-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Эрсдэлтэй төрөх тасаг” олон ангит кино үзэгчдийн хүртээл болж, долоо хоног бүр дараагийнхаа ангийг догдлон хүлээж байна. Уран бүтээлчийн хувьд сэтгэл дүүрэн өдрүүд өнгөрч байна уу?
-Уран бүтээлчийн хувьд аз жаргалтай өнгөрүүлсэн гурван сарын хугацаа байлаа. Зураг авалтын үед олон зүйл сурсан. Үзэгчидтэйгээ адилхан долоо хоног бүр киногоо хүлээж, догдолж байна. Өөрийнхөө дүрийг үзэгчийн хувиар харж, өөртөө үнэлэлт, дүгнэлт өгч байна даа.
-Дүрийнхээ талаар ярихгүй юу, зохиол дээрээс уншсан дүрээ амилуулах ямар байв?
-Киноны зохиол дээр дүр бүрийн зан чанар, онцлогийг бичсэн байсан юм. Жишээ нь, Үжин эмч шийдэмгий гэдэг бол Төгсөө эмч дээр махлаг гэсэн тодотгол байсан. Би өөрөө ч жаахан махлаг. Тиймээс жин маань тус дүрд тэнцэхэд их нөлөөлсөн юм шиг байна лээ. Дүрийнхээ зохиолыг их уншсан, найруулагчтайгаа ч сайн ярилцсан. Найруулагч маань “Яг ингэж тогло” гэж хэлэхгүйгээр бодохыг өөрөөрөө ажиллах боломж олгосон. Өмнө нь хоёр ч уран бүтээл дээр эмчийн дүрд тоглож байсан юм, гэр бүлийн минь хүн ч эмч болохоор энэ мэргэжлийн дүрд тоглох дуртай, ажлыг нь сайн ойлгодог.
.jpg)
-Эмч нар үзэх учраас зүүгээ зөв барих, эмнэлгийн хэллэгийг зөв хэлэх гээд олон зүйл дээр анхаарах шаардлага гарсан байх. Сургалтад суух эсвэл мэргэжлийн эмч нар хажууд нь зөвлөж байв уу?
-Эхнэр маань төрөх тасгийн эмч болохоор надад дүрийн судалгаа хийх боломж их байлаа. Эмнэлгийн үг хэллэг, мэс заслын хутгаа хэрхэн зөв барих уу гээд олон зүйл дээр зөвлөгөө авсан. Мэргэжлийн хүн үзээд чамлах зүйлгүй уран бүтээл болоосой, бодит байдлаас битгий зөрөөсэй гэж бодож уран бүтээлээ хийсэн. Уран бүтээлчид Нийслэлийн Амгалан амаржих газрын эмч нарын дор 10 гаруй хоног дадлагад гарсан. Жүжигчин болсноороо эмч нарын олон жил сурч хөдөлмөрлөсөн мэргэжлийг хэдхэн хоногт заалгаж, сурахыг хичээсэн. Эмч нар маань үнэхээр их тусалсан.
-Төрөх тасгийн эмч нарт ямар асуудал хамгийн их тулгардаг юм шиг санагдсан бэ?
-Төрөх тасгийн эмч нарт олон асуудал тулгардаг юм билээ. Эх, ураг хоёрыг амь нас, эрүүл мэнд гэдэг нэгдүгээр асуудал. Дараа нь ар гэрийг нь тайвшруулна. Нийгмийн олон янзын стресс бухимдал, зантай хүмүүстэй харилцдаг юм билээ. Төрөлт гэдэг төлөвлөгддөггүй, үргэлж цаг минуттай уралддаг ажил. Кинонд тоглох явцдаа төрөх тасгийн эмч нар ямар их ачаалалтай, авхаалж самбаатай ажилладаг юм бэ гэдгийг ойлгож, биширсэн.
-Кинон дээр гарсан зарим үйл явдал бодит амьдрал дээр ч тохиолдож байгаа шүү дээ. Тэр тохиолдлуудаас хамгийн эмзэглүүлсэн нь юу байсан бэ. Жишээ нь, 40 цаг гэрт нь төрүүлэхийн тулд байлгасан гэдэг шиг?
-Төрөлт, мэс заслын 32 өөр төрөлтийн жишээ гардаг, үүний 20 нь бодит үйл явдлаас сэдэвлэгдсэн. Миний хувьд халдварт өвчтэй эхтэй холбоотой анги дээр хамгийн их эмзэглэсэн. Мөн хорих ангиас ирж төрчхөөд эх хүүхдээсээ салж байгаа үе ч тун хүнд туссан. Хэдийгээр бүгд зохиолын дагуу байсан ч ийм үйл явдал гарч байж дээ гэж бодогдоод сэтгэлд тээглээд байсан.
.jpg)
-Та аав болж амжсан уу, хэрэв болж амжаагүй бол төрөх тасагт хэсэгхэн ч гэсэн ажиллаад эхнэрээ илүү хайрлаж, халамжлах ёстойг ойлгосон байхдаа?
-Би нэг хүүтэй, хүүгээ төрөхөд нь хамт төрөх өрөөнд орохыг хүссэн ч тухайн үед цар тахлын хөл хориотой үе байсан болохоор чадаагүй. Дадлага хийгээд төрөх тасгуудад ажиллаж байхдаа ээжүүдийг ямар их тэсвэр тэвчээр, хатуужил гаргаж төрдгийг харсан. Эрэгтэй хүн бүр эхнэрийгээ төрж байхад нь хажууд нь байж, ямар их өвдөлт мэдэрдгийг нь хараасай, юм ойлгоосой гэж хүссэн. Төрж байгаа хүмүүсийг хараад эхнэр минь ямар их хичээсэн бол гэж бодогдоод нулимс цийлгэж байлаа. Дараагийн удаа эхнэртэйгээ заавал хамт төрөх өрөөнд орно оо.
-Залуу жүжигчдээс гадна туршлагатай жүжигчид ч байсан. Их зүйл сурч, туршлага хуримтлуулсан уу?
-Хүндэлдэг, хичээл заалгаж байсан багш нартайгаа нэг кинонд тоглох боломж олдсонд баяртай байна. Туршлагатай, мундаг жүжигчдийнхээ зураг авалтын өмнө бэлдэж байгаа арга барил, илүү мэргэжлийн байх гэж хичээж байгаагаас нь олон зүйл сурлаа.
-“Эрсдэлтэй төрөх тасаг” олон ангит кино бусад ижил төрлийн киноноос юугаараа онцгой вэ?
-Манай кинонд ажилласан жүжигчин, арын алба, найруулагч, зураглаач гээд бүгд дадлагад хамрагдаж, эмнэлийг дотор ажиллаж үзсэн. Бүгд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, тоног төхөөрөмжүүдээ ариутгаж ажилласан. Эмнэлгийн ажилтан шиг л дадал суулгаж ажиллалаа. Хагалгааны жинхэнэ үйл явдлыг харуулж байгаа учраас кино эхлэхийн өмнө үзэгчдэд анхааруулж байгаа.

-Энэ киноны зорилго нэг талаараа үзэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох шүү дээ. Тэгвэл энэ кинонд тоглосны дараа танд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Урлагаар дамжуулж хүмүүст олон зүйл ойлгуулах боломжтой. Манай киног үзсэн үзэгчид төрөлт, эмнэлгийн талаар бага ч гэсэн ойлголт авна гэж найдаж байна. Надад олон өөрчлөлт гарсан шүү. Амьдрал баялаг шүү дээ, манай киноны уран бүтээлчид гэнэтийн байдалд хүүхэд эх барьж авах шаардлагатай болбол анхан шатны бүх арга хэмжээг авч чадна.
-Эмчийн дүрд тоглоод, эмч мэргэжлийн үнэ цэн, сайхан зүйлийг нь мэдэрсэн үү?
-Эрсдэлтэй үед чухал шийдвэр гаргах хэрэгтэйг нь ойлгож, эмч мэргэжлээр нь их бахархсан.
-Өмнө нь мөн эмчийн дүрд тоглож байсан шүү дээ. Тус уран бүтээлийн талаар ярихгүй юу?
-Эмчийн дүр л байснаас ямар нэгэн байдлаар хагалгаа, мэргэжлийн үг хэллэг хэлсэн хэсэг гардаггүй юм. Тэр үед ч бас уран бүтээлчидтэйгээ хамт яаралтай тусламжийн тасагт очиж ажиллаж үзсэн.
-Та яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ. Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхын хүсдэг вэ?
-Долдугаар ангид байхдаа жүжигчин болох талаар анх бодож байлаа. Ахлах сургуулиа төгссөнийхөө дараа ЭЕШ дээр өндөр оноо авч өөр сургуулиудад орох боломж байсан ч эргэлзээгүй СУИС-д шалгалт өгсөн. Шалгалт өгчхөөд өөртөө итгэхгүй, “Хэрэв тэнцээгүй байвал дараа жил дахиж шалгалт өгнө” гэж бодож байлаа. Мэргэжилдээ огт эргэлзэж байгаагүй, жүжигчин болно л гэж шийдсэн. Залуу уран бүтээлчийн хувьд эсрэг дүрд тоглож үзэхийг хүсдэг. Мөн УДЭТ-т тоглож, алтан тайзан дээр гарахыг мөрөөддөг дөө.
-Та дараагийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Тавдугаар сард найруулагч мэргэжлээрээ нэг уран бүтээл эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Бусад уран бүтээлүүдэд оролцож, өөрийгөө хөгжүүлэхийг хичээж байгаа. Өөрийгөө дутуу үнэлэхгүй, үзээд алдана гэсэн төлөвлөгөөтэй байна даа.

| Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |