх 2017 онд хамтрагч маань “Тодорхой зорилтот бүлэгт чиглэсэн эрүүл мэндийн аппликейшн хамт хийх үү?” гэж санал тавьж байсан. Нэг бүлэг сонгоод авчихвал хийх зүйлээ илүү тодорхой болгоод, чанартай бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй гэж бид зөвшилцөөд жирэмсэн болон нялх хүүхэдтэй эмэгтэйчүүдийг сонгосон. Тэр үед Монгол Улсад жил бүр 70000 гаруй эмэгтэй амарждаг гэсэн тоо баримт байсан юм. Аппликейшн хийх болсон шалтгаан нь манай улсад хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох тохирсон тогтолцоо хөгжиж бий болоогүй, хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй, хандлага буруу байх тохиолдол ажиглагдах болсон. Хүмүүс ихэвчлэн мэдээ мэдээллийг гар утас ашиглан сошиал сувгаар авах болсон. Шүүлтүүргүй маш олон мэдээллээс олж авсан мэдээлэл нь үнэн зөв, баталгаатай гэж итгэхэд хэцүү. Жишээ нь, ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн үедээ хэдэн удаа, жирэмсний ямар хугацаанд хяналтын үзлэгт орохыг тэр бүр мэддэггүй. Эмч дараагийн үзлэгийн товыг хэлж өгөхөд мартах, улмаар хяналтын үзлэгт хугацаандаа очихгүй байх тохиолдол ажиглагддаг байсан юм. Дээр нь нэмж хэлэхэд сонгосон зорилтот бүлэгт маань зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох гар утасны цогц аппликейшн тэр үед байгаагүй тул бид “Ээжүүд” аппликейшны анхны хувилбарыг 2018 онд гаргасан.

-Төсөөлсөн апплейкшнаа бодит болгох явцад юу хамгийн хэцүү байсан бэ?
-Өмнө нь хийж байсан зүйлээсээ шал өөр цоо шинэ ажил руу орж байгаа болохоор түгшүүрийг мэдэрч байсан. Хамгийн хэцүү байсан үе гэвэл “Ээжүүд апплейкшныг хийх нь зөв үү” гэдэг шийдвэрийг гаргах байсан. “Би чадна” гэж өөртөө бүрэн итгэж чадахгүй, дотроо удаан бодож тунгаасан, чадах болов уу, үгүй болов уу гэж эргэлзсэн. Хийгээд гаргахад хэр олон хүн хэрэглэх бол гэдэг бодол чих төрсөн. Одоо эргээд харахад “За хийе” гэдэг шийдвэрийг гаргасандаа өөртөө их баярладаг даа. Энэ шийдвэрийг гаргахад нөхөр маань хамгийн их нөлөөлсөн. Яагаад гэвэл намайг юу ч хийсэн миний ард бат зогсож, дэмждэг, зоригжуулдаг болохоор надад хийж чадна гэдэг итгэл төрсөн.
-Ээжүүд апплейкшныг одоо хэр олон хүн хэрэглэдэг вэ. Хэрэглэгч нарт апплейкшнаараа дамжуулж юу хүргэхийг зорьдог?
-Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 80 орчим хувь нь манай аппликейшнийг татаж хэрэглэдэг. Одоогийн байдлаар 65,000 гаруй хэрэглэгчтэй байна. Бидний эн тэргүүний зорилго бол чанартай бүтээгдэхүүн гаргаж, хамгийн боломжит хямд өртгөөр олон хүнд хэрэглүүлэх байсан. Энэ зорилгоо одоо хүртэл биелүүлээд явж байна. Ээжүүд аппликейшн нь жирэмсэн болон нярай, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүдэд нотолгоонд суурилсан, баталгаатай эх сурвалжаас бэлтгэсэн эрүүл мэндийн зөвлөгөөг өгөх, өөрийнхөө болон хүүхдийнхээ эрүүл мэндийг хянахад нь туслах, жирэмсний бүхий л хугацаанд дотнын зөвлөгч байхыг зорьдог. Манай апплейкшныг хэрэглэгчид маань төрөхийн өмнө болон төрсний дараа аль ч үедээ ашиглах боломжтой. Хэрэглэх цар хүрээ нь илүү буюу нэг сумаар хоёр туулай буудаж байгаа хэрэг юм. Апплейкшнын үүсгэн байгуулагч, хөгжүүлэгч нь анагаахын сургууль төгссөн, эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай хүмүүс тул хэрэглэгчдэдээ тулгардаг нийтлэг эрүүл мэндийн асуудлыг хөндөж хариултыг өгөхөд илүү ойр дөхөм байхаар бүтээсэн хэрэг.
-Найман жилийн хугацаанд шантармаар санагдсан үе гарч байв уу. Хамгийн бэрхшээлтэй санагдсан зүйл нь юу вэ?
-Шантармаар санагдсан үе нэг их гарч байгаагүй ээ. Бэрхшээлтэй санагдаж байсан зүйл гэвэл хэрэглэгчдийн өнцгөөс биднээс юу хүсэж болох вэ гэдгийг бодох байсан. Гэхдээ гаргалгааг нь олсон. Апплейкшнынхаа хэрэглэх цар хүрээг нэмэгдүүлж, улам цогц болгосноор олон ээжид хэрэг болох юм шиг санагдсан. Зарим хүмүүс зөвлөмжөө уншиж хэрэглэж байхад, зарим нь жингийн хяналт хэсгийг сонирхож, нөгөө хэсэг нь жирэмсний хяналт, дархлаажуулалтын хэсгийг хэрэглэж, бусад хүмүүс нь ургийн дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байж болох учраас хэрэглэх зүйлийг олон сонголттойгоор, чанартай хийх дээр төвлөрсөн.

-Анх эхэлж байсан үетэй нь апплейкшнынх нь хэр олон зүйл өөрчлөгдсөн бэ. Цаашид нэмж юу хийх вэ?
-Бид аппликейшнаа тасралтгүй хөгжүүлдэг, тухайн цаг үед тохирсон өөрчлөлтийг хэрэглэгчдэд зориулж тогтмол хийдэг. Анх бол хамгийн гол гэж үзсэн дараах асуудлуудад анхаарлаа хандуулж эхний хувилбараа гаргасан.
• Жирэмсний хяналт цэсээс “Би хэзээ хяналтын үзлэгтээ очих вэ, ямар шинжилгээ өгөх ёстой вэ?” асуултын хариултыг авна.
• Зөвлөмж цэсэд “Надад ямар эрүүл мэндийн асуудал тулгарч болох вэ” асуултад хариулах олон мэдээллийг оруулсан.
• Ургийн долоо хоногийн дэлгэрэнгүй мэдээллээс “Ургийн өсөлт, хөгжил хэрхэн явагдаж байгаа вэ?” гэдгийн уншина.
• Жирэмсний хугацаа болон төрөх хугацааг тооцоолж өгч байгаа тул “Миний төрөх сүүлийн хугацаа хэзээ вэ?” гэдгийг ойролцоогоор мэдэх боломжтой.Дархлаажуулалт цэсээс “Миний хүүхэд хэзээ, ямар вакцин хийлгэх вэ?” асуултын хариуг авна.
• Хүүхдийн хөгжлийн үнэлгээ хэсгээс “Хүүхдийн маань хөгжил хэвийн явагдаж байгаа юу?” гэдгийг харж болно.
Ээжүүд апплейкшнын гол цөм нь жирэмсний хяналт, зөвлөмж өгөх хэсгүүд байсан бөгөөд үүн дээр нэмээд ач холбогдлыг улам нэмэгдүүлсэн, ашиглах сонирхлыг төрүүлсэн нэмэлт цэсүүдтэй байсан. Хэрэгцээт зүйлийн жагсаалт бүхий ээж, хүүхдийн цүнх, биеийн жингийн хяналт, ургийн хөдөлгөөн, төрөх үеийн өвдөлт бүртгэх зэрэг өөрийн оролцоот цэсүүд багтана. Хөгжүүлэлтийн дунд үеэс хэрэглэгчдэдээ зориулж видео зөвлөмжүүд оруулж эхэлсэн. Зураг оруулж, тэмдэглэл бичиж оруулах дурсамж хадгалах хэсгийг нэмсэн. Дурсамжаа хадгалдаг ээж болоход нь туслах зорилготой. Хүүхдийн өсөлт, хөгжлийн графикийг оруулж өгсөн. Хүүхдийнхээ өндөр, жинг зөвлөмж хэмжээтэй харьцуулж, хянах боломжийг гаргаж өгсөн. Зөвлөмж доор сэтгэгдэл бичих хэсгийг бий болгосон. Энэ нь ээжүүд хоорондоо сэтгэгдлээр харьцаж болохоор болгосон юм. Энэ мэтчилэн олон шинэчлэлт хөгжүүлэлт хийсэн. Одоо ч хийсээр, илүү сайжруулахаар төлөвлөсөөр байгаа.
-Таныг анх ээж болж байх үед ийм апплейкшн байсан ч болоосой гэж бодогдсон үе бий юу?
-Том охин маань 2005 онд төрсөн болохоор тийм бодол төрж байгаагүй. Харин гуравдахь хүүхэд дээрээ жирэмсний гадаад апплейкшн суулгаж хэрэглэж үзсэн. Тэр үед ийм монгол хэлтэй апплейкшн байвал зүгээр л юм байна гэж бодол төрж байлаа. Учир нь хүн бүр англи хэлтэй апплейкшн ашиглах боломжгүй гэж боддог. Би ч өөрөө тэр үед зарим зөвлөмжийг нь бүрэн гүйцэт орчуулж уншиж чаддаггүй байсан.
-Жирэмсэн, бага насны хүүхэдтэй ээж бүр хэрэглэдэг апплейкшнуудын нэг шүү дээ. Ээжүүдээс талархлын сэтгэгдэл олон ирдэг үү. Тэр дундаас хамгийн сэтгэлд үлдсэнийгээ хуваалцаж болох уу?
-“Үнэхээр хэрэгтэй апплейкшн. Хоёр дахь жирэмслэлтдээ дахиад ашиглаж байна, баярлалаа. Улам гоё болгоорой” гэж олон хэрэглэгчид маань сэтгэгдэл ирүүлдэг. Энэ өгүүлбэрээс дахин хэрэглэж байгаа гэдэг хэсэг нь надад илүү их сэтгэгдэл төрүүлдэг. Хүн ер нь өөрт таалагдаагүй, дургүй зүйлээ дахин хэрэглэдэггүй шүү дээ. Тэгэхээр манай апплейкшнын чанарыг илэрхийлж байгаа нэг үзүүлэлт гэж дүгнэдэг.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Би хүүхэд байхаасаа л ном их уншдаг байсан. Сүүлийн үед дадал хэвшүүлэх чиглэлээр ном уншиж, судалгаа хийж, өөр дээрээ ч хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр мэдлэгээ зузаатгаад, өөрийнхөө ярих, илтгэх ур чадварыг улам сайжруулж, хуримтлуулсан туршлага, эзэмшсэн боловсрол, олж авсан мэдлэгээ хуваалцаж, хүмүүст хэрэгтэй зүйл зааж эхлэх бодолтой байна.
| Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |