-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Австралийн нийслэл Канберра хотод монголчууд өв соёлоо сурталчиллаа шүү дээ. Том үйл ажиллагааны ард гарсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Бидний хийсэн үйл ажиллагаа зарим хүнд сүртэй том зүйл шиг санагдахгүй байж мэднэ. Гэхдээ миний хувьд бол олон санаачилга, төлөвлөлт зохион байгуулалт мөн хариуцлага шаардсан хүндхэн ажил байлаа. Зургаан сарын турш өдрийн бодол, шөнийн зүүд болж сайн бэлдэхийн хичээсэн. Өөрт байгаа бүх чадвар, хүч чадал, сэтгэл зүрхээ зориулж хийсэн болохоор ард нь амжилттай гарсандаа үнэхээр их баяртай байна. Үүнийг амжилттай болгохын тулд хажууд үргэлж тусалж дэмжиж, надтай сэтгэл нэгдэн хамтран ажилласан Канберра хотын ах, эгч нартаа гүнээ талархаж байна. Тэр дундаа гар нийлэн бүх ажлыг хамтран бэлдэж, өөрийн хувийн амьдрал, албан ажлаа хүртэл хойш нь тавьж байсан Б.Отгондалай эгчдээ маш их баярлаж байгаа.
-Зургаан сарын турш юун дээр хамгийн их анхаарч бэлдсэн бэ?
-Бүжгийн тоглолт хариуцсан багшийн хувьд надад бүтэн цагийн тоглолтын үзүүлбэр маань хамгийн чухал байсан. Тоглолтын нэг цагийн эрх авсан мөчөөс эхлэн хөтөлбөрөө төлөвлөж эхэлсэн. Үзэгч олон түмэн, гадаад хүмүүст монгол бүжиг, соёлын гайхамшгийг харуулахын тулд хөтөлбөрөө маш их бодож тунгааж байж гаргасан. Ингээд нэн даруй MDance Collective-ийнхаа бүжигчдийг тогтмол бэлтгэлд оруулж, тэднийхээ ур чадварыг өдрөөс өдөрт дээшлүүлж тайзны хэмжээнд бэлэн болгох нь маш чухал байлаа. Багшийн хувьд ур чадварыг минь сорьж, сайжруулж, олон зүйлийг ухааруулсан зургаан сар байлаа.

-100 гаруй хүнийг нэг баг болгож нэг цагийн үзүүлбэр бэлдэх амаргүй байв уу?
-Бүх оролцогчид маань сэтгэлээрээ нэгдэж чадсан учраас тийм ч хэцүү байгаагүй ээ. Харин ч урьж оролцсон хүмүүс маань уриалгахнаар хандаж, яг л надтай адил “Монголоо сурталчилъя” гэсэн чин сэтгэлтэй байсан учраас надад хүн нэг бүртэй харилцаж, ойлголцоход сайхан байсан. Дашрамд танилын хүрээгээ тэлж, олон ч сайхан найзтай боллоо.
-Нэг цагийн үзүүлбэрээрээ эх орныхоо юуг сурталчлан таниулж, харуулахыг хүсэв?
-Нэгдүгээрт, бидний хүсэж бүртгүүлсэн нэг цагийн тайзны бүжгийн үзүүлбэр ерөөсөө л манай MDance Collective -ийн эрхэм зорилготой нягт холбоотой байлаа. Монгол урлаг соёл, тэр дундаа монгол бүжиг, бий биелгээ ямар өвөрмөц, баялаг, он удаан жилийн түүхтэй, гайхалтай утга учир агуулж байдгийг гаднынханд гайхуулж, таниулах зорилготой байсан. Мөн гадаадад амьдардаг ч гэсэн Монгол үр хойч минь энэ сайхан үндэсний өв соёлоороо бахархдаг байгаасай, хүмүүст нүүр бардам үзүүлдэг байгаасай гэсэн өчүүхэн хүсэлдээ хөтлөгдөн хийж байгаа зүйл минь юм л даа. Дараагийн том үйл явдал нь бид 1500 хүний бүрэлдэхүүнтэй уг фестивалийн Парад алхалтад монголчуудаараа үндэсний хувцас дээлээрээ гоён нэгэн цөм болж бахархалтайгаар нэгдэн алхсан. Үүнд бидний зорилго бол ерөөсөө үндэсний хувцсаараа гангарч, гаднынханд өв соёл, урлаг уран сайхан, уртын дуу, морин хуур, үндэсний бүжгээрээ өөрсдийгөө тодорхойлон таниулах байсан. Анхны жил хэдий ч бид тун амжилттай үндэсний бөх, сур харваачид, мэргэжлийн морин хуурч, дуучид, бүжигчид хийгээд дээлээрээ гоёсон найман настай балчраас 80 настай буурал хүртэл олон монгол гэр бүлүүдийн бүрэлдэхүүнтэй өргөн дэлгэр оролцсон.
-M dance collective бүжгийн нэгдлийн талаар ярихгүй юу, хэзээ үүсгэн байгуулагдсан бэ, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна?
-Манай бүжгийн нэгдэл байгуулагдаад дөнгөж нэг жил болж байна. 2025 оны хоёрдугаар сард хамгийн анхны хүүхдүүдэд зориулсан монгол бүжгийн сургалтаа хийж байсан. Хүрээгээ тэлээд насанд хүрэгчдэд ч мөн бүжгийн сургалт орж эхэлсэн. Бид тогтмол бүжгийн хичээл орохоос гадна, улирал бүр төгсөлтийн баяр хийж шавь нар маань эцэг эхийнхээ өмнө тайлан тоглолт үзүүлдэг. Нэг жилийн хугацаанд бүх л Монгол соёлын үйл ажиллагаануудад шавь нараа бэлдэж оролцуулсан байна. Монгол Улсаас Австралийн Холбооны улсад суугаа Элчин Сайдын Яамны тогтмол үйл ажиллагаанууд дээр манай шавь нар бүжгийн тоглолтоо толилуулдаг. Мөн саяхан манай хотод байгаа монголчууд анхны үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэсэн бөгөөд үүнд манай бүжигчид өөрсдийн дэглэж, бэлдсэн үндэсний бүжгээрээ оролцсон. Дээр дурдсанчлан манай нэгдэл монголчууд хамтдаа өв соёлоо сурах орон зайг бий болгож, монгол бүжгийн өвийг хүүхэд багачуудад, монгол гэр бүл болгонд өвлүүлж үлдээхийг зорьж ажиллаж байна даа.
.jpg)
-Та бүжгийн багшаар ажиллаад хэр удаж байгаа вэ. Яагаад багшлах болов?
-Би албан ёсоор бүжгийн сургууль төгссөн мэргэжлийн бүжгийн багш биш л дээ. Гэхдээ хүүхэд байхаасаа бүжгээр хичээллэсэн, бүжгийн урлагт дуртай нэгэн. Сурсан мэдсэнээ бусдад хуваалцах чин сэтгэлийнхээ үүднээс Канберра хот дахь монголчууддаа өөрт байгаа ур чадвартаа суурилан монгол бүжгийн урлагаар дамжуулан өв соёлоо түгээх, таниулах зорилгоор Mdance Collective ийг үүсгэн байгуулаад бүжиг зааж эхэлсэн.
-Таны хувьд Австрали Улсыг хэзээ зорьсон бэ, тэнд ямар чиглэлээр ажиллаж, суралцаж байна?
-Би Австрали улсад 2024 оны хавар ирсэн одоогоор гадаад харилцааны мэргэжлээр суралцаж байна. Чөлөөт цагаараа монгол бүжгээ заахаас гадна Салса, Бачата гэх мэт Латин Америк бүжгийг сурч, хүмүүст зааж эхэлсэн.
.jpg)
-Бүжгийн урлагаар хичээллээд хэр удаж байгаа вэ. Анх бүжгийн урлагийг сонгосон шалтгаан нь юу байв?
-Багаасаа л бүжиглэх дуртай байсан. Ээж маань намайг 10 настайгаас эхлээд төрөл бүрийн бүжиг, гимнастикийн дугуйланд явуулдаг байлаа. 16 хүрээд Монголын Se Dance Production-д гэрээт бүжигчнээр ажиллаж эхлээд монгол бүжигт илүү их дурласан даа.
-Бүжиглэж байхдаа мэдэрдэг мэдрэмжүүдийнхээ талаар ярихгүй юу?
-Бүжиглэж байхдаа би өөрийгөө хамгийн эрх чөлөөтэйгөөр мэдэрдэг, илүү өөртөө итгэх итгэлтэй болдог. Бүжгийн хөдөлгөөнөөрөө би өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадаж байгаа мэт санагддаг. Бүжиг хэдийгээр миний мэргэжил биш ч амьдралын минь зайлшгүй нэг хэсэг
-Бүжгээр хичээллэснээр хувь хүнд ямар эерэг өөрчлөлтүүд гардаг бол. Давуу тал нь юу вэ?
-Бүжгээр хичээллэх нь олон эерэг давуу талтай. Биеийн бүх булчинг хөгжүүлж, уян хатан байдал, тэнцвэр сайжруулдаг тул бие махбодын эрүүл мэндэд нэн тустай. Дасгал хөдөлгөөн болохоос гадна сэтгэлзүйн аугаа их бясалгал болдог, баяр баясал авчирдаг. Цаашлаад багаар ажиллах чадвар нэмж, нийгмийн идэвхтэй байхад хүртэл тусалдаг.
-Багшлах, шавь нартай байхыг сайхныг яривал?
-Мэргэжилийн диплом байхгүй ч гэсэн би хүнд мэдлэг чадвараа хуваалцаж, багшлах их дуртай. MDance Collective-ийнхэн маань намайг багш гээд хүндлэн хүлээж авдагт талархахын зэрэгцээ, том хариуцлагыг алхам тутамдаа санаж, өдрөөс өдөрт илүү сайн багш байхын тулд хичээдэг дээ. Шавь нартай байхын сайхан нь тэднийхээ сайжирч байгааг харах, илүү өөрсдөдөө итгэлтэй, урам зоригтой болохыг харах, мөн гэр бүл ойр дотно хүмүүсээс нь чин сэтгэлийн “Баярлалаа, багш аа” гэдэг үг сонсох байдаг даа.
-Таны болон багийнхных нь дараагийн зорилго төлөвлөгөө юу байгаа вэ?
-Манай бүжгийн нэгдлийн дараагийн зорилго бол одоо орж байгаа сургалтаа илүү өргөжүүлж, цахимаар бусад хотын хүмүүст хүргэдэг болох, шавь нартайгаа Австралийн бусад хотоор зочилж тоглолт хийх байна даа.
INSTAGRAM:marilyn_1105
FACEBOOK:Maralgoo Chinguunjav
| Ч.МАРАЛГОО: АВСТРАЛИЙН КАНБЕРРАД ХОТОД БОЛСОН ФЕСТИВАЛЬД АНХ УДАА 100 ГАРУЙ УРАН БҮТЭЭЛЧИЙН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ОРОЛЦОЖ, ЭХ ОРНОО СУРТАЛЧИЛСАНДАА БАЯРТАЙ БАЙНА |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |