“Милан-Кортина-2026” өвлийн XXV дахь удаагийн олимпод 20-хон настай залуу эх орноо төлөөлөн уулын цанын спортоор оролцож, бариандаа орж бахархам амжилт үзүүлсэн. Олимпын нээлтийн хаалгаар Монгол Улсынхаа далбааг бахархалтайгаар намируулсаар орж ирсэн үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбаттай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уулын цанын спортоор өвлийн олимпын наадамд оролцсон анхны монгол тамирчин болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Анхны монгол тамирчин болсондоо үнэхээр баяртай байна. Гэхдээ энэ амжилтыг зөвхөн миний хувийн амжилт гэж бодохгүй байгаа. Манай баг хамт олон, дасгалжуулагч, гэр бүл, цанын холбоо гээд олон хүний хүч хөдөлмөр, хамтын хичээл зүтгэлийн үр дүн. Тиймээс бүгдэд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Эх орныхоо тугийг бариад олимпын нээлтэд оролцох мөчид юу бодогдсон бэ?
-Олимпын нээлтэд оролцсон өдрийг яг л саяхан болсон мэт тод санаж байна. Тэр өдөр бэлтгэлээ дуусгаад дасгалжуулагчтайгаа хамт Гоёл кашмерийн хамт олны урлаж өгсөн дээлийг өмсөөд тамирчдын хотхоноос гарахад үүднээсээ эхлээд бусад улсын тамирчид хүрч ирж зураг даруулж, бидний хувцас, түүх соёлын талаар сонирхож байгаагаа илэрхийлсэн. Манай спортын супер одууд хүртэл хувцсыг минь сонирхон ирж танилцаж байлаа. Тэр өдөр хэчнээн хүнтэй зураг даруулснаа ч санахгүй байна. Нээлтийн ёслолын үеэр би Монгол Улсынхаа төрийн далбааг барихаар сонгогдсон. Дасгалжуулагчтайгаа хамт тугаа авах мөчид “Би чадах болов уу” гэж жаахан сандарч, догдолсон. Гэхдээ хэд хэдэн удаа сургуулилж, тугаа намируулж үзсэний дараа өөртөө итгэлтэй болсон доо. Нээлтийн хаалгаар тайван алхаж, ёслолоо амжилттай дуусгасан. Монгол Улсын ээлж ирж, тугаа намируулан алхах тэр мөчид монгол хүн болж төрснөөрөө маш их бахархаж, омогшсон.
-Олимпоор бариандаа орно гэдэг том амжилт шүү дээ. Бариандаа орох мөчид юу бодогдсон бэ?
-Уулын цанын спортын хувьд хоёр гараа гарч, нийлбэр цагаар дүн гардаг онцлогтой. Хэрвээ уралдааны үеэр унах эсвэл замаас гарах юм бол шууд тэмцээнээс хасагдана. Миний хувьд дасгалжуулагчтайгаа ярилцаад хоёр гараагаа бүтэн дуусгах зорилго тавьсан. Эхний гараа гаргах үед цаг агаар маш муу байсан ч амжилттай бариандаа орж чадсан. Тэр үед өөрөөрөө бахархах сайхан мэдрэмж төрсөн ч “Хараахан дуусаагүй, одоо дахиад нэг гараагаа дуусгаж байж сэтгэл тайвширна” гэж бодогдож, өөрийгөө бэлдсэн. Эхний гараа дуусахад 96 тамирчнаас тал нь замаа дуусгаж чадаагүй байсан нь уралдаан ямар хүнд нөхцөлд болж байсныг харуулсан байх. Хоёр дахь гарааны өмнө тэнгэр цэлмэж, цаг агаар тогтуун болсон, би ч дотроо илүү зоригтой болсон. Гараанд гараад саваа бүр дээр төвлөрч, ямар ч байсан замаа заавал дуусгана гэж бодож уралдсан. Бариа дөхөж, сүүлийн саваагаа сүлжээд барианы шугамыг давах тэр мөчид цасан дээр өнгөрүүлсэн бүх цаг хугацаа, зааланд бэлтгэл хийж хөлсөө урсгасан бүх мөчүүдийн үр дүн гарч байгаа мэт санагдсан. Тэр үед л аав, ээж дээрээ очоод үнсүүлэх юм сан гэж бодогдсон доо.
-Таны хувьд уулын цанын спортыг хэзээнээс сонирхож хичээллэж эхэлсэн бэ. Юу нь таны сонирхлыг татсан бол?
-Би анх таван настайгаасаа гэр бүлээ дагаж цанаар гулгаж эхэлсэн. Ах, эгч нар маань Sky Resort-ийн том зам руу явдаг байхад ээж минь намайг дагуулж хамгийн жижиг, анхан шатны замаар гулсуулдаг байсан. Ээж маань өөрөө цанаар сайн гулгадаггүй байсан ч миний суурийг маш сайн тавьж өгсөн гэж боддог. Анхандаа зүгээр л сонирхлын хүрээнд гулгадаг байсан. Харин дараа нь тэмцээн уралдаанд оролцож үзээд улам сонирхолтой санагдаж, улмаар тамирчны түвшинд хичээллэж эхэлсэн дээ.
-Олимп эх орноо төлөөлж оролцох эрхтэй болчхоод юу бодсон бэ. Бэлтгэлээ хэр хугацаанд хангасан бол?
-Дөрвөн жилийн өмнө 2022 оны өвлийн олимпыг үзэж суухдаа “Яагаад би орж болохгүй гэж, дараагийн олимпын үед би хэдэн настай байх билээ” гэж бодоод өөртөө зорилго болгож байлаа. Уулын цанын спортод бага онооны зарчим явагддаг. Өөрөөр хэлбэл тэмцээнд сайн уралдвал бага оноо, муу уралдвал их оноо авна. Би анх тэмцээнд орж эхлэхдээ 500 орчим оноотой байсан. Гэтэл олимпын эрх авах босго 120 оноо. Энэ нь өмнөх олимпуудтай харьцуулахад илүү хэцүү шалгуур байлаа. Зарим хүмүүс “2026 оны олимпод арай амжихгүй, 2030 оныг харъя” гэж хэлж байсан ч дасгалжуулагч болон гэр бүл маань надад хамгийн их итгэж байсан. Эцэст нь 2025 оны арваннэгдүгээр сард оролцсон тэмцээнүүдээс олимпын эрхийн оноогоо авч чадсан. Тэр үед ямар их баярласан гэж санана. Гэхдээ энэ бол дөнгөж эхний даваа гэдгийг мэдэж байсан. Тэр өдрөөс эхлээд бүх зүйлдээ илүү анхаарч, олимпын гараандаа бэлтгэж эхэлсэн.

-Монгол Улсад тус спорт спортын хөгжил хэр байдаг вэ. Бэлтгэл сургуулилт хийх газар бий юү?
-Монгол Улсад уулын цанын спорт одоо л хөгжиж эхэлж байна гэж боддог. Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь цанаар хичээллүүлэх нь нэмэгдэж, жил бүр шинэ тамирчид гарч ирж байна. Ирээдүйд дараагийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд би гэлтгүй манай өсвөр үеийн тамирчид эх орноо төлөөлөн амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд Sky Resort цанын бааздаа бэлтгэл сургуулилтаа хийж ирсэн. Энэ бааздаа бэлтгэл хийсний үр дүнд олимпын эрхээ авч, амжилттай оролцож чадсан.
-Тус спортын хөгжилд юу саад болдог гэж боддог вэ. Ямар дэмжлэг хэрэгтэй байдаг вэ?
-Манай спорт нэлээд үнэтэй спортуудын нэг. Олон төрлийн хэрэгсэл шаарддаг. Мөн оноо авах тэмцээнүүд Монгол Улсад зохион байгуулагдах боломжгүй учраас заавал гадаадад очиж оролцдог. Одоогоор шигшээ багт хоёр тамирчин, нэг дасгалжуулагч ажиллаж байна. Хэрвээ энэ тоог нэмэгдүүлж, санхүүжилтийн дэмжлэг илүү сайн байвал олон тамирчин амжилт гаргах бүрэн боломжтой.

-Анх тэмцээнд оролцож, тамирчидтай өрсөлдөх ямар байсан бэ. Хамгийн анхны тэмцээнийхээ талаар ярихгүй юу?
-Миний хувьд 2016 оны өсвөр үеийн улсын аваргын тэмцээн хамгийн дурсамжтай нь. Тэр үед өөрийн үеийн тамирчидтай өрсөлдөж түрүүлсэн нь надад үнэхээр их урам өгсөн. Тэр үеэс эхлээд тэмцээн уралдаанд болгонд оролцож, өрсөлдөх дуртай болсон доо.
-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ. Бэрхшээлтэй үеийг хэрхэн давдаг вэ?
-Цасан дээрх бэлтгэлээ Sky Resort дээр хийдэг. Харин биеийн хүчний бэлтгэлээ GAN CrossFit дээр хийдэг. Энэ дашрамд CrossFit-ийн Rocky болон Марлаа багш нартаа маш их баярлалаа.
-Гараанд гарахаасаа өмнө заавал хийдэг зүйл бий юу?
-Гараанд гарахаасаа өмнө “Чи чадна аа, Ариба” гэж өөртөө хэлдэг. “Ариба” гэдэг нь миний хоч юм л доо, ингэж өөрийгөө зоригжуулдаг.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Цаашдын зорилгоо илүү том тавьсан байгаа. Одоохондоо нууц байлгасан нь дээр байх. Гэхдээ 2030 оны олимпод оролцох эрх авахын төлөө шаргуу хичээх болно.
| А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |